АТГ-ын дарга Н.Ганболд танаа!
Монголын боловсролын салбарт болоод буй нэгэн бусармаг хэргийн талаар танд хүргэе. Хэдийгээр энэ хэрэг нь Монголын авлигачдын авалцаж өгдөг хэдэн тэрбум төгрөгийн хажууд чамлахаар мөнгө ч гэлээ жирийн ядарсан ард иргэдийн халаасыг хэдэн арван тэрбумаар нь гөвж байгаад олон зуун эцэг эх, багш нар дургүйцэж дуу хоолойгоо нэгтэж явна. Энэ жилээс эхлэн ЕБС-ийн дунд болон ахлах ангийнханд зориулж, “Улаанбаатар” их сургуулийн хангуг багш нарын эмхлэн гаргасан “Монгол хэлний толь” хэмээх номыг давхар хэрэг-лэх шийд гарчээ. Энэ ном нь Монгол хэлний үгсийг тайлбарласан байх бөгөөд өмнө нь монголын хэл бичгийн эрдэмтэн судлаачдын гаргаж байсан номоос дээрдэх зүйл огтхон ч алга.
Хамгийн хачирхалтай нь энэхүү номыг Ё Бён Мү хэмээх наймаачин эр эрхлэн гаргаж, “Улаанбаатар” дунд сургуулийн хими биологи, монгол хэл, дуу хөгжим, байгаль шинжлэлийн дөнгөж баклавр зэрэгтэй багш нар хамтран бэлтгэжээ. Уг нь аливаа улсын хэл төрийн хамгаалалтад байдаг. Тэр тусмаа олон зуун жилийн түүхтэй, бичиг үсгийн өндөр соёл болбвсролтой монголчуудын хувьд харийн хүнээр монгол хэлнийхээ үгсийг зааж зааварлуулна гэдэг хэрээс хэтэрсэн асуудал билээ. Мөн нөгөө талаас нь бодож үзэхэд, хэл шинжлэл, хэл судлал гэдэг бол биеэ даасан бүхэл бүтэн шинжлэх ухаан. Гэтэл энэ шинжлэх ухаанд хамаг оюун ухаан, эрдэм мэдлэгтэй эрдэмтэн судлаачдын урдуур дурын нэг хувийн сургуулийн багш нар дайрч ордог нь энэ салбар жинхэнэ террорист халдлагад өртлөө.
Хамгийн ёс бус үйлдэл нь Ё Бён Мү гэх ямар мэргэжил, мэдлэгтэй хүн болох нь мэдэгдэхгүй энэ нөхөр энэхүү номоо манай сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд 30000 төгрөгөөр шахаж байгаа явдал юм. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн 80-аад мянган толгой үг, 120 мянга орчим үг хэллэгийг багтаасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, мөн “Монсудар” хэвлэлийн газраас 60 гаруй мянган толгой үг хэллэг бүхий “Монгол хэлний хураангуй тайлбар толь”, 27 мянга гаруй үг хэллэгтэй “Монгол хэлний сурагчийн тайлбар толь”-ийг хэвлүүлсэн байдаг. Гэтэл аль хэдийнэ Монголын хэл шинжлэлийн агуу эрдэмтэн судлаачдын эмхэтгэн гаргачихсан байсан тайлбар толь бичгүүдээс илт хуулбарлан “Улаанбаатар” их сургуулийн багш нар, солонгос хэрмэл эр Ё Бён Мү нар 12000 мянга гаруй толгой үгийг багтаасан энэхүү “Монгол хэлний толь” хэмээх номоо ЕБС-д албан шахалтаар борлуулж байгаа нь хэр зохистой вэ.
БШУ-ны яам, хотын боловсролын газрын түшмэлүүд дунд сургуулиар гүйлдэж “Насаа дарга энэ номыг заавал ав гэсэн” хэмээн дунд ахлах ангийн багш нарт үүрэгдсэн мэдээлэл ч дуулдах болов. “Монсудар” хэвлэлийн газраас 2010 онд “Монгол хэлний сурагчийн тайлбар толь” хэмээх номыг хэвлүүлсэн ч тэд хэзээ ч ингэж сурагчдад албан хүчээр шахаж, бизнесийн ашиг бодож байгаагүй юм. Тус хэвлэлийн компани энэхүү номоо 19900 төгрөгөөр үнэлж, зах зээлд гаргасан бол солонгос эр Ё Бён Мүгийн эмхэтгэн гаргасан ном даруй хоёр дахин үнэтэй. Уг номыг эмхэтгэхэд оролцсон доктор Ж.Санжаагийн бичсэнээр, энэхүү толийг эрхлэн найруулагчид нь сурагчдын хэрэглээг харгалзсан үгийн сонголттой, үгийн ойролцоо болон салаа утгыг ухаарахад үлгэр авахуйц холбоо үг, хэллэгийн жишээтэй, ерөнхий боловсролын сургуулийн стандартад нийцсэн зөв бичих дүрэм, хэлзүй болон сурагчдын суурь боловсролд нэмэр болохуйц хавсралтуудтай, овор хэмжээ авсаархан, үнэ өртөг хямд, өдөр тутмын хэрэглээний толь бүтээсэн нь энэ аж.
Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү ном нь овор хэмжээний хувьд хүүхэд өдөр тутам авч явахад тохиромжгүй, үнийн хувьд ч бусад тайлбар толь бичгүүдээс хамаагүй үнэтэй байгаа юм. Монголчуудын үг хэллэг дэлхийн ямар ч улстай зүйрлэхгүй баялаг билээ. Тэр тусмаа өөрсдийн албан ёсны хэл, бичигтэй болоод зуун ч жил болоогүй байгаа солонгосчуудтай харьцуулахын аргагүй өнө эртний бичиг соёлын өндөр мэдлэг боловсролтой ард түмэн. Нүүдэлчин монголчуудын амьдрал тэр чигээрээ шинжлэх ухаан бөгөөд тэр хэрээр өдөр тутмын амьдралд ч бүхэл бүтэн шинжлэх ухаанууд багтаж байдгийн зөвхөн нэг салбар нь хэлзүй юм. Тэнгэрт түгэх од эрхэст зөвхөн монголчууд л нэг бүрчлэн нэр оноож өгч чадсан байдаг. Хэдэн зуун жилийн өмнө дэлхийгээс халиад гариг од эрхэсийг судлаад,нэр оноочихсоныг дэлхийн одон орны салбар өнөөдөр л арай ядан нэр оноож яваа.
Ийм л олон зуун жилийн түүхтэй, соёл мэдлэгээрээ дэлхийн улс гүрнүүдийг байлдан дагуулдаг орны хэл соёлын үнэт өвөөр хэрмэл солонгос эр мөнгө шуудайлж яваа нь тун харамсалтай байна. Хэвлэлийн талаас нь аваад үзэхэд ч тэрээр илт луйвар хийж байгааг баримтаар нотлоё. “Монгол хэлний толь” хэмээх энэхүү номоо Ё Бён Мү яг “Ариун Библи” номын загвараар хийжээ. “Библи”-ийн загвар, мөн цаасыг нь дуурайлган хийсэн нь тун сэжигтэй. Монголын Библийн орчуулгын хорооноос лав-лахад, “Ариун Библи”-ийг 10-12 мянган төгрөгөөр борлуулдаг бөгөөд 1800 гаруй хууднс бүхий зузаан энэхүү номыг хэвлэхэд хэвлэлтийн зардалд 3000 орчим төгрөгөөр хэвлэдэг аж. Гэтэл Ё Бён Мү гэгч даварсан солонгос эрийн ном 30000 төгрөгөөр үнэлэгдэх болов гэдэг нь сонин. Монгол хэл огт мэдэхгүй, харийн хүний бүтээсэн хэнд ч хэрэггүй энэхүү номыг сургуулиудад шахах ажилтай БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хүссэн хүсээгүй холбогдож байгаа юм.
Тэрээр өмнөд Солонгосоос гаралтай Сан Мён Мүүний үүсгэн байгуулсан Мүүний гаж шашны идэвхтэй итгэгч юм. Харин хэрмэл эр Ё Бён Мү нь мөн л анх Христийн шашны шугамаар Монголд орж ирсэн кимчины наймаачин. Тэгэхээр Ё Мён Бүгийн харьяалагддаг Улаанбаатар их сургууль нь ч гэсэн боловсролыг эн тэргүүнд тавихаасаа илүүтэй номлол, сургаалиа айлдаж, сургуулийнхаа уриаг хүртэл “Итгэл, найдвар, хайр” гэсэн Библийн үгийг оюутнуудад цээжлүүлдэг. Энэ бүхнээс харахад шашныхаа урсгалаар дамжуулан монголын оюутан залуусын тархийг угааж байсан Ё Бён Мү өдгөө дунд, ахлах ангийн сурагчид руу ийнхүү эрээ цээргүй халдаж эхэлж, монгол талын гол түнш нь Б.Насанбаяр байгаа нь харагдаж байна. Аливаа улсын тусгаар тогтнолыг хил, хэл хоёроор нь дүгнэдэг. Гэтэл Б.Насанбаяр өнгөрсөн жил уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасч, “Шинэ гэрээ” заахаар хөөцөлдөж явсан удаатай. Эх хэлээ сурч, илүү танин мэдэхэд уран зохиолын хичээл ямар их үүрэгтэй байдгийг мэддэггүй хүнд яамныхаа бодлогоо атгуулж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг. Тэр тусмаа Монголчуудын өнө эртнээс нааш уран зохиолд зүрх сэтгэлээ зориулсан ард түмэн.
Харин Мүүний шашныг үүсгэн байгуулсан солонгосчуудад агуу түүхээрээ бусдыг ангайлгах уран зохиол байхгүй учир тэд уран зохиолын хичээлд ямар ч ач холбогдол өгдөггүй билээ. Угаасаа ч үзээд судлаад байх уран зохиол солонгосчуудад байдаггүй. Уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасах тухай яриа дэгдэх үед тэрээр биеэ өмгөөлж “Би шашин шүтлэгээр минь доромжилдог нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна” хэмээн шал өөр зүйл ярьж, өөрийгөө өрөвдүүлж байсан нэгэн. Ер нь манай улс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгийг улсаас бодлогоор хэвлүүлж, хэрэглэдэг. Гэтэл боловсролын салбарт урьд өмнө гарч байгаагүй ийм бусармаг ажлыг дурын нэгэн солонгос эр ирээд, ашиг олох салбар болгож байгааг анхааралдаа авахгуй бол монголчуудын халааснаас 10 гаруй тэрбум төгрөгийг ямар ч татвар төлөлгүй дээрэмдэж байгааг Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллагууд нь шалгахад гэмгүй санагдана. Манай улсын хэмжээнд 500 гаруй мянган хүүхэд суралцаж буй бөгөөд энэ номоо 2 дугаар ангиас дээш хүүхдүүдэд тэрээр шахахаар тооцоолсон байна. Хотын төвийн нэгэн сургуулийн 2 дугаар ангиас дээш бүх ангийн хүүхдүүдийг энэхүү номыг авахыг тулгасан аж. Нэг айлын 3 хүүхэд тус сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ дунд нэгийг авах гэтэл заавал тус бүрт нь нэг нэгийг ав хэмээжээ.
Тэгэхээр энэ бол шахааны бизнес гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр та УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа “Ард түмний мөнгийг хэмнэе” хэмээн уриалж, хамгийн анх төрийн түшээдээс жийп машинаа жижиг тэргээр сольж, үлгэр үзүүлж байлаа. Түүний уриалгыг ч төрийн албад нааштайгаар хүлээн авч, яам, агентлагууд жийп машинаас татгалзаж байсан билээ. Гэтэл таны удирдлага дор ажиллаж буй мэргэжилтнүүд чинь харийн нэгэн хэрмэл эртэй нийлж, монголын боловсролын салбарыг бизнесийн ашиг олох талбар болгож байгааг та мэдээгүй явж байгаа юм биш биз. Эсвэл та энэ бүх шийдвэр дээр гарын үсэг зурсан уу.
Ард түмний мөнгийг хэмнэх ажил бол дарга нар том машинаа жижиг машинаар солихоос илүүтэй халаасыг нь тэмтрэхгүй байхаас эхэлнэ. Гэтэл хувийн нэгэн дээд сургуулийн харийн нөхөр монголчуудад эх хэлийг нь заагаад, улмаар номоо шахаж ард иргэдийн халааснаас 12 тэрбум төгрөг цохичихоод байгааг АТГ-аас нэн даруй шалгах хэрэгтэй байна. Уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасахыг санаархсан харийн сэтгэлтэй Б.Насанбаяр, харийн эр Ё Бён Мү нарт зохих шийтгэлийг оногдуулах нь шударга үнэнд нийцнэ.
Эх сурвалж: хориотой бүс сонин
Холбоотой мэдээ
-
Och (October 23, 2014 4:28:44 pm )
Bolio boli zabaan shaar be
-
Мөнхөө (October 24, 2014 10:35:07 am )
Төр яагаад ийм нөхдөөр дүүрээд байна. Гадны шашин, мөнгөний эрхэнд төрийн зарим нөхөд орсон байна уу. Энэ нэг сонин ааш, зүстэй авгай гадны шашины хүн үү. Сонгуульд оролцсон байх тэгээд шагнал нь гадны шашин сурталчлах юм байна. Тэднийг дэмжих зорилготой гэж ойлголоо.
-
-
Шударга үнэн (October 23, 2014 6:00:44 pm )
Болиоч Насанбаяраа. Монгол эмэгтэйчүүдийг Солонгос эрчүүдэд богтолж өгдөг Мүүний шашинтайгаа Монголоос яваач. Энэ даварсан үйлдлийг нь зогсоодог төрийн хяналт байгаа гэдэгт итгэж байна.г
-
Төмөр (October 23, 2014 7:16:35 pm )
Насанбаяр өнгөрсөн жил уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасч, “Шинэ гэрээ” -г заахаар хөөцөлдөж явсан удаатай гэж гүтгэж байгаа нь, Насанбаярыг гутаах зорилготой нэрээ нуусан хулчгар уваагүй эрийн бичээс гэдэг нь харагдаж байна. Энэ бол бүдүүлэг хорон үг хэллэгтэй, өөртөө итгэлгүй, зориггүй Түгжилийн бичээс мөн. Насанбаяр нь боловсрол мэдлэг төгс, эх орондоо хайртай жинхэнэ Монгол бүсгүй гэдгийг бид мэднээ. Насанбаяртаа сайн сайхныг хүсье.
-
sem (October 23, 2014 11:52:27 pm )
Uran zoxioliin xicheel xasana gesen ni chin vnen. Gantemer,Nasanbayr 2 busad xicheeleer nexne gej Zuragtaar yrixiig ni sonsson, xarsan.Muu xvmvvs men za. Bvv meer za!!!!!
-
Mongo (October 24, 2014 12:01:46 am )
Zail
-
Тэмцэгч (October 24, 2014 10:42:34 am )
Яг ш тээ. Наад авгай чинь уран зохиолын хичээлийг хасна гээд бөөн шуугиан дэгдээгээ биз дээ. Түүний энэ алдаа нь л эх орон ард түмэндээ хайргүй гэдгийг нь нотож байна. Бид солонгосуудаар эх хэлээ заалгаад байхдаа яахав дээ. Монгол Улс сөнөж байгаа юм байна даа.
-
zochin (October 24, 2014 10:51:56 am )
chi bas muunii shashintan um uu
-
fuck jesus (October 24, 2014 3:20:38 pm )
Taarsan shijgiin novsh bna daa.harah tsarainii l shijgiin jinger bga biz de
-
-
Тансун (October 23, 2014 7:32:39 pm )
энэ зомби цариалсан солонгосын угаадас долоогчийг хөөж гарга
-
Шарав (October 24, 2014 12:50:10 am )
Учрыг сайн олох хэрэгтэй
-
Kkkk (October 24, 2014 1:15:04 am )
Surtee khar surjignuur be chi nasanbayart ataarkhaj ukhekh dokhson ulaanii aalz biz chi kkkk
-
зочин (October 24, 2014 8:34:17 am )
Гантөмөр сайд юу хийгээд л бужигнуулаад явна. Өөртэй тохирсон шоудах ,худлаа ярих ажлаа хий, Боловсрол сөнлөө.Монголийн эмэгтэйчүүдийн холбоотой ажиллах хүн шүү.
-
Зочин (October 24, 2014 9:27:13 am )
Монгол хэлийг дурын нэгэн зохиодог, тайлбарладаг ч юм биш. тэгэх тусмаа сургалтын материал болгох гэж байгаа бол хэл шинжлэлийн шинжлэх ухааны байгууллагуудаас зөвшөрөлө авсна байх, БСШУЯ-ны бодлогыг тусгасан байх, монгол хэлний язгуур эрх ашигт нийцсэн эсэхийг нягталсан байх гээд олон хүчин зүйл бий байх. Монгол хэлний дүрмийн асуудлаар 1990 оноос хойш өөрчлөлт оруулсан зүйл бий.тэрийг ч эргэж харах учиртай. Б.Ренчин, Ш.Гаадамба, Лувсанвандан гээд алдартнууд энэ дүрмийг гаргаж байсныг санаарай. Зарим нь дэндүү болхи болгосон байна билээ шүү. Энэ явдлыг таслан зогсоохгүй бол монгол хэлээр минь гадаадын хүмүүс оролдож эхэлбэл ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Бид уул уурхайн баялагаа гадаадынханд алдаж байгаа ч эх хэлээ алдмааргүй байна. Авилгатай тэмцэх газрын жинхэнэ хийх ажил байна даа.
-
irgen (October 24, 2014 9:32:10 am )
ingej hun bitgii gujirdej bai ene toli my shiren deer bn tiim hachin yum garaagui korea-d iween tetgej 2 jiliin sudalgaan der undeslej gargasan sanja doktor sudalgaanii bagiig udirdsan bga awaad uzeerei uursduu yu hiihgui baij hunii hiisen sudalgaanii ajliig ingej ugyuisgej bolohgui sh tegeed ch shashin shuteh es shuteh ni hunii erhiin asuudal sh d
-
irgen (October 24, 2014 10:51:41 am )
Muun bol uuruu shashn zohioson luivarchin. mongoloor Sarandavaa l gesen ug. Yumar ch bolovsrolgui Sarandavaa hichneen nom gargaj tarhi ugaalaa. Odoo ene l dutaj gene.
-
zochin (October 24, 2014 10:54:11 am )
ene Gantumur yun bayar baysgalantai zogsoj baigaa um be. ene avgai chin harin elii balai um uu mongol heliig solongos hun bichne gej haashaa harsan um baidag um be. bidnii uuh tuuhiig hariin hun bichdeg bolson gej uu. Munhk tenger Nasanbayar avgaig nirgeh baih daa
-
zochin (October 24, 2014 10:54:36 am )
ene Gantumur yun bayar baysgalantai zogsoj baigaa um be. ene avgai chin harin elii balai um uu mongol heliig solongos hun bichne gej haashaa harsan um baidag um be. bidnii uuh tuuhiig hariin hun bichdeg bolson gej uu. Munhk tenger Nasanbayar avgaig nirgeh baih daa.tenegteerei
-
Бас (October 24, 2014 11:20:30 am )
Ер нь бараг багш болгон л ном шахах гэдэг болчихжээ. Уунийг хянаж шалгадаг газар байна уу,урьд жилийнхтэй нь яг адилхан байхад л илуу болсон ав гээд явуулчих юм. Тэхээр энэ муунчин хуухний тайлбар толь хийж зарах юу ч биш. Уунийг цэгцлээч Гантемер сайдаа.
-
So er (October 24, 2014 2:40:02 pm )
Davarsan muu hog be.garuud avilgal avchihna bolood yach ch chadahgvi bgaa biz.Zailuulaach ee hogiin novshnuudiig.
-
zochin (October 24, 2014 3:30:53 pm )
Nasanbayariin boov yadag boov vee
-
fuck jesus (October 24, 2014 3:31:29 pm )
Ene gantumuriig ovoo gaigui yum bh gesen chin shal dup gar bna lee.iim shijgiin nasanbayr gedeg muun jingeriig avch ajiluulaad, ulsiinhaa niisleliin nertei surguuliig luivarchin solongsod neriig n ashigluulaad.ta nar j.purev guain Hubilai nomiig unshaarai ter shuteed bgaa solongoschuud chin yostoi manai mongoliin jorlon bsan yum bna le.teghed odoo so nariin booviig huhuj hoshnogiig n doloogood l ene shijgiin jinger
-
Anonymous (October 24, 2014 4:20:58 pm )
za araichdee gadnii tenemeleer hel soyoloo zaalgana gej yu gesen ug ve, Gantomor saidad humuus yamar ih itgel ogch songoloo uneheer haramsaltai bna
-
ард (October 24, 2014 4:44:15 pm )
UU zaza gehees uur heleh yum alga doo…
-
ард (October 24, 2014 5:26:53 pm )
Ene hyyhen ene nogoochintoigoo suugaad zailaasai !!!!!!!!!!!!!!!!
-
1206 (October 24, 2014 7:09:50 pm )
Энэ Гантөмөр ямар амьтад цуглаад Монголын боловсролыг удирдаад байна даа. Зүгээр огцорвол таарна
-
жиргээч (October 24, 2014 8:20:01 pm )
Энэ Насанбаярыг атг д шалгуулах хэрэгтэй. Учир нь шахаа хийж байгаа хүн бол маш их (но)то шүү. …..
-
zochin (October 24, 2014 8:48:10 pm )
ter teneg so mongolchuudiig urgelj doosh hiideg bi naad tenegiig chinmedeh ymbna eh ornoos mini hurdan zail nobsh mini….
-
Овоо (October 24, 2014 9:10:26 pm )
Хэн юугаа шутэх судалгаа хиих ном гаргах нь чухал бус.Сургуулиин хуухдуудэд хучээр Шахаж зарах нь асуудал юмаа.
-
'''' (October 24, 2014 11:15:21 pm )
nasanbayar bolioche erdenetiihen chamag bugd medne shde icheche
-
ганаа (October 25, 2014 7:55:35 am )
Царай шигээ хүүхэн шүү
-
зочин (October 25, 2014 8:46:15 am )
хүнийг үндэслэлгүйггээр гүтгэж доромжлохоо болиоч. хүний нэр төр эрх чинь хуулийн хамгаалалтанд байдаг юм шүү. хүний шүтэх,эс шүтэх нь хүний үндсэн эрх юм шүү.
-
mgl (October 26, 2014 7:59:41 pm )
arail heterch bna mgl heliig yamarch mongol helgui useg dutuu tuuh bhgui shahuu korea nar zohionch geh shig arai ch dampuu gehed dampuu .alchih yum bna daa mvvnee gej
-
erdenet (November 09, 2014 12:34:36 pm )
erdenetd baahan doroi buurai ailiin hyyhed ouytnuudiig tsugluulj tarhiig ni ugaaj ,emgen uvgun 2 n zurgand murguulj ,tahir dutuu teneg solongoschuudad zuuchlan zarj baahan ohidiig zovlond unagasan, uuruu ohin hyyhedtei hun yanadaa…..odoo bur buh mongoliin yrseer toglohnee… 4-10r bairand suugchid bugd medne
34 Comments