antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 8 comments

Х.Баттулгын баяжсан түүх…

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг  Монголын толгой баячуудын нэг гэдгийг хүмүүс ч андахгүй мэднэ.

Харин түүний баяжсан түүх сонирхол татдаг.Тэрбээр багаасаа спортоор хичээллэж, 1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байв. Хоёр ч удаа самбо бөхийн дэлхийн аварга болж байсан шаггүй сайн тамирчин байлаа. Дэлхийн аварга болж ирээд хотын захиргаанаас байр олгохыг гуйхад энэ амжилтаа дахин давтвал орон сууцтай болгоно хэмээн амыг нь тагласан гэдэг.

Гэвч шаргуу хичээллэж байгаад амжилтаа давтаж байртай болоод хөл нь газар хүрэхгүй баярлаж явсан залуу өдгөө Монголын тэргүүн баячуудын нэг болж чаджээ. Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Д.Дэмбэрэлийн анги, С.Баярын тэргүүлж байгаа танхимд дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой ганцхан хүн байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга. Тэрбээр номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь зооглоогуй атлаа нэг л их олон сургууль дүүргэсэн гэж өөрийгөө хэлүүлэх гээд энд тэндээс диплом худалдаж авдаг шинэ үеийн баячуудын эмгэгт идэгдээгүй нэгэн бололтой. Хэрэв тэгж харагдахыг хүсдэг бол ямар мөнгөгүйн гэх зовлон байх биш. Тэрбээр самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэхүү мэргэжлээрээ вайман жил ажилласан ч, сайн тамирчин гэж мандаж байсан ч ахиу мөнгө олж тансаг амьдрах боломжгүй байж.

Тэгээд ч зах зээлийн нийгэмд шилжиж, урлаг, спорт зөнд нь орхигдсон. Тэр үед буюу 1990 онд Х.Баттулга бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан юм билээ. Бизнесийн гараагаа эхлэх хуримтлалыг тамирчин байхдаа цуглуулсан шаггүй сэргэлэн залуу байж. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрчээ. Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Хүмүүс ч тодхон санаж байгаа байх. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.
“Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг. Эхний үедээ ч тэр том обьектийн халаалт, цахилгааны төлбөрөөс авахуулаад хүндхэн, алдагдалтай ажиллаж байсан ч одоо огт өөр болжээ. Энэ үйлдвэрүүд одоо Х.Баттулгын халаасыг хоослох бус түнтийлгэж байгаа. Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Тэрбээр Баянгол зочид буудлын хувьцааны дийлэнхи хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. Тэрбээр зөвхөн зочид буудалтай ч бус аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын халаасыг ч сэгсэрч эхлээд байгаа.

“Женко тур бюро”компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлээд байна. Энэ томоохон цогцолборуудыг байгуулахад асар их хөрөнгө гаргасан хэдий ч зарлагаа богино хугацаанд нөхөх боломжтой аж. Х.Баттулгын хөрөнгө үүгээр ч тогтохгүй. Монголын урдаа барьдаг үндэсний томоохон үйлдвэр болох АПУ компанийн хувьцааны багагүй хувийг ч эзэмшдэг гэнэ. “Улаанбаатар Спирт” ХХК, “Сити шоп”дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнест хутгалддаг нэгэн ажээ. Мөн тэрбээр улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Мэдээллийн хэрэгсэл гэдэг үнэхээр хүчирхэг хүнийг амьдаар нь “алж” ч, мандуулж ч чаддаг гэдгийг бизнесийн сийрэгхэн ухаантай энэ эрхэм мэдэлгүй яахав.
Тиймээс “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ байгуулж, нурж унах шахсан Ардчиллын ордонг хүн танихын аргагүй болтол нь гоёмсог болгож “Ардчилал” сонины газрыг байрлуулсан билээ. Банк санхүүгийн салбарт ч хөрөнгө оруулах болсон гэж ярьдаг ч түүнийгээ ил гаргахыг хүсдэггүй бололтой. Түүний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад зарим салбарласан “охин” компаниудаа оруулаагүй байна лээ. Төрийн түшээ болчихоод нэг л их зүйл жагсааж бичээд баян тарганаа гайхуулаад байх нь зохимжгүй гэж үзсэн үү эсвэл төрийн хүн цөөн хэдэн томоохон компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг гэдгээ ил байлгах нь дээр ч гэж үзсэн байж болох л юм. Баян хүн хэний нэр дээр өмч хөрөнгөө таслан байршуулна түүний дурын л хэрэг. Д.Дэмбэрэлийн ангийнхан дотроос хамгийн тансаг машин хөлөглөдөг гэдгээрээ Х.Баттулга ялгардаг.

Тэрбээр урт цагаан өнгийн Лимузин, Хаммер, Ниссан инфинитив, Крейспер С300 гээд орчин үеийн тансаг зэрэглэлийн машинуудыг сольж гангардаг түшээ. Тэрбээр монголчууд гэхээрээ л гадныханд толгой бөхөлзөж, хамаг өнгөтэй өөдтэйгээ өгөөд өөрсдөө хоосон байж болохгүй гэсэн хатуу байр суурьтай нэгэн. Тийм болоод ч тэрүү уралдаад салбар бүр рүү гар дүрж барьж авдаг байх. Монголын банк санхүүгийн салбар гадныхны гарт орж байгаад тэрбээр эмзэглэдэг юм билээ. Энэ чухал салбараар дамжуулан Монгфшн эдийн засгийг багалзуурдаж ч болно гэдгийг бизнесмэн хүн болохоор ажиглагдаг ч байж мэднэ.

Ийм нэгэн бизнесийн салбарт цойлж явсан эрхэм улс төр руу урваад нэлээд хэдэн жил өнгөрч байна. Тэрбээр очсон салбар болгондоо гялалзаж чаддаг нэгэн хэдий ч олигархи, номрангийн хэрэгт хутгалдсан, мафийн сүлжээнд орсон, АН-ыг санхүүжүүлэгч “саалийн үнээ” энэ тэр гээд есөн шидээр гоочлуулдаг. Х.Баттулга нь хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа төдийгүй энэ удаагийн Засгийн газрын танхимд орж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг толгойлж байна.

 

amjilt.ingo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (November 30, 2011 8:18:03 pm )

    battulga bol hodolmorch hvn yumaa mgldee olon salbariig orgojvvlj mglchuudaa ajiliin bairaar hangaarai tanid ajiliin amjilt hvsii

  • Anonymous (November 30, 2011 8:41:04 pm )

    amjilt hvsie ene hvn bol hvnii tuluu ajildag estoi hornni garsan er de

  • Anonymous (November 30, 2011 9:34:56 pm )

    battulga bol er ch hvn ene turd heregtei ch hvn ajil turuld ni amjilt

  • Anonymous (November 30, 2011 11:03:53 pm )

    battulga gishuunii gar hursen bolgon l ceceglej hugjij bdg. eniig hen ch helne. howor er hundee

  • Anonymous (November 30, 2011 11:58:14 pm )

    mongol uhaan ooriin huch hodolmoroor bosson,iim zaluuchuud eh orond mini heregtei!!!!!!!!!!!!!!! amjilt husej ard tumniihee toloo ulam ihiig buteegeerei!!

  • Anonymous (December 01, 2011 8:14:43 am )

    Chingis haanii hushuu sunderluulsen ni dursleh urlagiin mergejiltei baixhee.Dursleh urlagiin surguuli tugssun humuus biye daaj tom zuil xiix mash mundag humuus baidag.

  • Anonymous (December 01, 2011 9:53:09 am )

    biznesmen xyn shyy.daanch buruu tiishee yavsan tom luivarchin gene lee

  • Anonymous (December 02, 2011 3:25:34 am )

    hamgiin sn ajilaa hiideg said sn hun

antalya rent a car