antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

С.Бат-Отгоны ар гэрийнхэн виз хүсчээ

нийтлэсэн Admin

Швед улсын Стокгольм хотын  баруун хойд хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт  өнгөрөгч долдугаар сарын 11-нд гарсан хүн амины хэрэгт Монгол Улсын иргэн С.Бат-Отгоныг сэжигтнээр саатуулан шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болно гэж байсан ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учир товлогдоогүй  байна.

С.Бат-Отгоны ар гэрийнхэн Швед улсад хоригдож буй түүнийг эргэхээр тус улсын ЭСЯ-наас виз хүсчээ. Элчин сайдын яамны зүгээс С.Бат-Отгоны өмгөөлөгч ар гэрийнхэнтэй нь уулзуулах шаардлагатай гэсэн бичиг явуулсан тохиолдолд виз гаргаж өгөхөө мэдэгдсэн байна.

Одоогоор С.Бат-Отгоны гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа бөгөөд хүний амь насыг санаатай хөнөөсөн үү, аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэдгийг нарийн шалгасны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх юм байна.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car