antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2014 4 comments

Н.Энхбаярын нэгэн цагт хамгийн их итгэл хүлээлгэж байсан Д.Тэрбишдагва түүний байгуулсан эвслийг тарааж ч магадгүй болжээ

нийтлэсэн Admin

uguil927152318201410290921Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 10-нд эх орондоо ирэн ажиллаж, амарчихаад эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Солонгос улсыг зорьсон билээ.
Тэрээр Монголд байх хугацаандаа Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн хачирхалтай нь  хэдхэн хоногийн дараа уг гэрээгээ АН-ын ҮЗХ-ээр хэлэлцэх ёстой хэмээгээд хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн билээ.
Яг үүнээс үүдэлтэйгээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тулаан АН дотор өрнөөд байна.
Тэгвэл  Монголд байх хэсэгхэн хугацаандаа АН-ыг бужигнуулсан экс Ерөнхийлөгч МАХН дотор ч мөн асуудал үүсгээд явжээ.
Тодруулбал МАХН-ын дэд дарга, шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва , УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг намын санхүүжилтын асуудлыг шийдэж, байрны үлдэгдэл мөнгө олж өгөөгүй, намын идэвхтэй гишүүдийг ажилтай болгож чадаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Ер нь тэдэнтэй хойшид хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ч Н.Энхбаяр эвтэйхэн ойлгуулсан бололтой.
Үүнд нь ихэд дургүйцсэн Шадар сайд Д.Тэрбишдагва “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа:
Нэг хүнээр овоглодог, компанийн эзэмшлийн гэж хэлэхээр ч юмуу эсвэл тойрон хүрээлэгчдийн нам хол явахгүй. Монгол Улс гэдэг ганцхан фракц л байх учиртай. Үүний төлөө санаа бодол, зорилго чиглэлээ нэгтгэж зүтгэвэл бидний эх орон хөгжинө.  Хэн нэгэн дарангуйлагч, нам эвсэл, аль нэг даргаас айж, өөрийн итгэл үнэмшлээсээ урвахгүй. Хүний хамгийн арчаагүй зан чанар бол өөрөө өөрөөсөө урвах юм шүү дээ. Өөрөөсөө урвасан хүн бусдаас ч урвах нь тодорхой.” хэмээсэн нь өөрөө ч Н.Энхбаяртай хамтрах цаг нь дууссаныг илтгэсэн хэрэг болжээ.
Тэгвэл тун удахгүй Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга, Засгийн Газрын Шадар сайдын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх гэж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
Энэ шийдвэрийг аль эрт гаргасан бөгөөд зөвхөн цаг хугацааны тохиромжтой цагийг л хүлээж байсан бололтой.
Мөн хэдийгээр юу юугүй МАХН-ын гишүүнчлэлээ солихгүй ч  тэрээр УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс  гарах гэнэ. Энэ нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын байгуулсан эвслийг эрсдэлд оруулж ч болзошгүй болжээ. Учир нь тус эвсэл УИХ-д анх 11 суудалтай байсан. Үүнээс Д.Батцогт эвслээс гарч, АН-д элссэн. Мөн Г.Уянга хэзээ мөдгүй сонголтоо хийнэ гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн.
О.Баасанхүү албан бусаар хэдийн “Женко”-гийн цэрэг болсон. Хэрэв Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  бүлгээсээ гарвал МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ -д бүлэггүй болох бөгөөд энэ тохиолдолд  ээдрээ дунд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болох юм.
Ийнхүү Н.Энхбаярын нэгэн цагт хамгийн их итгэл хүлээлгэж байсан Д.Тэрбишдагва эвслийг тарааж ч магадгүй болжээ.

П.Мандах

Эх сурвалж: www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Iiii (October 29, 2014 10:06:52 am )

    Tbd iin zuv

  • туршлага (October 29, 2014 10:12:02 am )

    Нам биш эх орны эрх ашгийг бодож байгаа бол сайн байна Ху гийнхан онцгоы байдлаар дүүрэн байхад ажил олж өгөөгүй гэсэн юм бол доо

  • Zo (October 29, 2014 10:14:58 am )

    ТБД-ийн зөв шүү дээ эхнээсээ эцсээ хүртэл Энхбаяртай хамтран зүтгэж явсан, энэ хүний ачаар л МАХН их хуралд бас квот авсан байх шүү Энхбаяр ер нь их хүн муутай хүн юмаа. Дандаа л хүн дарамталж байх юм. Одоо эдний нам хэн ч биш болноо

  • Anonymous (October 29, 2014 10:49:34 am )

    ТБД-ийн зөв шүү дээ эхнээсээ эцсээ хүртэл Энхбаяртай хамтран зүтгэж явсан, энэ хүний ачаар л МАХН их хуралд бас квот авсан байх шүү Энхбаяр ер нь их хүн муутай хүн юмаа. Дандаа л хүн дарамталж байх юм. Одоо эдний нам хэн ч биш болнооТБД-ийн зөв шүү дээ эхнээсээ эцсээ хүртэл Энхбаяртай хамтран зүтгэж явсан, энэ хүний ачаар л МАХН их хуралд бас квот авсан байх шүү Энхбаяр ер нь их хүн муутай хүн юмаа. Дандаа л хүн дарамталж байх юм. Одоо эдний нам хэн ч биш болнооТБД-ийн зөв шүү дээ эхнээсээ эцсээ хүртэл Энхбаяртай хамтран зүтгэж явсан, энэ хүний ачаар л МАХН их хуралд бас квот авсан байх шүү Энхбаяр ер нь их хүн муутай хүн юмаа. Дандаа л хүн дарамталж байх юм. Одоо эдний нам хэн ч биш болноо

antalya rent a car