antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 8 comments

Б.Бүлтэн: Өвлийн цагт өсөлтгүй жирэмслэлт их тохиолдож байна

нийтлэсэн Admin

Хүний гавьяат эмч Б.Бүлтэнтэй ярилцлаа.

-Нийслэлийн агаарын бохирдол утааны хор жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлж ураг өсөлтгүй, амьгүй болох тохиолдол нэлээд гарч байгаа гэх юм. Олон жил төрөлтөөр дагнан ажиллаж байгаа эмчийн хувьд та энэ талаар юу хэлэх вэ. Үнэхээр утаа урагт нөлөөлөөд байгаа юм уу. Ураг яагаад өсөлтгүй болоод байгаа юм бэ?

-Миний бие эмч болоод 34 жил болж байгаа. Анх эмч болоод байх тэр цаг үед үнэхээр өсөлтгүй жирэмслэлт гэж бараг байдаггүй байсан. Хааяа нэг тохиолддог байв. Одоо бол өдөрт зөвхөн манайхаар үзүүлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хоёроос доошгүй заавал тохиолдоод байгаа. Ураг өсөлтгүй болох нь олон шалтгаан бий. Тухайлбал, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс болж өсөлтгүй болно. Мөн агаарын бохирдолтой хамааруулж үзэж болох юм. Гэхдээ 100 хувь агаарын бохирдлоос боллоо гэж хэлэх хэцүү л дээ. Идэж ууж байгаа хоол нь ч ямар байгаа юм. Манай эмэгтэйчүүд ихэнх нь гэр бүлээ авч явах гэж өөрийгөө анхаарахгүй хаяж байна. Зах дээр хүйтэн нойтон нөхцөлд удаан зогсоход орчин тойрны агаар нь ямар билээ. Ингэж удаан зогссоноос үрэвсэлт өвчин нэмэгдээд байгаа юм. Үрэвсэлт өвчин нэмэгдэнэ гэдэг чинь өсөлтгүй  жирэмсэн болно, цаашлаад үргүйдэлд хүрэх нэг шалтгаан болно.

-Жирэмсэн эх үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Ямар үед нь анхаарвал зохих вэ?

-Ерөөсөө л эрүүл эх, эцгээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс манай эх, эцэг болох гэж байгаа залуучууд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Жирэмсэн болсон тохиолдолд эмчийн хяналтад тогтмол явах хэрэгтэй. Ургийн өсөлтийг байнга харуулж аль болох амралт ажлын цагаа зохицуулах хэрэгтэй. Ураг нэг сартайгаасаа эхлээд төрөх хүртлээ ямар ч үедээ өсөлтгүй болж, өсөлт багасвал эхийнхээ хэвлийд эндэх тохиолдол бий.

-Та хувийн эмнэлэг байгуулж ажиллаад нэлээд олон жил болж байна. Танайхаас хүмүүс ямар үйлчилгээ авдаг вэ?

-Манайх байгуулагдаад арав гаруй жил болж байгаа ч өөрийн гэсэн байртай болоод хоёр жил болж байна. Манай эмнэлэг гол нь эмэгтэйчүүдийн мэс засал, төрөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Амбулаторийн үзлэг, бүх төрлийн эмэгтэйчүүдийн өвчлөлийг үзэж оношилж эмчилж байна. Ирж байгаа эмэгтэйчүүдийн зонхилох хувь нь үрэвсэлт өвчтэй хүмүүс байгаа. Үүнээс гадна үргүйдэлтэй эмэгтэйчүүд маш их болсон. Үргүйдлийг эмчлэхэд амаргүй, Нарийн мэргэжил шаардсан, нарийн тоног төхөөрөмж хэрэгтэй. Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгахаас бусад үргүйдлийн олон янзын эмчилгээ хийдэг. Үргүйдлийн улмаас манайд хандаж ирсэн хүмүүсээс жирэмсэн болсон улс ч нэлээд олон байгаа. Үргүйдэлтэй таван эмэгтэй тутмын гурав нь заавал жирэмсэлдэг. Манай хамт олны энэ ажлыг хүмүүс үнэлж, талархалтай хандаж байна.

-Огт хүүхэдтэй болохгүй хүч гэж байна уу?

-Тийм тохиолдол бас байна. Умайн гаж хөгжилтэй, умайгүй төрөлхийн өндгөвчгүй, үтрээгүй тийм хүмүүс байдаг. Гэхдээ эдгээрийг орлуулах эмчилгээний аргууд байдаг. Харин умай суулгаж байна гэж дуулаагүй. Эрдэмтэд умай суулгах мэс засал хэд хэдэн удаа хийсэн ч бүтэлгүйтсэн гэж сонссон. Гэхдээ умайгүй хүн байсан ч өндгөвч нь байх юм бол жирэмсэлж болно. Өөрийн эсийг өөр хүнд шилжүүлэн хүүхэд гаргаж авах арга орчин үед гараад ирсэн. Ийм маягаар гадна оронд очоод хүүхэдтэй болоод ирсэн хосуудыг би мэднэ. Хэдийгээр энэ арга манайд хийгдэж эхлээгүй ч үүнийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Ямар ч хамаагүй өөрийнхөө үр хүүхдийг үзэх сонирхолтой хүмүүс олон л байгаа.

-Ямар ч хамаагүй аргаар хүүхэдтэй болох хүсэлтэй хүмүүс олон байдаг юм билээ. Гэхдээ эмчилгээний олон арга байхад заавал үр шилжүүлэн суулгахаар яарах нь хэр зөв бэ. Бүүр ихэрлүүлж суулгах сонирхолтой болчихож?

-Бүсгүйчүүддээ зөвлөхөд аль үнэ өртөг багатай энгийн аргаас эхэлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэхдээ жирэмсэн болох байлгүй гээд 40 хүрчихэж болохгүй. Тэрнээс өмнө хамгийн энгийн аргаас эхлээд тууштай эмчлүүл. Үр суулгалтыг сүүлчийн аргаа болгох хэрэгтэй. Олон эмэгтэйчүүд над дээр ирдэг. Гурван жил уйгагүй ноцолдоход жирэмсэн болохгүй үлдсэн нь ховор. Нэг эмэгтэйд би 100 удаа сэтгүүр эмчилгээ хийж хүүхэдтэй болгож байлаа. Тэгэхээр бага зэргийн өөрчлөлттэй байхад үр суулгах гээд яараад хэрэггүй. Үр шилжүүлэн суулгах чинь нэгдүгээрт өртөг өндөртэй, хоёрдугаарт зуун хувь баталгаатай биш.

-Одоо хожуу төрөлт нэлээд ихэссэн. Төрөх насны дээд, доод хязгаар гэж байх уу?

-Насны дээд хязгаарыг ярих хэрэггүй юм байна. Яагаад гэвэл Энэтхэгт 60-70-тай хүн төрсөн л гэх юм. Хүний бие эрүүл байх юм бол 50 хүртлээ төрчих боломж байгаа. Ер нь бол хэт залуу төрөлт хэт хөгшин төрөлтөд ургийн гажиг үүсэх магадлал өндөртэй. Түүнээс насны хязгаар тогтоож болохгүй.

-Тань дээр ирж төрсөн эмэгтэйчүүд дундаас хамгийн ахимаг нь хэдэн настай байв?

-45-50 настай хүн төрж л байсан. Энэ бол ховор тохиолдол. 45 дээш төрөлт хааяа тохиолддог.

-Өвдөхөөрөө л эмчид ханддаг монголчуудын дадал өөрчлөгдөөгүй л байна. Ер нь заавал насанд хүрэгчид гэлтгүй охидыг хэзээнээс эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой вэ?

-Ер нь охин хүүхдийг төрсний дараанаас нь эхлээд л бойжилт хөгжил нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг үзүүлэх хэрэгтэй юм. Яагаад гэхээр манай зарим улсууд манин эсвэл бэлэг эрхтэн нь өөрчлөлттэй хүүхэд төрүүлсэн байдаг. Тэрийгээ мэдэхгүй явсаар хүүхдээ насанд хүргэчихдэг. Ийм жишээ олон байгаа. Орчин үеийн анагаах  ухаан хөгжчихсөн энэ цагт үүнийг эрт мэдэх юм бол анхнаас нь хүйсийг зөв тодорхойлох ашиг тустай. Зөвхөн манин биш өөр янз янзын гаж хөгжил байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс охин хүүхдээ эртнээс үзүүлж байхад илүүдэхгүй. Ер нь тэгэээд ирээдүйд эх болох нь зайлшгүй учраас охин хүүхдийг багаас нь зөв дадал заншилтай болгож өсгөх хэрэгтэй. Одоо манай охид 13-14 настайгаасаа эхлээд бэлгийн харьцаанд ордог болсон. Энэ нь эргээд бэлгийн замын өвчин тусах, цаашлаад үрэвсэлт өвчинтэй эмэгтэй болчих гээд байна. Тиймээс охин хүүхдээ бага гэлтгүй зөв дадалтай хүмүүжүүлээд охин биеэ хадгалж явахыг л захих хэрэгтэй. Манай охид жирэмслэлтийн талаар ямар ч ойлголтгүй гэдэг нь харагддаг. Жишээ нь “Би хүнтэй унтаагүй хэрнээ жирэмсэн болчихлоо” гэж үү гээд гайхаад байдаг. Гэтэл найз нөхөдтэйгөө төрсөн өдөр, элдэв баяраар нийлж наргиж цэнгээд архи уугаад тасарчихдаг. Энэ үед нь эрэгтэйчүүд нь ашиглачихдаг. Тэгээд өөрөө бэлгийн харьцаанд ороогүй гэж бодоод явтал жирэмсэн болчихсон байдаг. Ийм тохиолдол цөөнгүй гардаг.

-Манин хүүхэд хэр их төрж байна. Юунаас болдог юм бэ?

-Гаж хөгжилтэй хүүхэд нэлээд байдаг. Тэр чухам юунаас болж байгаа юм бүү мэд. Төрөлхийн гаж хөгжлийг тийм юмнаас болж гэж тааж хэлэхэд хэцүү. Ууж иддэг зүйлтэй ч холбоотой байж болно. Одоо энэ уул уурхайгаас үүдэлтэй химийн бодис ч нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Уүл уурхайн хортой хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс өөрийгөө эрүүлжүүлэх талаар санаа тавьдаг байх хэрэгтэй. Тэгж байж л эрүүл хүүхэд төрүүлнэ.

-Эмч эмч хэсээд л явдаг хүмүүс байдаг. Энэ ер нь зөв үү?

-Манайхан ер нь эмчид итгэх хэрэгтэй. Лам лам солиод элдвийн юм асуугаад яваад байдаг улс байдаг. Мөн нэг эмчид үзүүлчихээд дахиад дараагийн эмчид үзүүлээд яваад байдаг хүн байдаг. Хэдийгээр эмчээ өөрөө сонгож үзүүлэх нь хувь хүний эрхийн асуудал боловч эхлээд үзүүлсэн эмчдээ үзүүлж байвал ядаж шинээр илэрсэн өвчин эмгэгийг амархан илрүүлэх магадлал байдаг. Гэхдээ эмчийн хувьд туршлага дутах тохиолдол бас бий. Туршлага бол хамгийн чухал шалгуур учраас таны сонгосон эмч туршлагатай л бол олон эмч рүү гүйгээд байх шаардлагагүй.

Д.ЦОГЗОЛМАА

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (November 30, 2011 8:34:20 pm )

    shal hudla mungnii avgai

  • Anonymous (December 01, 2011 1:10:58 am )

    Harin tiim yum bilee, baliar zavaan gadny hun ordog oroondoo abort hiideg yum bilee

  • Anonymous (August 15, 2012 10:19:13 pm )

    Tand bayarlaj yawdag shvv, bi ene yariltslagiig odoo l sanamsargvi unshlaa. Ajil hiij bga hvniig l hvn heldeg shvv, Ene bichij bgaa hvn uuruu emch baij magadgvi gej bodoj bna, ta nar tasarhai shvv amjilt chin setgeleesee vnsiiiiiiiiii

  • Anonymous (August 15, 2012 10:23:36 pm )

    Bi l law bie uwdwul tanaid vzvvlnee, gehdee tanai ocher jaahan ih ni, nad shig hvnd jaahan hetsvv sanagdsan. tegeed nii nuugvi helehed vzvvlj bgaa hvmvvs ni uruund jaahan tsuun bwal bas zvgeer yum uu, zarimdaa busdaas anaa zowood yum asuuj boldoggvi yum blaa, Gehdee ene asuudal bish bhaa, gol ni emchileh l chuhal bh l daa

  • Anonymous (November 09, 2012 1:34:44 pm )

    байнга тогтмол хяналтанд бай л гэхийн яс юман дээрээ эмч нар сэтгэл гаргадаггүй тоодогчгүйшд худалч юу ч мэддэггүйшд эмч нар.

  • Topsail Island Real Estate For Sale (September 06, 2013 3:31:22 am )

    483705 487086Cheers for this exceptional. I was wondering in case you were thining of writing related posts to this 1. .Maintain up the wonderful articles! 759351

  • απολύμανση (September 07, 2013 9:43:47 pm )

    **8760 406419I was recommended this web website by my cousin. I

antalya rent a car