antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2014 Comments are off

Улаанбаатарт 5 хэм дулаан

нийтлэсэн Admin

Өнөөдөр 08 цагаас 20 уаг хүртэл: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Хүрэн Бэлчир орчмоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 6-11 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2014 оны арваннэгдүгээр сарын 08-наас 2014 оны арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 10-наас бага зэрэг хүйтэрнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car