-Уг нь тэр чөтгөрөөс ч азтай эр. Гэвч тэр өнөөдөр азтай эсэхдээ эргэлзэх хэмжээнд аж төрж байна-
Уншигч та чөтгөр тийм азтай юу гэж надтай маргахын өмнө тэр азтан хэн бэ гэж асуугаарай. Манай улсад бол маш цөөн, бараг л цор ганц, магад дэлхий дээр ч тийм олон тохиолддоггүй ховор азтаны нэг нь Хөвсгөл аймгийн Ханх сумын харъяат Санжаагийн Өлзийбаяр. Тэртээх 1995 онд Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн рүү нисч явахдаа осолдсон АН-24 онгоцны ослоос ганцаар амьд үлдэж, аймшигт ослын гэрч болсон энэ хүний тухай залуус бол огт мэдэхгүй. Харин дунд эргэм наснаас дээш үеийнхэн бол бүгд л танил шигээ дуу алдан сураглах С.Өлзийбаяртай бид холбогдлоо.
1995 оны намрын нэгэн өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс холгүйхэн орших Байшинт уулнаа унасан онгоцны нисэх багийнхан, зорчигчид болох 41 хүн амиа алдсан юм. Онгоц осолдсон газарт аврах багийнхныг очиход цор ганцаар амьд үлдсэн түүнийг “Ус уух хувьтай хүн” гэвэл дэндүү даруухан тодотгол болох биз ээ. Тиймээс ч бид түүнийг гарчигт дурдсанчлан “Чөтгөрөөсч азтай эр” гэж нэрлэв.
Тэрхүү азтан маань өнөөдөр төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Ханх сумандаа дэндүү эгэл даруухан аж төрж байна. С.Өлзийбаярын хувьд 19 жилийн өмнөх тэр осол өөрийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлсэн болохоор өөрийгөө азтайд тооцож чаддаггүйгээ хоолой зангируулан өгүүлж байна. Зургаахан сартай охин, гэргий хоёртоо бушуу түргэн очих гэж догдлон яарсандаа тэрбээр онгоцоор ниссэн ажээ. Эхлүүлсэн бизнесийн ажил нь ч урагштай, бас чиг гэж Орост сурсны буянаар хэл устай болчихсон түүнд юм бүхэн гэрэл гэгээтэй харагдаж байжээ. “Одоо л дайны талбар болчихсоноос биш Донецк ямар сайхан хот байсан гээч” гэж тэрбээр дурсана. “Миний амьдрал ч ялгаагүй тэр хот шиг л байна доо” гэж нэг санаашрах түүнийг тайтгаруулан тайвшруулах ганц сайхан үг бол “Тэр аймшигт ослоос амьд үлдсэн та азтай хүн шүү” гэсэн ганц өгүүлбэр байлаа. Гэвч тэрбээр тайвшрах бус харин ч хямарчихав бололтой дуугаа хэсэг хураагаад ийн өгүүлсэн юм.
-Ослоос амьд мэнд үлдсэндээ мэдээж эхний үед итгэж чадахгүй баярлаж байсан. Нуугаад яахав, энэ амьдралд үлдэж хоцрохын төлөө би маш олон хоног тарчлан тэмцсэн. Өвчин гэдэг ямар байдгийг, өвдөлтийг мартаж, өөрийгөө хүчлэхэд хичнээн их тамир хэрэгтэйг өвдөж үзсэн хүн л ойлгоно. Тэр үеийг туулахад миний бяцхан охин, дэргэд бөртийн суух хань, эгч нар хоёр маань их тусалсан. Өвчтэй аав маань уулзах гэж хүлээж байгааг бодох тусам хүний бага хүү би үхчихэж болохгүй санагдаж байсан даа. Тэмцсэний эцэст хөл дээрээ боссон. Харин амьдрал минь бодож хүлээснээс огт өөрөөр эргэсэн дээ. Ослоос хойш хоёр жилийн дараа эхнэр маань салсан. Охиноосоо ч холдсон. МИАТ компани ослын үеэр амлаж байснаасаа ухарсан. Нэг өрөө байр өгсөн хэдий ч эрүүл саруул болохын тулд байраа зарахаас аргагүйд хүрсэн. Одоо бол ахыгаа бараадаад нутагтаа амьдарч байна. Нэг эгчийнхээ байшинд ганцаараа амьдардаг. Сард авдаг группын 118 мянган төгрөг маань хаанаа ч хүрэхгүй юм даа. Идэх, өмсөх гээд наад захын хэрэглээнээс илүү гарахгүй. Ганц охиндоо дэм болж чадахгүй байгаадаа аав нь гутарч явдаг юм. Ядаж холбоо барих нэгжний нь мөнгийг өгчих юмсан гэж бодох ч өөрөөсөө илүү гаргах нь үгүй. Арга ядахдаа Ханхад баригдаж буй Гаалийн барилгад туслах ажилтан хийж, шохой цементтэй зууралдаад л явж байна даа. Охиндоо хөлсөө дуслуулан байж олсон мөнгө илгээвэл илүү амттай болов уу гэж санадаг. Заримдаа иймэрхүү хувь тавилангаар амьдарч байгаадаа гутардаг л юм. Ганц охиныхоо сургалтын төлбөрийг ч өгчихөж чадахгүй аав байгаад ч яах билээ гэж боддог хэмээн өгүүллээ.
Тэрээр цааш ярилцахыг хүссэнгүй. Утсыг түүний ах С.Өлзийсайхан авч, дүүгийнхээ биеийн байдал сайнгүй, байнгын асаргаа, эмчилгээ хэрэгтэй байгааг дуулгалаа. Уг нь Өлзийбаяр өөрийн гэсэн гар утастай. Гэвч нэг мэдэхнээ хаа нэгтээ тавиад мартчихдаг бөгөөд өөрийнхөө утасны дугаарыг ч заримдаа санадаггүй гэнэ. Хүн харахад бүтэн бүлээн, эрүүл саруул мэт байвч шөнөдөө нойргүй хонодогоос болж, тархи толгой, нуруу нугас нь байнга өвддөг ажээ. Гэвч эр хүн болохоор илүү олныг үл өгүүлнэ. Бөөрний өвчин нь сэдэрсэн үед бүр ч асаргаа шаардлагатай болдог гэнэ.
“МИАТ миний дүүг аль хэдийнэ мартсан”
С.Өлзийбаярын ах С.Өлзийсайханаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Өлзийбаяр одоо ганцаараа амьдарч байгаа юу. МИАТ компаниас тухайн үед насан туршид нь үнэгүй нисгэнэ гэж амлаж байсан санагдана. Тэгж чадаж байгаа юү?
-Өлзийбаяр ганцаараа амьдардаг. Одоохондоо барилга дээр ажиллаад орой нь манайд ирж хоол идчихээд харьдаг юм. Очоод унтдаг ч үгүй юм шиг билээ дээ. Өглөө нь нойр хүрсэнгүй гээд л орж ирдэг юм. МИАТ миний дүүг аль хэдийнэ мартсан. Юүн үнэ төлбөргүй нисгэх. Одоогийн удирдлагууд нь тэр ослын талаар ч бараг мэдэхгүй л гэх биз. Амьдрал ийм л байдаг юм байна. Эрхгүй төрсөн ах эгч бид л наана цаана гэхээс төр бол төмөр нүртэй гэдэг үнэн болоод байгаа. Дүү маань сардаа 118 мянган төгрөгийн тэтгэмж авах гэж жил бүр Мөрөн рүү очдог юм. Түүнийг нь ядаж насан туршийнх болгоод дахин дахин сунгуулах гэж чирэгдэл учруулахгүй байж болоогүй юм болов уу гэж бодох юм.
-Ганц охинтойгоо холбоотой байдаг уу?
-Холбоотой. Охин нь одоо хятадад анагаахын чиглэлээр сурч байгаа. Осолд орох үедээ ид хийж бүтээдэг 27 настай байсан. Амьдралаа бусдын дайтай аваад явчих боломж ч байсан даа. Гэтэл гай газар дороос гэдэг шиг л юм болсон доо, хөөрхий. Украины Донецкт уул уурхайн чиглэлээр суралцаж байсан хүн чинь тэр муухай осолд өртөөгүй бол өдийд яаж ч явах байсан юм билээ. Одоо дүүгээ харахаар өрөвдөөд байдгийн. Ядаж л өөрийн гэсэн гэр оронтой болгочих юмсан гэж боддог ч бид чинь өөрсдийн амьдралаас илүү гардаггүй.
-Ослын дараа түүнийг олж авахад ямархуу байдалтай байсан бэ. Амьд үлдэх найдлага байсан уу?
-Наад асуултад чинь хариулах хүн бол Бүжий эгч л дээ. Эгч маань Өлзийбаярыг биечлэн сахиж, асарч байсан. Бид очсон ч айж халгаад эмнэлэг рүү нь орж чаддаггүй байсан гэсэн юм.
“Дүүгээ Япончуудтай явуулчихдаг л байж”
С.Өлзийсайханы хэлсэнчлэн тэдний эгч С.Бүжийтэй уулзахаар Баянхошуу руу бид зорин очлоо. Монголдоо байтугай дэлхийд ховорхон тохиох азтай залууд туслах санаатай яваагаа дуулгахад тэрбээр итгэл алдрангуй угтсан юм. Урьд өмнө нь хэд хэдэн удаа хэвлэлийнхэн уулзаж байсан ч мэдээллийг гуйвуулах, Өлзийбаяр болоод тэдний ахан дүүсийн талаар таагүй сэтгэгдэл төрөхүйц байдлаар мэдээлэл цацсан нь түүний сэтгэлд жавар хургахад хүргэснийг ярианаас нь ойлгосон юм. Зарим нь бүр нууцаар зураг авч, ядруу зүдрүү амьдарч байгаагаар дүрсэлсэн гэнэ. “С.Өлзийбаяр пүнзэнд, идэх хоол, өмсөх хувцасгүй амьдарч байна. Тэрээр наашаа харсаныд аяганы амсар зууж, цаашаа гэхгүй бол хоног төөрүүлж явна ” гэсэн сенсааци дэлгэхдээ сурвалжлагын баатар болоод тэдний ахан дүүст нь ямархан хүндээр туссаныг огтхон тооцоогүйд тэд гомджээ. Гэвч нэгэнт зориод очсон бидэнтэй Бүжий эгч осол болсон үеийн дүр зураг хийгээд дүүгийнхээ ахуй амьдралын талаар илэн далангүй хуучилсан юм.
-Дүү маань нисэхийнхээ өмнөхөн над руу ярьж, Мөрөн рүү явлаа гэж хэлсэн. Хоёр баз хүргэнтэйгээ хамт онгоц нисэхийн өмнөхөн амжиж суусан юм билээ. Арьс ширний наймаа хийдэг байсан. Түүнийгээ тушаачихаад яаран ниссэн юм. Надтай ярихдаа “Намайг явлаа гэж аавд бүү хэлээрэй” гэж байсан. Яагаадыг бүү мэд. Аав маань бие нь чилээрхээд хотод ирсэн байсан. Тэгтэл ниссэнээс нь хойш хоёр цагийн дараа Сэр-Од гэдэг дүү маань надтай холбогдож “Мөрөн рүү ирж байсан онгоц осолдчихлоо. Өлзийбаяр суусан уу” гэж асуусан. Газар тэнгэр нийлэх шиг л болсон. Гэсэн ч аавд энэ тухай хэлээгүй. “Осолдсон онгоцноос Санжаагийн Өлзийбаяр ганцаар амьд үлдлээ” гэсэн мэдээг телевизээр сонсоод аав маань “Манай нутгийн солгой Санжаад Өлзийбаяр гэдэг хүү бий бил үү” гээд л асуугаад байсан. Бид нуусан болохоор тэр л дээ. Ослын нөгөөдөр нь би Улаанбаатараас нисч, Мөрөнд очсон юм. Нүд хальтарч, зүрх шимширмээр дүр зураг угтсан даа. Олон хүний цогцос танихын аргагүй болсон байсан. Өлзийбаяртай хамт явсан баз хүргэчүүлийнх нь нэгнийх нь цогцос бүтэн хэр нь хүзүүгээр нь модны мөчир нэвт сүлбээд өөд болсон байсан. Заримынх нь ч таних аргагүй. Үнэхээр өрөвдмөөр, ар гэрийнхэн нь хүнээ олж таних гэж аймаар л юм болж байсан. Манай дүүгийн хувьд нуруу нугасны гэмтэл, цус харвалттай байж болзошгүй учир хөдөлгөхгүй байхыг эмч нар зөвлөж байсан. Нүүр ам, гар хөл нь түлэгдэж, түлэнхий дээр нь өмсч явсан өдөн куртикнийх нь өд сөд наалдаад үнэхээр нүд хальтрам дүртэй байсан даа. Хоёр хоногийн дараа ухаан орж ёолоод байхаар нь хажуу тийш бага зэрэг эргүүлтэл нуруу нь түлэгдээд, хөдөлгөхгүй байснаас бараг л илжирчихсэн байсан. Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Пүрэвдорж гуай Мөрөнд очсон байсан юм. Мөн одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, Бат-Үүл баатар нар ч очсон л байсан. Би тэднээс дүү бид хоёрыг хот хүргэж өгөөч гэж гуйсан. Ингэж л бид хотод ирсэн юм. Дүүгээ сахиж байхдаа өвчиндөө шаналж байхыг нь хараад ингэж амьд үлдсэнээс үхчихгүй дээ гэж бодох ч үе байсан. Үнэндээ охиноо л гэсэндээ амь гарсан гэж боддог юм. Ухаан санаа нь саруул болохоор охиноо хараад л нүд сэргээд, сэтгэл баясаад ирэхийг нь хараад “Энэ хүнийг охин нь л аварлаа даа” гэж боддог байсан.
Дүүг маань өвчиндөө шаналж ядаж байхад Өлзийбаяр ганцаараа согтуу байсан юм гэнэ лээ, ариун цэврийн өрөөнд байж байгаад азаар амьд үлдэж гээд л бичдэг байсан. Аав бид хоёрыг эмнээг дээр гансарч суугаа зургийг сэмхээн аваад тавьчихсан л байдаг байлаа. МИАТ тухайн үедээ биднийг хэвлэлд хандахыг хүмүүст ямар нэгэн мэдээлэл өгөхийг хориглож байсан даа. Уг нь бол Японоос сэтгүүлчид хүртэл ирээд “Дүүгээ манай улс руу бидэнтэй явуулчихаач, энэ ховор азтаныг эдгээж, эмчлэхдээ бид баяртай байх болно” гэж л байсан. Одоо бодохноо тэдэнд дүүгээ даатгачихсан бол илүү дээр байх байж дээ гэж боддог л юм.
МИАТ нэг өрөө байр өгсөн л гэдэг юм. Яг үнэндээ бол Бат-Үүл дарга санаачилж хөөцөлдөж байж тэр байрыг өгүүлсэн юм шүү дээ. Би гэдэг хүн баярлалаа ч гэж хэлж амжаагүй л өнөөдөртэй золгож байна. Тухайн үед амьдрал хүнд. Байртай байлаа ч эмчилгээний мөнгө төгрөггүйгээс болоод байраа зарсан даа. Харин одоо дүүгээ өөрийн гэсэн орон гэртэй болгочих юмсан гэж боддог. Заримдаа би “Мөрөөдөл биелдэг юм”, “Зүүд биш байгаа даа” зэрэг нэвтрүүлгийнхэнд хандаад үзвэл яадаг бол гэж боддог шүү…
С.Өлзийбаярын эгч Бүжий ийн өгүүллээ.
МИАТ ичээсэй
Байшинт ууланд онгоц осолдсоноос хойш бараг л хорин жил өнгөрчээ. Хорин жил гэдэг бага хугацаа биш гээд бүгдийг үгүйсгэх нь утгагүй. МИАТ гэх олон улсад ч нэр хүндтэй, улсдаа монополь компанийн буруугаас болж, олон арван хүний амь нас эрсэдсэнийг тус компанийн байсгээд солигддог дарга, ажилтнууд мартсан ч тэрхүү ослоос ганцаар амьд үлдсэн С.Өлзийбаяр огтхон ч мартаагүй. Шөнө бүр хар даран зүүдэлж, түүнээсээ болж шаналж яваа түүнийг жилдээ ганц удаа ч бол хот руу зорчих хөлсийг МИАТ даалаа гэхэд дампуурчихгүй нь ойлгомжтой. “Орос шиг бай л даа” гэдэг шиг “Ослын үед амласан шигээ байх” чадвар тус компанид л лав алга.
Эмнэлэгт байхад нь ганц нэг удаа эм тариа дөхүүлж, нэг өрөө байр авч өгсөн үнийн дүнг хэд дахин нугалж бичсэн байсныг хожим нь Сангийн яам илрүүлж байсан нь бий. Тухайн үед Өгөөжийн урд талын тавдугаар хороололд гурван сая төгрөгөөр авч өгсөн байраа 5,8 сая болгон өсгөж бичсэн байсан гээд тус компанийнхны өмнөөс ч ичмээр үйлдэл зөндөө гарчээ. Гэвч одоогийн удирдлагууд “Бидэнд хамаагүй” гээд хаях эрхгүй. “Ямбыг нь эдэлсэн хүн ялыг нь ч хамт үүрдэг” хуультай. Тиймээс МИАТ компанийнхан С.Өлзийбаярт санаа тавьж, сардаа биш гэхэд жилдээ нэг нийслэлд авчирч, эмчлүүлчихдэг болоосой. Харин түүгээрээ PR хийгээд дотооддоо болоод гадаадад нэр хүндээ өсгөжээ суухад яагаад болохгүй гэж.
Олон арван мянган метрийн өндрөөс осолдож, цор ганцаар амьд мэнд үлдсэн азтай хэр нь азгүйтсэн юм шиг аж төрж яваа иргэнээ төр засаг нь ч эргэж тойрох цаг болжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болоод Эрүүл мэндийн яамнаас санаачилга гарган, ховорхон азаар эх орондоо эргэн ирсэн тэр залууд цаашид аз жаргалтай амьдрах боломж амлаач.
Д.ЦЭЭПИЛМАА
Холбоотой мэдээ
-
zochinzzzochinochinochin (November 07, 2014 12:38:18 am )
MIAT-iinhan ter ih idej uugag mongooroo ene zaluug oron gertei bolgoj amidrah bolomjiig ni neej ogch buyn bolmoor doo. Mongold gants aztai hun olood ir gevel ene huniig zaaj ogoh baihdaa. ER ni MIAT gants huniig nasan turshid ni unegui ongotsoor nigene gej am garahiin orond nasan turshid ni amidrald ni tusalsan baisan ch yadag yum be!!!!! HUn urgelj odor bur niseed teneed yavah bish tanai buruugaas bolj nasn tueshdaa edgershgui ovchei bolson bna shuu dee.Horolsurengiin terbum togrognii asar tom baishing gaihuulj baihaar ene huniig oron gertei bolgochihvolta nariig unen hun chanartai humuus yum gej ard irged bayrlah baihdaa…..
-
шингизхаан (November 07, 2014 1:10:05 am )
хайран монгол нутгийн тор засаг.холвогдох байгууллгууд.буянтай аавын хуухдууд араай ч дээ.монголд байтугай дэлхийд сорын ганц онгоцны ослоос амьд улдсэн олзийбаярт узуулээгуй тусламжаа хэнд узуулж байнаа.хуний нутагт явж байгаад ийм юмнуудыг сонсход зурх шимчирнэ.олзийбаяраа битгий бухимдаарай.чи монгол улсын нэргуй баатар.чи монгол улсын ба дэлхийн азтай аавын хуу.чи 150 наслна.дахийж рекорд тогтоож монголын нэрийг дэлхийд хоердох удаагаа шууг…тэр уед монгол тор засаг бодох болно.чиний дотор сэтгэгдлээс чинь болоод монгол улс хэзээч оодлохгуй.
-
шингизхаан (November 07, 2014 1:24:19 am )
юу хийхээ мэдэхгуй байгаа худлаа баячууд.та нар тэр хулгана идэчихдэг тэрбумнаасаа олзийбаярт байр,идэж уух хоолны монго,унж явах машин авч огвол та бухний тербум чинь бугд 99.9 хувь ногоон болно.
-
Зочин (November 07, 2014 10:16:27 am )
Харамсалтай юм. Би бас энэ хүнийг хаана юу хийж явдаг юм болдоо гэж их боддог байлаа. Энэ нийтлэлийг уншаад үнэхээр их харамсаж байна. Манайхаас өөр оронд бол ийм төрлийн ослоос амьд үлдвэл насаар нь битгий хэл, тэтгэж, улсаас харж үздэг байх. Манай Монгол улс гэж ер нь яацан үйлс нь хазайсан, бэртэгчин, новшийн зантай улс юм болдоо.
Юуны өмнө Хөвсгөл аймгийн Засаг дарга, гэх мэт хүмүүст дахин хандсан дээр байх гэж бодож байна. Ядаж жилд нэг удаа хотод ирэх зардал, эмчилгээний зардлаа гаргуулах тал дээр уулзаад үз. -
зочин (November 07, 2014 10:22:50 am )
цагийн юм цагтаа штээ,эмчлээд өгсөн байна байр савыг нь өгч одоо хаашаа юм бэ?авгай нь саллаа гээд төр аманд нь хоол халбагадаж өгөх юм уу,одоо өөрөө хөдөлмөрлөж ард түмнийхээ хайрыг дааж амьдар
-
Чи бол жинхэнэ новш юм даа (November 07, 2014 12:59:28 pm )
цагийн юм цагтаа штээ, …өөрөө хөдөлмөрлөж ард түмнийхээ хайрыг дааж амьдар. Японд аваачаад эмчлүүлж эдгээгээд МИАТ-ын хангамжтай тусгай ажилтан болгож өндөр цалин олгодог байх хэрэгтэй. Зар сурталчилгаа рекламны нүүр царай болгооч
-
Зочинд (November 07, 2014 1:01:17 pm )
цагийн юм цагтаа штээ, …өөрөө хөдөлмөрлөж ард түмнийхээ хайрыг дааж амьдар. Японд аваачаад эмчлүүлж эдгээгээд МИАТ-ын хангамжтай тусгай ажилтан болгож өндөр цалин олгодог байх хэрэгтэй. Зар сурталчилгаа рекламны нүүр царай болгооч
-
Зочинд (November 07, 2014 1:02:00 pm )
… цагийн юм цагтаа штээ, …өөрөө хөдөлмөрлөж ард түмнийхээ хайрыг дааж амьдар. Японд аваачаад эмчлүүлж эдгээгээд МИАТ-ын хангамжтай тусгай ажилтан болгож өндөр цалин олгодог байх хэрэгтэй. Зар сурталчилгаа рекламны нүүр царай болгооч
-
hun (November 07, 2014 2:45:34 pm )
chi ch novsh yum daa orond ni ooriigoo taviad boddoo .eruul saruul yavsan huniig iim bolgoson humuus tejeeh l estoi…
-
-
иргэн (November 07, 2014 10:38:58 am )
харж үзэх хэрэгтэй шүү дээ амьд үлдсэн нь буруу юм уу миат нээрээ жилд нэг удаа байтугай хэд ч явсан зардалгүй авч явж яагаап болохгүй гэж арай ч дээ
-
зочин (November 07, 2014 10:47:36 am )
Тэр өндрөөс унасан юм чинь ямар байх нь ойлгомжтойш дээ,би Хөвсгөлийн хүн байна,хүмүүсийн ярих нь ,толгой нь болон,бүх бие нь байнга аймшигтай өвддөг, унтаж чаддаггүй, орилж хашгирч байдаг, хажууд нь хүн байх нөхцөл маш хүнд ,тийм байдлаас болоод арга буюу авгай нь салсан гэж ярьдгийм билээ.Энэ муу амьтныг харж үзэхэд одоо ч оройтохгүй гэж бодож байна, ер нь бол МИАТ эргэж нэг харах хэрэгтэй, ганцхан л тохиолдол шүү дээ чааваас,буян хийвэл энэ л залууд хийх ёстой.
-
DB (November 07, 2014 10:58:24 am )
MIAT-n luibarched zondoo l idee biz dee. Arai ch dee. Er n mongolchuud maan vne tsengvi ch dee. Mongol bolj torcondoo gutarch ba zarimdaa. Ene xvnd yamar xetsvv baigaa boloo. bitgii buuj ogooroo. MIAT neg yum bodoo chee!!!!!!!!!!!!1
-
аааа (November 07, 2014 11:03:51 am )
энэ хүнийг эрт харж үзэх байсан юм гэхдээ одоо оройтоогүй байна ийм хүнд бэртэл аваад дааж гарсан эр хүн таньд баярлалаа таны ажил үйлс даа ялангуяа охиний чинь амьдрал сайн сайхан явах болтугай
-
zochin (November 07, 2014 11:38:55 am )
ter gruppiin mungiig ni hugshaagui bolgood ugchuusuu bilee
-
Anonymous (November 07, 2014 1:24:47 pm )
урдах нь ул, хойтох нь зул болсон үе шүү дээ. Хүнээ олж дарга тавьдаггүйн гай энэ. Бүгд л албан тушаалын өлсгөлөн.Одоо байгаа дарга нараас сэргэлэн шиг нь нэр хүндээ өсгөдөг сайхан боломж. Урагшаа МИАТ-ын дарга нараа
-
zochin (November 07, 2014 2:46:15 pm )
Tur zasag maani anhaaraldaa awaachee Batuulee tanaas guij bn
-
иргэд (November 07, 2014 2:58:45 pm )
Харамсаж байна,МИАТ-ынхан ичээч,өтгөн шингэнийхээ нүх сүвээр чихэх нь холгүй төрийн мөнгийг цусладаг атлаа,өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болж 41 хүний толгой зальгисан ялт хэргийнхээ төлөө санаа зовож амьд үлдсэн энэ ганц хүний төлөө олон түмэнд зарлаж байгаад олигтойхон арга хэмжээ аваач,тэгэж ярьвал жилийнхээ төлөвлөгөө төсөвт суулгаж байгаад зардал гаргахад буруудахгүй шүүдээ,ийм зүйлийг гаргаж тавьсан ЦЭЭПИЛМАА танд баярлалаа,эргэж шалгаж дахин бичээрэй.
-
mmm (November 07, 2014 3:53:08 pm )
MIAT-n buruugaas ene hun hudulmuriin chadvaraa aldsan bizdee! Nasan turshd ni harj uzeh heregtei tsagiin yum tsagtaa ch geh shig zarim hun yu soliorood bna aa 27 hon nasandaa shuudee! iim baga grupiin mungu avaad yaj amidrah yum be? ene hun manaihaas uur ulsad bol tansag amidarch baigaa daa
-
Зочин (November 07, 2014 3:53:51 pm )
МИАТ-ын одоогийн удирдлага буруугүй ч гэсэн энэ хүнд ер нь 500-н сая төгрөг өгсөн ч яадаг юм. Өөрснөө буруугаа мултартал иддэг байж энэ хүнд мөнгө өгөхөд яадаг юм. Энэ хууль бус аргаар баяжсан нөхдүүд ч гэсэн хуруугаа хөдөлгхүй юмаа.
-
99 (November 07, 2014 5:29:33 pm )
Miat muslah heregtei6
-
Meren (November 07, 2014 6:22:03 pm )
Jargalsaihan chamd idej uuj baigaa zuileesee ene Hund iluuchleh setgel Zurh alga uu genet bayjij baigaa chini gedsend tsevtei shuu
-
miat tuslaavhee bas icheechee hvnii orchilond hvn shig l baildaa!!! (November 07, 2014 7:38:08 pm )
ene hvniug edgeeh talaas ni bvgd zvtgemeer bna jishee ni olon uldiin saitad miataas bolj iim bolson zaluu ingej amidarch bn geh meteer medeeleliig tsahad gadaadiinhan miataas ilvv hodolnodoo ene setgvvlch odoo oshoo ihiig hii chi chadna amjilt
-
miat tuslaavhee bas icheechee hvnii orchilond hvn shig l baildaa!!! (November 07, 2014 7:40:24 pm )
ene hvniig edgeeh talaas ni bvgd zvtgemeer bna jishee ni olon ulsiin saitad miataas bolj iim bolson zaluu ingej amidarch bn geh meteer medeeleliig tsatshad gadaadiinhan miataas ilvv hodolnodoo ene setgvvlch odoo oshoo ihiig hii chi chadna amjilt
-
mongolia (November 07, 2014 8:39:11 pm )
zowhon mongold l iim baidagiim,,,,,,
-
togsoo xailaast (November 07, 2014 9:38:34 pm )
naad hunee harj uzeechee.MIAT.ichmeer ymaa
-
mongol (November 07, 2014 9:50:21 pm )
Уур минь хүрч бна. эх орон Монгол хүний үнэгүйдүүлж дууслаа буудах юмсан новшнуудийг
-
Batmunkh (November 08, 2014 8:48:59 am )
MIAT icheesee bilee ene huniig ingej bolohgui ee nasan tursh ni halamjlah uuregtei hichneen terbumaar ni idej uugaad yavhad meddeguil yum bnalee MIATiin udirdlaguudiin halaasnaas ni garah bish Uul ni MIATiin zahiral G.Jargalsaihan Huvsguliin hun yumsan nutgiinhaa duug bodmoor yum
-
Doko (November 08, 2014 9:24:38 am )
Aawdaa setgeliin gerel gegee bolson Saikhan ohin chi muu aawiigaa lbayrluulj bayrluulj ywdag ym shuu. Chamaig mongoliin buyn zaya iweenee.. amjilt amjilt amjilt husej bnaa
-
тиймка (November 08, 2014 10:18:47 am )
чамайг өрөвдөж байна ,авгай яагаад салаад явсан бэ тэр маш сэтгэлийн хадгүй л байна одоо тэр шанлаж байгаа харин чи хүнээс гуйх биш өөрийгөө дайчлаад ажиллах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна,гар хөл чинь бүтэн биз дээ буруу ойлгож байвал уучилаарай тэгэхдээ хүнд муугай үзүүлэж болохгүй байхаа сайн бодоорой, мөн эгч ах нар чинь бүгд тусдаа амьдарлатай учир битгий ах эгчээ зовоо гадаадын олон хүмүүс өөриийгөө маш дайчин байдаг шүү хичээгээрэй амжилт
-
z (November 08, 2014 11:31:37 am )
ene hund hen 1n tuslaasai,.ubchin zublun uneheer hetsuush de.Ah duu nar ni zasag dargaaraa damjuulan miatas amidralin batalgaag ni garguulah heregtei,ene hun amid bgaa tsagt oroitoh um bhgui…uursduu l yabahgui bol uur hen ch irj tuslahgui e….Minii duu ch bas busdin buruugaas iim zoblon edelj yabaa hun,gehdee uuruu hicheegeed ajillah geed zutgeed bgaa…Gehdee amidral bayalag um chini ohin chin tugsuj ireed tuslana aa,ehner chini hurtel tiim uchraas ohinoo emch bolgohoor shiidsen bh gej bodoj bna.setgelin hattai l baigaarai…Amjilt husie.
-
БАТБАТ (November 08, 2014 12:29:43 pm )
онгоцны ослоор олон арван хүн өөд болжээ,ёстой азтай эр хүн байна аа???өлзийбаяраа чамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөедөө,сэтгэлийн хаттай,өвчнийг даах чадвартай баатарлага энэ залуугийн амьдрал ахуйд МИНисэх анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү дээ,бүх зүйл ойлгомжтой,бүх зүйл танай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж 40-ГАРАН АМЬДРАЛ АХУЙГАА ЗАЛГУУЛЖ ЯВСАН ЖИРИЙН МОНГОЛЧУУД АМЬ НАСАА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОНЫГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД МАРТАЖ БОЛОХГҮЙ,ХАРИН ХАРЖ ХАНДАЖ СЭТГЭЛ САНААГ НЬ ДЭМЖИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ӨГЧ АМЬДРАЛ АХУЙД ТУС БОЛЖ БАЙМААРДАА,МӨН ТӨР ЗАСАГ ИХЭЭХЭН АНХАРЛАА ХАНДУУЛАХ,ТЭР БҮҮ ХЭЛ ЭНЭ АЗААР АМЬД ГАРСАН ӨЛЗИЙБАЯР ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ӨГЧХӨД НЭГ БУРУУТАХГҮЙ БИЗДЭЭ
31 Comments