antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2014 9 comments

З.Баянсэлэнгэ: Асуудлын гол нь Н.Алтанхуяг гэдэг “асар муу” хүнд байгаа юм биш

нийтлэсэн Admin

527-135354857459046_302801909828710_1147049435_nӨчигдөр үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тус тусдаа тулгамдсан асуудлуудаар байр сууриа нэгтгэцгээсэн.”Шударга ёс” эвлийн бүлгийн хурал нөгөө хоёрыгоо бодвол арай эрт завсарлаж гишүүд нь чөлөөлөгдсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй уулзаж дараах яриаг өрнүүлснээ хүргэж байна.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн өнөөдрийн /өчигд­рийн/ хуралдаанаар ямар асуудал авч хэлэлцэв?

-Хоёр асуудал авч хэ­­лэлцлээ. Нэгдүгээрт Мон­гол­банкнаас мөнгөний бод­­логын талаар авч хэрэг­­жүүлж байгаа арга хэм­жээний талаар нөгөө нь Засгийн газрын нийтдээ 41 сангаас “Баялгийн сан” буюу “Хүний хөгжил сан” алдагдалтай байгаад анхаарлаа хандуулан авч хэлэлцсэн.

-2015 оны төсвийн төслийг үндсэндээ 12 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 15-нд бат­ласан байх ёстой. Гэтэл Ерөнхий сайдын асуудлаас шалтгаалан ирэх оны төсвийн төслийг хугацаанд нь баталж амжихгүй л болов уу. Энэ асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг өнөөдөр үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдал тухайлбал, Ерөн­хий сайдын асуудал, ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай уялдан зарим сайдыг томилохгүй байгаа зэргийг шийдсэний дараа л 2015 оны төсвийн төсөл батлагдах болов уу.

Өөрөөр хэлбэл төсөв хэлэлцэж байхад сайд нар эзэнгүй байгаа нь хариуцах эзэнгүй болгочихоод байна. “Шударга ёс” эвслийн зүгээс хэлэлцэх асуудлын дараал­лаар эхлээд яамдыг буух эзэнтэй, буцах хаягтай болгож, хэчнээн төгрөгийн төсөвтэй яамыг ямар хүнд хариуцуулах гэж бай­гааг тодорхой болгосны дараа дараагийн асуудалд орох ёстой гэдэг байр сууринаас асуудалд хандаж, өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл сайд нарын томилгоо шийдэгдсэнгүй, зөвхөн Ерөнхий сайд дээр л бүх анхаарлаа хандуулаад байна. Манай бүлгийн зүгээс улс орны эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд 2015 оны төсвийн төсөлд урсгал зардлын задаргааг хэрхэн хийснийг нарийвчлан авч үзье гэдэг үүднээс Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн хариутай сайтар танилцсаны дараа урсгал зардлыг аль болох хэмнэлтийн горимд шилжүүлэх, байж болох хэмжээгээр бүх төрлийн хэмнэлтийн саналыг боловсруулна. Одоогоор яам, агентлагуудын хэмнэж болох бүх зардлыг нэгтгэж, үндсэндээ санал дүгнэлтээ томьёолоод байгаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс томилогдсон Сангийн сайд огцорсон. Гэтэл 2015 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Сангийн сайдгүйгээр явууллаа. Сангийн сайдгүйгээр улсын төсвийг хэлэлцэж байгаа нь тодорхой хууль, дүрэм зөрчиж л байгаа асуудал. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Засгийн газрын бүтэц хэлэлцэж эхлэх үеэр Ерөнхий сайдыг “Шударга ёс” эвслийн бүлэг дээр дуудаж асуулга тавьж, саналыг нь сонссон.Тэр үед Н.Алтанхуяг сайд “Засгийн газрын бүтцийн талаар Шударга ёс эвслийн бүлэгтэй байгуулсан 75:25 гэсэн харьцааг хойшид ч найдвартай хадгалах болно” гэж мэдэгдэж байсан. Гэтэл бидний хүлээж, найдаж байсан тэр харьцаа үндсэндээ биднээс шалтгаалахгүйгээр өөрч­лөгдчихлөө.

Товчхондоо олонхыг бүрдүүлж байгаа АН Сангийн сайдыг өмчилж, нэгтгэгдсэн яамдыг хоёрт тооцож Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг “Шударга ёс” эвслийн бүлэгт үлдээсэн. Түүнээс гадна өөр хоёр яамыг санал болгочихоод байгаа. Нэгэнт биднээс шалтгаалахгүй шийдвэр гарчихсан болохоор эвслийн бүлэг нам дээрээ ярилцаад бүтээн байгуулалтын яамыг авах нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрсэн юм. Тийм болохоор одоо би Сангийн яам, түүний сайдын тухай ярих нь зарчимгүй асуудал болно.

-Маргаашнаас УИХ-ын Тө­рийн байгуулалтын байнгын хо­роогоор Ерөнхий сайдын асууд­лыг хэлэлцэж эхэлнэ. “Шу­дарга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдыг хамгаалан авч үлдэх тохиролцоонд санал нэгдсэн гэж ойлгож болох уу?

-“Шударга ёс” эвслийн зүгээс Н.Алтанхуяг гэдэг хувь улстөрчийг хамгаалах, авч үлдэх гэхээсээ илүүтэй улстөрийн тогтвортой байдлыг л эрхэмлэж байгаа. Асуудлын гол нь Н.Алтанхуяг гэдэг “асар муу” хүнд байгаа юм биш. Харин хэтэрхий улстөржсөн, талцаж бүлэглэлцсэн, эрх мэдэл, албан тушаалын төлөөх далд наймаалцал, тохиролцоо хэрээс хэтэрсэн монголын улстөрийн системийн гажуудалд л байгаа юм. УИХ-ын гишүүд бид ард түмний төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдчихоод эргээд ард түмнийхээ эрх ашгийн эсрэг кноп дараад байж болохгүй шүү дээ. Яг өнөөдөр Монгол Улсад улстөрийн тогтвортой байдал хамгийн чухал гэдэг байр суурин дээрээ “Шударга ёс” эвслийн бүлэг бат зогсож байгаа. Урьд өмнөх гашуун турш­лагаас харахад Засгийн газраа огцруулж, хөшигний ард бохир улстөр хийснээр ард түмэн хохироод зогсохгүй, засаглалын хямрал үүсгэж, тэр ч үүднээс аль ч улстөрийн хүчин хожсон түүх байхгүй. Тэгээд ч одоо хоёр жил хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад Засгийн газраа огцруулж, шинэ танхим бүрдүүлэх тухай ярих нь үнэхээр хариуцлагагүй, ардаа ихээхэн уршиг тарих асуудал юм. Энэ асуудалд “Шударга ёс “ эвсэл болон хувь гишүүн миний байр суурь бат тогтвортой байгаа.

-Танай МАХН-аар сонин сайхан юутай байна. Н.Энхбаяр дарга ирж хэсэг бужигнуулчихаад буцаад нисчихсэн. Таны хувьд намынхаа өдөр тутмын ажилд оролцож амжиж байгаа юу?

-МАХН Н.Энхбаяр даргыг эзгүйд ч өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар л ирсэн. Цаашид ч улам тогтвортой явуулсаар л байх болно. Н.Энхбаяр даргын эх орондоо ирсэн цаг үе нь улстөр, эдийн засгийн ихээхэн донсолгоо, хямралтай давхцаж таарсан болохоор л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэтэрхий “идэвхтэй” ажиллачихлаа л даа. Намын дар­гыг ирснийг тохиолдуулан бид бүхэн багагүй ажил амжуулсныг хэлэх ёстой. Монгол орны өнцөг булан бүрээс төлөөлөгчдөө ирүүлж хоёр гурван өдөр шөнөжин Бага чуулганаа хуралдууллаа. Хэлэл­цэхээр төлөвлөсөн бүх л асуудлаа амжилттай шийдвэрлэж чадлаа. Гүйцэтгэх товчооны цааш­дын ажлын чиглэл, зарчмын байр суу­рийг тодорхойлон батал­лаа.

Хэдийгээр олон талаас нь шүүм­жилж байгаа ч АН, МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан нь улс­төрийн ихээхэн ач холбог­долтой үйл явдал боллоо. Энэ гэрээний үндсэн зарчим нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүнд байгаа юм биш ээ. Энэ гэрээний ач холбогдол нь Монголын улстөрийн намуудын цаашдын тогтвор суурьшил, хамтын ажиллагааны хөгжилд үлгэр дуурайл болохуйц үйл явдал болсон юм шүү. Хоёр өөр үзэл баримт­­лалтай нам улс орныхоо эрх ашгийн төлөө хамт­ран ажиллахаар тохиролцож чадаж байна гэдэг нь өөрөө маш чухал, дэвшилттэй алхам юм.

Та бүхэн харж л байгаа. Яг өнөөдрийн байдлаар улстөрийн намуудын талцал, ордны хуй­валдаан, эрх ашгийн төлөөх бохир нэгдэл, наймаалцал үнэхээр хэрээс хэтэрчихээд байна. Монголын улс­төрийн систем яагаад ингэтлээ ялзарч доройтож байна, энэ бүхэнд хэн, ямар улстөрийн хү­чин буруутай юм, энэ байдлаас хохирол багатай гарахын тулд юу хийх ёстой юм гэдгээ эргэн харж сайтар нягтлах, харилцан ойлголцох, ярилцах цаг болчихоод байна.

-Таны хувьд УИХ-ын ги­шүүнээр сонгогдоод үндсэндээ гурван жил болох гэж байна. Өнгөрсөн гурван жилийн хуга­цаанд З.Баянсэлэнгэ гэдэг хүн улстөрчийн хувьд хэрхэн өсч хөгжив, ямархуу өөрчлөлт өөрт тань мэдрэгддэг вэ?

-УИХ-ын гишүүн болоод гурав дахь жилдээ ороод явж байна. Одоо эргээд харахад улстөрчийн хувьд үг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг. Мэ­дээж хүний амьдралын гурван жил гэдэг баяр хөөр, уйтгар гуниг, зовлон, жаргал бүх л зүйл ээлжилнэ шүү дээ. Нэг танхимд тохой залган суугаа энэ олон хашир туршлагатай гишүүдээс сурч мэдэх, анхаарч авах зүйлүүдийг өдөр тутам л ойлгож, мэдэрч өөртөө шингээж явна. Хамгийн гол нь “Би чинь төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн түшээ шүү” гэж дотор хүндээ байнга хэлж, төрийн албыг чин шударгаар гүйцэтгэх ёстойгоо өдөр бүр санаж, мэрийж ажилладаг. Ер нь З.Баянсэлэнгэ гэдэг хувь хүний итгэл үнэмшил, үзэл баримтлал, ноён нуруу хугараагүй л гэж бодож байна. Мэдлэг боловсролын хувьд төрийн түшээгийн туршлага, ухаан тэгширч л яваа гэж боддог.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Ааруул идэх гэж ирээд АН-ыг бужигнуулчихаад яваад өглөө” гэх яриа хаа сайгүй л нисэлдэж байна. Та хувь улстөрчийнх нь тухайд Н.Энхбаяр даргаа хэрхэн үнэлж, дүгнэж явдаг вэ?

-АН, МАН-д лидер байдагтай адилхан манай намд ч гэсэн то­дорхой хувь хүн, улстөрийн лидер бий. МАХН-ын лидер бол дотоодод төдийгүй, гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, яах аргагүй томоохон стратегич, улстөрийн алсын хараатай удирдагч мөн. Тэр ч утгаар Н.Энхбаяр даргыг дагаж улстөрийн итгэл үнэмшил, үзэл бодол нэгтэй хүмүүс хамтран нэгдэж энэ намыг сэргээн бай­гуулсан. Өнөөдөр ч тэр итгэл үнэмшлээрээ л яваа. Миний хувьд Н.Энхбаяр даргыг туршлагатай улстөрч, тулхтай удирдагчийнх нь хувьд их үнэлж, хүндэлж явдгаа хэнээс ч нуудаггүй. Намын даргынх нь хувьд ч итгэж, найдаж дагаж яваа жирийн гишүүдийнх нь л нэг. Намайг Н.Энхбаяр даргыг ярихаар л “Энэ Баянсэлэнгэ Н.Энхбаярыг үгээ олохгүй магтаж, өмөөрдөг” гэж л байдаг юм. Намын даргаа гишүүд нь өмөөрч, хамгаалахгүй юм бол өөр хэн тэр хүнийг хамгаалж, хайрлах юм бэ, тийм үү. Одоо жишээ нь АН, МАН-ынхан Н.Энхбаяр даргыг хамгаалж, өмгөөлөхгүй шүү дээ. Манай намын олон мянган жирийн гишүүдийн Н.Энхбаяр даргыг гэсэн сэтгэл, итгэлийг тэр болгон зурагтаар гаргаж, үзүүлж чадахгүй, тийм ээ. Тэгэхээр МАХН-ын идэвхтэй гишүүд, ялан­гуяа УИХ дахь гишүүд бид байр сууриа илэрхийлээд явах нь байх л ёстой асуудал гэж бодож байна. Н.Энхбаяр дарга сая ганц өдөр аятайхан амарч чадаагүй. Улс оронд үүсчихээд байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс хараад сууж тэвчээгүй. Тийм ч учраас зоригтой шийдэл гаргаж, зоримог үйлдэл хийсэн. Харин хэвлэл мэдээллээр хэтэрхий дэгс шуугиад байгаа шиг нэг хүн ирээд л Монголын улстөрийг бу­жиг­нуулаад, хагаралдуулаад байна гэж юу байх вэ дээ. Ганц хоёр хүнээс болоод тарж бутрахдаа тулдаг улстөрийн хүчин, хариугүй хэврэг нам байж болохгүй шүү дээ.

Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэдэг хүнийг дахиж мөддөө битгий эргэж ирээсэй, улстөрд дахиж битгий ороосой, МАХН битгий бэхжиж, хүчирхэгжээсэй, өөрсдийнхөө хийгээд байгаа бохир заваан улстөрд битгий хөндөл­­дөөсэй гэсэндээ тодорхой улстөрийн хүчин, хувь улстөрчид олиггүй цуурхал, үг яриа тарааж байгааг бид мэдэж л байгаа. Гэхдээ тэдний хүсэж, бодсоноор бүх зүйл шийдэгддэг юм гэж хаана байх вэ дээ.

Хэдийгээр Н.Энхбаяр, Н.Алтанхуяг дарга нарын байгуулсан гэрээг элдвээр дайрч давшилж байгаа ч нөгөө талдаа МАНАН-гийн бүлэглэл улам илүү тодорч, хэн нь хэн бэ гэдгийг монголын нийгэм илүү таньж мэдэрлээ шүү дээ. Энэ нь л Н.Энхбаяр даргын бас нэгэн ялалт болсон. Товчхондоо ийм шив.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • gegee (November 04, 2014 9:45:58 am )

    oo mundag

  • Зочин (November 04, 2014 10:46:14 am )

    Давгаа аварга энэ хүүхний яриаг ойлгодоггүй гэж жиргэсэн байсан.Нэрээ л ойлгохооргүй долигонуур бялдууч тэнэг яриатай хүүхэн байна шүү.Зүгээр л нэг УИХ-ын чуулган дахь Барби юмуудаа.

  • Hutre (November 04, 2014 11:03:19 am )

    Энэ эргүү авгай ер юу ярьж байгаагаа ч мэддэгүй юм байна. хэ хэ.

  • ккккккккккккккккккккк (November 04, 2014 11:08:45 am )

    кккккккккккккккккккккк

  • hench bish (November 04, 2014 11:11:29 am )

    Avgai mine bitgii hudalaa yri za ter baga chuulganraa yu shiidsen geed baigaay yuch shiidej chadaagvi biz de hereldseer l baigaad taraa biz de

  • Anonymous (November 04, 2014 11:24:06 am )

    нэрэндээ зохицоогүй эвсэл

  • Дорж (November 04, 2014 11:43:47 am )

    За яахав. Мэддэг авилгачидаас мэдэхгүй тэнэг нь ниЙГЭМД ХОР ХҮРГЭХ НЬ БАГА ШҮҮ ДЭЭ.

  • Ider (November 04, 2014 7:12:50 pm )

    Namiin darga n retsediv gemt heregten ! Hamgaalj baigaa n tegeheer hen be?

  • teneg yum (November 05, 2014 11:35:49 am )

    azaar ih hurald orchood bitgii hudlaa yariad bai ard tumnii amidral ih hund bna shu de

antalya rent a car