antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

С.Батболд У.Хүрэлсүхэд том анхааруулга өглөө

нийтлэсэн Admin

Саяхан болж өнгөрсөн МАН-ын бага хурал дээр Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавьж, их зүйл хийж байгаагаа дурьдав. Ерөнхийдөө бусдын болон өөрийнхөө хийж байгаа зүйлийг бүгдийг өөрийн нэр дээр илтгэв. Хамгийн наад зах нь гэхэд л УИХ-ын хэсэг гишүүд хамтран “Монгол мал хөтөлбөр” хэрэгжүүлж байхад хэргээр юм шиг малчдын ахуйд анхаарсан гэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр боловсруулсанаа ч хэлэв. Түүнчлэн илтгэлийн нэг гол санаа нь Төрийн албан хаагчийн томилгооны асуудал байв.

Тэрбээр “Цаашдаа намын нэрээр сонгогдож, томилогдох гишүүдэд тавих гол шалгуур, шаардлагуудыг намын дүрэмд тодотгон оруулах хэрэгцээ ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Төрийн албанд бусдын хүсэлт, дэмжлэгээр, тохиолдлын байдлаар санамсаргүйгээр томилогдох бус, тухайн салбартаа өөрийгөө нээж, чадвар чансаагаа харуулж чадсан нэгнийг дэвшүүлэн ажиллуулах зарчмыг баримтлан ажиллах болно” хэмээсэн нь өнөөдөр хэн нэгний нөлөөгөөр энэ албанд морилж байгааг У.Хүрэлсүхэд хаяглан хэлэв бололтой. Мөн цааш нь хэлэхдээ “Төрийн өмнө хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа хүмүүст хугацаа алдалгүй хариуцлага тооцож байхыг намын эрх ашиг хэзээ хэзээнээс илүү шаардах боллоо. Намын боловсон хүчинд тавьж байгаа, бидний шаардлага, шалгуур ийм байх юм. Дээрх асуудлуудтай холбогдуулан энэ Бага хурлаар Монгол Ардын Намаас санал болгож улс төрийн албан тушаал болон намын бүх шатны удирдлагад сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцэн батална” гэсэн нь У.Хүрэлсүхийн томилгооны дураараа авирыг таслан зогсооё л гэсэн үг. Өнөөдрийн Засгийн газрын бүтэц, яам агентлагийн хурган дарга нарын томилгоог мэдээж С.Батболд, У.Хүрэлсүх хоёр л хийж таарна. Гэтэл томилгоо хийж байх ёстой намын дарга маань иймэрхүү гомдол яриад байгаа нь албан томилгоонд оролцоогүйгээ хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр хэнд хэлээд байгаа юм гэсэн асуудал гарч ирнэ биз дээ. Энэ нь мэдээж У.Хүрэлсүх л байж таарна.  Тэрбээр өнгөрөгч жил “Би Ерөнхий сайдаар томилогдсон цагаас хойш улс төрийн ямар нэгэн томилгоо хийгээгүй” гэдгээ хэлж байсан нь ч У.Хүрэлсүх л томилгоо хийгээд байгаа шүү гэдгийг сануулсан хэрэг. Тэрбээр энэхүү илтгэлээрээ дамжуулан Ерөнхий нарийн бичгийн даргаа ахин нэг “нудраад” авав.Гэхдээ цаад талд нь “Чи залуучуудыг албан тушаалд томилоод өөрийгөө хүрээлүүлээд байна шүү гэсэн санааг хэлж байгаа юм. Өнөөдөр У.Хүрэлсүхийн томилгоо гэвэл ГХ-ийн сайд Г.Занданшатар, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар гээд олон хүмүүсийг нэрлэж болох байх. Харин залуусын хувьд НАЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Үнэн сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат гээд олон залуусыг нэрлэж болно. Түүнчлэн МАН дотроо таван байнгын хороотой болсон. Үүний дарга нарыг бүгдийг нь У.Хүрэлсүх томилсон гэдэг. Мөн удахгүй Төрийн өмчийн хорооны даргыг сольж өөрийн хүн болох Хэрлэнг шургуулах талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Энэ мэт жижиг том томилгоог баруун солгойгүй хийдэг Ерөнхий нарийн бичгийн даргадаа намынх нь дарга гомдож явдаг бололтой. Ийнхүү С.Батболд У.Хүрэлсүхэд том анхааруулга өглөө.

С.Баяр

logo-mminfo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car