Монголын хамгийн алдартай хүргэн хүү хэн бэ гэвэл Г.Дэнзэн гэх хүн захаас авахуулаад олон.
Тэрбээр олны танил болоод удаагүй ч ёстой л цахиур хагалж гарч ирсэн азтай бас зальтай залуу. Гэнэт л Г.Дэнзэн гэх хэний ч танихгүй залуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга боллоо гэх мэдээ олны анхаарлын төвд орж ирсэн. Ингэснээр түүнийг хэн бэ, хаанаас гараад ирэв гэсэн олон эрэл сурал болсоор Ерөнхий сайдын хүргэн” гэх алдрыг хүртээсэн. Ингэж тодорсон хүргэн хүү удалгүй албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байсан нь саяхан. Сайн дураар ч гэж дээ түүнийг тойрсон том тоотой мөнгөний асуудал сөхөгдсөнөөс тэр.
Эргэн санавал товчхондоо “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь повер” хэмээх компани 17 тэрбумын тендэр авч нүүрс гаргахаар болсон. Уг компани нь ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охиных. Тэр охин нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр” гэх асуудал хэвлэлийн хуудаснаа хөвөрснөөс тэр.
Авсан, аваагүй гэж удаан мэтгэлцсэн энэ асуудал хэсэгтээ л дарагдсан. Гэтэл өчигдөр үүнийг МАН-ынхан сөхлөө. Учир нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын нөхөд “Бэлэн биш байна” гэснээр хойшлуулсан. Уг нь тус байнгын хорооноос өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс-Таван толгой” ХК-д Үндэсний аудитын шалгалт оруулах шийд гаргаж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулж байжээ.
Харин өдгөө тус шалгалтын дүн гарсан бөгөөд Г.Дэнзэн гэгчийн шамшигдуулсан мөнгийг он сар өдрөөр нь задаргаатай нь гаргачихаж. Ийм байхад байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй тул УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Тлейхан нар хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ талаар Д.Хаянхярваа гишүүн “Ер нь төрийн өмчит компаниудад томоохон хяналтын систем үгүйлэгдэж байгааг энэ шалгалт харууллаа. Энэ компанийн 123 хүн одоогоор хотын төвд ажиллаж байна. Хэтэрхий нүсэр орон тоо бүтэц байгаа биз. ТУЗ-ын дарга нь зургаан сая, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалинтай.
Мөн 2013 он хүртэл шууд гэрээгээр нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд хууль дүрмийн дагуу тендер зарлах ёстой байсан. Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” ХХК шүүхийн шийдвэр гаргуулж Цагаан хад хэмээх газарт байх талбайгаа 4.8 тэрбум төгрөгөөр зарсан мөн энэхүү мөнгөө авахдаа дансыг нь хаалгаж байгаад хэд хэдэн удаагийн гүйлгээгээр барагдуулсан нь авилга албан тушаалын хэрэг байх магадлалтай тул зохих газарт нь шалгуулах нь зүйтэй” гэв.
Түүнчлэн тэд “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн 26 настай Г.Дэнзэнгийн 4800 дахин ашигтай бизнесийн “timeline” гэх 2012 оны нэгдүгээр сарын 7-ноос өдийг хүртэлх Г.Дэнзэнтэй холбоотой баримтууд болон мөнгөний асуудлын задаргааг хийсэн хүснэгт харуулав.
Уг хүснэгтэд харуулснаар Г.Дэнзэн дөрвөн удаагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөг гаргуулж авсан тухай баримт байх аж. Ингэснээр улстөрийн сэдвээс хэсэг мартагдсан Г.Дэнзэнгийн нэр дахин тодров. Тэр ч бүү хэл мань эр ТУЗ-ийн даргын цалин гэж 2012 онд 16 мянган ам.долларын цалин авах тухай шийдвэр гаргуулсан тухай ч уг хүснэгтэд дурьджээ.
Нөгөөтэйгүүр зөвхөн гадаад захирлууд Монголд ийм хэмжээний цалин авдаг гэсэн ойлголттой монголчуудад сайхан мэдээ ч гэж ойлгож болох юм. Гэхдээ л яаж ч харсан өөрөө өөртөө шийд гаргаж, хөлжих гэсэн энэ нөхрийн увайгүй үйлдэл үүгээр зогсоосой билээ.
Энэ мэт том тоотой мөнгө бүхий сонирхолтой хуудсыг дэлгэж, Г.Дэнзэнгийн дуулианыг дахин дэгдээв. Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар энэ асуудал улам биелэлээ олж, АТГ зэрэг холбогдох байгууллагуудад шалгагдах эсэхтээ ч тулж магадгүй.
Гэхдээ өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар авсан АН-ын ажлын тав хоногийн завсарлагын хугацаа дуусч байгаа болохоор хүргэн хүүгийн хэрэг хүргэн ахын хэрэгт дарагдаж магадгүй л юм.
Хэдийгээр сайн зүйл биш ч гэсэн монголын улстөрд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шийдэх, Ерөнхий сайдыг сандлаас нь түлхэж унагах уу, суулгаад үлдээх үү гэдэг хоёрхон сэдэв дээр “Залуу Г.Дэнзэнгийн дуулиант хэрэг цуврал хоёр” гэсэн цоо шинэ бүлэг нэмэгдэж байна. Үүнийг тухлан сууж, таалан болгоох л үлдэх шив дээ. Эдгээр хэргийн дэргэд ирэх оны төсөв зэрэг бараг мартагдах биз хөөрхий.
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
энэрэл (November 05, 2014 10:21:38 am )
дэнзэн хүү одооноос биеэ сайн эмчлээрэй. тэгэхгүй бол авилгын хэргээр шоронд орох чинь тодорхой болчихсон. тэгээд битгий ууж идэхдээ уургын морь шиг эрүүл саруул байчихаад шоронд орох болохоороо сахар, шижин, зүрх судас, элэг бөөр гээд олон өвчтэйгөө гайхсан өвчний үүр, үхэх дөхсөн гэж худлаа баашлаад байгаарай.
-
zochin (November 05, 2014 2:05:43 pm )
Hiisen uildeldee ezen bolj, idsen hoolondoo sav ni boloh tsag irj dee
-
Зочин (November 05, 2014 2:29:50 pm )
Алтанхуяг огцорлоо УРА ААААААААААААААА
-
Зочин (November 05, 2014 2:30:12 pm )
Хүргэн хүү кино Дэнзэнгээс шал өөр түүх байнаа
-
зочин (November 05, 2014 2:37:40 pm )
Ийм байхад ажлы нь хийлгээд л байх уу? АН-ынхаан
-
Anonymous (November 05, 2014 2:42:42 pm )
огцорлоо.энэ бол ард түмний баяр.бидний үхлээс гарах ганц зам.монголчуудын том аз.
-
Зочин (November 05, 2014 5:49:50 pm )
Наад дэнзэнгээ хатаагаад 4,7 тэрбум төгрөгөө авах хэрэгтэй
-
Зочин (November 05, 2014 5:52:26 pm )
АТГ-аар шалгуулж хурдхан шиг мөнгөө олж авч 1 ч гэсэн сургууль цэцэрлэг баривал сайнсан
-
baasan (November 05, 2014 7:11:42 pm )
Ee cHAAWAASDA YUNIX NI VXLEEs awragdlaA we yunix ni az we zasgiin gazar ogtsorsond bayrlaad bx ym bxgvichde sain ajilaj bsandag
-
ergelt garah ni (November 05, 2014 7:45:11 pm )
Hi eruul zasaglal gej eniig l heleh baih Enkhbayrtai geree hiine gedeg chutgurtei nuhtssun gesen ug bas Altangadas bol myy nuhduud ihtei Bayrtsogt ene ter geed
-
дэнзэн (November 05, 2014 7:52:12 pm )
Шорон луу марш
-
Anonymous (November 06, 2014 8:08:08 am )
DENZEN BAIHDAA CH YAHAV DEE. NERTEIGEER N DYLZEN GECHEECH KKKK
-
zochin (November 06, 2014 9:19:21 am )
hairtai hurgeneesee bolood unachijee
-
Anonymous (November 06, 2014 9:52:33 am )
ug ni said altanhuyagt denzen dashuur bish tenzen dashuur l heregtei bsiimda
-
mugi (November 06, 2014 11:08:35 am )
Denzeen huhee dulaan huvtsasaa beldee
-
Anonymous (November 06, 2014 1:40:12 pm )
Баярцогтыг барих яасан бэ. үг мүг хэлцэн явжээлээшдээ цаачинь. дураараа духыг ганцдана шалгаад гатаагаач. тэгээд сая дооллроо аваад нутагруу нь пока ш дээ уг нь.
-
ZOCHIN (November 07, 2014 12:57:51 am )
ENe Denzen gej gai gehees or uy gehev Altanhyag ch gesen tugeer yavaa gaig dyyddag
17 Comments