Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн 5 жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алджээ.
Дээрхи гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйтэй холбоотой байна.
Иймд Төв аймгийн Прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт доорхи зүйлийг сэрэмжлүүлж байна.
Жолооч нар аа !
- Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
- Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, огцом эргэх зэрэг нь осол гарах шалтгаан болдогийг анхаар.
- Таны өмнө замын саад, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг ямагт санаж замын турш хөдөлгөөний хурдаа тохируулж эгнээгээ барьж анхаарал болгоомжтой яв.
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвчтэй, ядарсан үедээ замын хөдөлгөөнд бүү оролц.
- Зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээнээс бусад газарт урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхгүй байж дүрмээ баримтал.
- Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалга.
Зорчигчид оо !
- Таны сууж яваа автомашин техникийн хувьд бүрэн бус, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэсэн, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагад хандан иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдал, амь насыг хамгаалъя.
Холбоотой мэдээ
-
цэцгээ (November 10, 2014 4:00:54 pm )
Өдрийн мэнд. Энэ сэрэмжүүлгээс гадна замын чанарт онцгой анхаарах хэрэгтэй байгаамаа. Харин ч энэ онд засагдаад сайхан боллоо. Одоо үүнийгээ хамгаалах гол нь байна. Гаднын ихээхэн хэмжээний даацтай, ачаатай машинууд их явдгаас зам ихээр эвдрах, мөн оройн цагаар том машинууд гэрлээ ерөөсөө шилжүүлдэггүй, зам шахдаг зэргээс осол гарах бас нэг үндэслэл болдог гэж үздэгээ. Тиймээс аль зам ч ялгаагүй шөнийн цагаар гэрлээ шилжүүлж явж сурах хэрэгтэй байна. Мөн энэ замаар том, их даацтай машиныг явуулмааргүй байна. Үүнийг яаж шийдэж болох юм бэ? Жолооч нарыг гэрлээ шижүүлж явж сургах энэ чиглэлийн сургалтыг бүх хэлбэрээр явуулах, замын цагдаа нар үүнийг зөрчил гэж үзэж сануулах, торгох, сургах аян зохиох хэрэгтэй байна. Энэ шинэ замаа сайн гамнах, арчлах, том даацын машин явуулахгүй л баймаар байна даа.
1 Comment