antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2014 Comments are off

Хүйс нь дур хүслийг бадраах чухал цэг

нийтлэсэн Admin

ssssЭмэгтэйчүүдийн дур хүслийг бадраах урлагийг хүн төрөлхтөн үеийн үед судалж ирсэн. Хэрвээ эмэгтэйчүүдийн гэдэстэй хэрхэн зөв харьцахаа мэддэг бол дурлалын тоглоом бадамлан асдаг. Ийм төрлийн дурлалын тоглоом дотроос хамгийн гал халуун өрнөдөг нь хүйсийг өдөөх явдал. Хүйстэй яаж тоглохоо мэдэх юм бол жинхэнэ жаргалыг амсаж чадна.

Ингээд эртний Хятадын амраглах урлагаас суралцацгаая. Энэ жорыг “Тоорын цэцэг” хэмээх эртний хятадын амраглах сурах бичигт бичиглэж үлдээсэн байдаг юм. Өнөө үеийн хүмүүсийн хувьд хэвлийн хэсэг бол маш их дур тачаалыг агуулсан мөртлөө хэтэрхий “залхуу” эрхтний нэг. Тэгэхээр түүнийг сэрээх хэрэгтэй. Энэ л жорын талаар эртний сударт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Гэдэснээс амьдралын утга учир болсон хүүхэд гардаг, мөн амьдралыг тэтгэгч хоол хүнс ордог боловсрогддог болохоор гэдсийг эртний хүмүүс тэнгэрлэг эрхтэн хэмээн үздэг байв.

Тийм ч учраас гэдэстэй тусгай аргаар “хичээллэдэг” байсан юм. Эртний Хятадын сударт тэмдэглэн үлдээснээр бол гэдсэнд хэзээ ч шууд хүрч болохгүй гэнэ. Гэдсэнд хүрэхийн тулд эхлээд заавал мөр, цээж эсвэл гуяар дамжих ёстой. Ингэснээр гэдэс “ажилд” бэлэн болно. Хэрвээ гэдсэнд шууд хүрэх юм бол харин ч байдал өөрөөр эргэж тааламжгүй мэдрэмж төрнө. Энэ нь нэн ялангуяа анх учирч буй хосуудад илүү хамаатай. Хамгийн гол нь яарах хэрэггүй. Тэгсэн цагт тэвчээр чинь дур тачаалаар дорхноо солигдоно. Цээж хөхний дараа эрчүүдийн гар хуруу хүйс рүү дөтлөбөл сайн. Гэхдээ юу юугүй гэдэсийг оролдоод эхлэж болохгүй. Эхлээд хуруугаа мурилзуулан хавирганаас доош, гэдэсний хоёр хажууг “сэрээх” хэрэгтэй.

Энэ үйлдлийг хийснээр бэлтгэл байдал бүрэн хангагдлаа гэж ойлгож болно. Гэдэсний хоёр хажуугийн арьсан доогуур эмэгтэйчүүдийн сэрлийг хөдөлгөх “сигнал”-ыг өгдөг мэдрэлийн судал байдаг юм. Ийм ч учраас энэ үйлдлийг бие халаалт гэж хэлж болно. Гэдэсний хэсгийг хэд хэдэн “дурлалын” хэсэгт хувааж болно.

  1. Дээд хэсэг буюу хүйснээс 2 см-ээс дээш хэсэг
  2. Төв буюу хүйсний эргэн тойрон (хүйснээс 2 см-ээс гадагш гэдгийг анхаар)
  3. Доод хэсэг буюу хүйснээс доош умдаг хүртэл хэмээн гурав хуваадаг.

Энхрийлэхдээ гэдэсний захаас эхлэн хүйс рүү чиглэлтэй эргэлдэх маягийн хөдөлгөөнийг хурууныхаа үзүүрээр хийнэ. Дараа нь хүйснээс гадагш ийм хөдөлгөөнөөр энхрийлнэ. Туршлагатай эрчүүд бол энэ хөдөлгөөнийг цээжтэйгээ хослуулан хийдэг. Өөрөөр хэлбэл цээжээрээ гэдсэнд ойртон холдох маягаар гэсэн үг. Энэ үед ямар ч “тоглоом”-ыг зэрэгцүүлэн хийхэд болно. Харин хэрэггүй хэд хэдэн “санамж” байдгийг анхаарахад илүүдэхгүй. Эртний сударт тэмдэглэж үлдээснээр бол хүйснээс дооших буюу умдагны ясын дээд үзүүр хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Энэ хэсэгтэй болгоомжгүй харьцвал дур хүслийг өдөөх нь битгий хэл дургүйг нь хүргэж магадгүй. Эмэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь энэ хэсэг их эмзэг байдаг гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car