antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

Д.Энхбаяр: Багш нар өөрсдөө ажил хаяагүй, өөр хүмүүсийн ашиг сонирхол яваад байх шиг

нийтлэсэн Admin
Энэ долоо хоногийн эхний өдөр цэцэрлэгийн багш нар хоёр цаг ажил хаясан бол өчигдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөн хоёр цаг ажлаа хийсэнгүй. Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяртай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Боловсролын салбарынхан цалин нэмэх шаардлага тавьж, удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Засгийн газраас нь цалин нэмэх шийдвэр гаргасан.  Яагаад товлосон хугацааг хүлээж болохгүй байгаа юм бол?
-Нийслэлийн боловсролын 500 гаруй нэгжид (сургууль, цэцэрлэг) арван мянга гаруй багш ажилладаг. Тэдний 80 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Сургуулийн багш нарын дундаж цалин 300, цэцэрлэгийнх 200 мянган төгрөг. Ур чадварын нэмэгдэл, ажилласан жил, зэрэг дэв гээд өөр өөр л дөө. Гэхдээ дундаж нь ийм байгаа. Доод тал нь хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй хүн ийм цалингаар амьдрал залгуулна гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ багш нар өөрсдөө ажил хаялт зохион байгуулж, жагсаагүй. Тэдэнд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага гарцаагүй бий  нь бий. Амин чухал  асуудлыг нь ашиглан, жагсаал цуглаанд уриалан дуудаад байх шиг санагдах юм.
-Ашиглаж байна гэж та МҮЭХ-г хэлээд байна уу?
-Түүнээс гадна зарим нэг улстөрчдийн ашиг сонирхол байгаа бололтой. Засгийн газраас ирэх оны  гуравдугаар сарын 1-нээс цалин нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Яагаад ийм хугацаа товлосныг төрийн албан хаагчид маш сайн ойлгож байгаа шүү дээ. Тухайн жилийн эхний сард татварын орлого төвлөрч өгдөггүй, арай гэж л цалингаа тавьдаг. Багш нарын баяраа нэгдүгээр сард хийх гэхээр шагнал урамшууллын мөнгө  энэ тэр гээд асуудал үүсдэг. Харин гуравдугаар сараас татвар төвлөрч,  ажил жигдрээд ирдэг. Боломжоо харж Засгийн газар ийм хугацаа заасан байх.
Багш нар байнга ажил хаялаа л гэх юм. Тэд шаардлага тавьснаар төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй байх. 2008 оноос хойш өнгөрсөн жил нэг удаа төв талбайд жагссан. Энэ жил анх удаа хоёр цагийн сануулах ажил хаялт хийлээ.
-Цалин нэм л гээд байхаас бид нар ур чадвараа, боловсролоо дээшлүүлье гэсэн шаардлага огт тавихгүй юм аа. Яг үнэндээ боловсролын салбараас  хэр чадвартай, чадалтай боловсон хүчин төрөн гарч байгаа вэ гэдэгт маш сайн гэж хариулах хүн байхгүй л болов уу?
– Багш нар маш хүнд нөхцөлд, асар их ачаалалтай ажилладаг. 40-45 хүүхэдтэй өдөржин ажиллана гэдэг амаргүй. Хотын төвийн сургууль, захын сургууль эрс тэс ялгаатай. Багш нар хийх ёстой ажлаасаа хэд дахин илүү ачаалалтай байдаг. Хичээл заахын сацуу хүмүүжлийн ажил гэж  бий. 45 хүүхэдтэй ангид хичээлээ зааж , 40 минутад хүүхэд бүртэй тулж ажиллах боломж  тэр хүнд байна уу. Хувийн сургуульд  нэг анги 20 хүүхэдтэй байвал маш их ачаалалтай байна гэж үздэг. Үүнийг төрийн өмчит сургуулийн багш нарын ажилтай харьцуулахад инээдтэй байгаа биз дээ.
Багш нар цалин мөнгө гэхээсээ илүү  хүүхдэд мэддэг, чаддаг зүйлээ зориулъя гэсэн хүсэл тэмүүлэлтэй явдаг хүмүүс.
  Ачаалал багатай үед хүмүүжлийн ажлаа хичээлээс гадуур дугуйлан, давтлагаар нөхдөг байсан. Одоо гурван ээлжээр хичээллэж байгаа сургуульд анги танхим хүрэлцэхгүй, багш нь давтлага өгөх ямар ч завгүй явдаг.
– Анх удаа цэцэрлэгийн багш нар хоёр цаг ажил хаясан. Дэлхийн хөгжилтэй оронд цэцэрлэгийн багш нар хамгийн өндөр цалинтай байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Цэцэрлэгийн багшаар 20 жил ажилласан хүн 180 мянган төгрөгийн цалин авдаг юм билээ?
-Тэр үнэн. Зүй нь хүний олон нялх хүүхдийг сурган, хүмүүжүүлж байгаа цэцэрлэгийн багш нар өндөр цалинтай байх учиртай.  Манайх цалин хөлсний үнэлэмж бодож гаргадаггүй. Энэ асуудлыг НХХЯ хариуцдаг. Цэцэрлэгийн багш нарын ихэнх нь мэргэжлийн дунд боловсролтой байдгаас ингэж үнэлдэг байх. Харин сүүлийн үед бакалавр зэрэгтэй багш нар төгсөж эхэлсэн.
-Та бүхэн багш нартай уулзсан уу. Ямар бодолтой байх юм бэ. Нийслэлийн бүх цэцэрлэг, сургуулийг хамарсан ажил хаялт болж байхад та бүхэн байр сууриа илэрхийлэхгүй юм?
-Энэ асуудлыг зөвхөн БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар шийддэг бол бид байр сууриа илэрхийлнэ. Засгийн газрын хэмжээнд шийдэх асуудалд бид ямар байр суурь илэрхийлэх ёстой гэж. Сургууль, цэцэрлэгийн  удирдлагатай уулзсан. “Сануулах ажил хаялт гээд хүүхдүүд хохирч болохгүй. Өвлийн хүйтэнд хүүхдүүдээ дааруулж, ямар нэгэн асуудал үүсэх вий. Үүнд анхаарч ажилла” гэсэн чиг үүрэг өгсөн. Бид та нар жагсаж болохгүй, ажил хаяхгүй шүү гэж хүний эрхийг боомилох нь утгагүй зүйл.
Х.Оюунсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car