” Sweetymotion” хамтлагийн анхны гишүүдийн нэг дуучин Т.Солонго хамтлагийн бүсгүйчүүдтэйгээ хамт алс хол Америк орныг зорьсон ч хамтлагаасаа гарч эх орондоо түрүүлж ирж байсан билээ. Эх орондоо ирсэн даруйдаа бие даасан уран бүтээл хийж, хувийн амьдралаа ч өөрчилж гэр бүл зохион хөөрхөн охинтой болсон. Харин дуучин бүсгүй маань сүүлийн үед олны өмнө гарахгүй байгаа. Тэгвэл Т.Солонго үрийн зулай үнэрлэж хоёр ихэр хүүхэд төрүүлсэн гэнэ. Ямартай ч гурван хөөрхөн хүүхдийн ээж болсон дуучин бүсгүйдээ аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 01, 2014 8:34:20 pm )
bayr hvrgie
-
зочин (November 03, 2014 3:28:42 pm )
хамгийн хөөрхөн нь байсан шүү. Аз жаргал хүсье.
2 Comments