Нийслэлийн засаг дарга асан, “алим” хочит Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Түүнийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгасан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт анхан шатны шүүхээс буруутган 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан.
Мөн түүнтэй хамт НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг шүүсэн. Улмаар Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 оны Өршөөлийн хуульд хамруулснаар хорих ялгүй үлдээж аварсан. Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал, Г.Маналжав хоёрыг гэм буруугүй гэж үзэн цагаатган. Харин ял авсан мэр асан давж заалдаад байгаа нь энэ юм.
Ер нь бол тэр хууль зөрчсөн асуудал арвинтай. Сануулахад, хотын мэрийн суудлаас буусныхаа дараа баахан хэрүүл хийж, шүүхээр зарга хийж явсан Ц.Батбаярт Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжийг нам нь найман онд олгосон билээ. Харин тэмцлийнхээ үр дүнд тойрогтой болоод авсан Ц.Батбаяр түшээгийн суудалд суухын тулд ёстой л түмний хулхин дээр хэчнээн арван цэцгийг өөрийнхөө гараар ургуулсан юм. Энхрий хайрт намаасаа тараасан нэг сая таван зуун мянган төгрөгийн батламжийн хамт,өөрийн амлалт болох “Амьдралын босго” гурван өрөө байрны анкетийг тойргийнхоо өрх бүрийн тэргүүнүүдээр бөглүүлж, хашааны газраа гурван өрөө байраар солиорой хэмээн шүлсээ үсчүүлэн ярьж явсан хүн бол тэр. Мөн тэрээр “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр түүнтэй адилтгах орон сууцны нөхцөлтэйгээр байх бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино” гэсэн урт өгүүлбэр бүхий батламжийн цаасыг тарааж явахдаа юу бодож явсан нь сонин шүү. Хэдийгээр тэрбээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хорооллыг өөрийнх нь амлалтын нэгээхэн хэсэг гээд сууж байж болох ч, тус хорооллын чанарын асуудлаас гадна оршин суугчид нь өөрсдийгөө Ц.Батбаярт хууртагдсан хэмээн нийтэд мэдээлж байсан. Ер нь бол Ц.Батбаяр “Амьдралын босго” гэх гурван өрөө байрны амлалтаа улстөр, бизнесийн хослол болгосон гэсэн үг л дээ.
Түүний бас нэгэн амлалт бол эрчим хүчний V дахь эх үүсвэрийг барих явдал байв. Үнэндээ бол хөөрхий нэг гишүүний хийж дийлээд гарчих юм биш л дээ. Мань эр ичихгүй худалчдаа л ийм амлалт өгсөн болохоос биш, Ц.Батбаяр байтугай Монгол Улсын Засгийн газар нь гүрийгээд ч ард нь гарч дийлэхгүй байж байж сүүлийн нэг жилийн хугацаанд л нааштай зүйл сонстох болсон билээ. Уг нь Ц.Батбаяр гуай шинэ эх үүсвэрийг л барихгүй бол улсын хөгжил 5-10 жилээр хоцрох болно гээд байсан. Гол нь тэр энэ амлалтынхаа төлөө хэдэн ширхэг хүчтэй үг амнаасаа унагасан бил үү. Иргэн та сонссон уу?
Түүний амлалтуудын нэгээхэн хэсэг нь Баянзүрхийн Есөн хороонд цэцэрлэг, дөрвөн хороонд сургууль барьж өгөх байсан. Уг нь зарим сүйхээтэй гишүүдийг хараад байхад төсөвт яаж ийж байгаад тойргийхоо сургууль цэцэрлэгийн асуудлыг хавчуулчихсан байдаг.Харин Ц.Батбаярын тухайд бол үлгэр. Тэр анхнаасаа худлаа хэлсэн болохоор ч тэр үү, хийж хэрэгжүүлье гэдэг талаас нь яваагүй, сэтгэл гаргаагүй гэж гомдоллох хүмүүс экс тойрогт нь олон байдаг юм билээ. Тэрбээр тойргийнхоо хэд хэдэн цэцэрлэгийн аж байдалтай танилцах үеэрээ жигтэйхэн уулга алдаж “Би гишүүн болвол есөн хороонд хүүхдийн цэцэрлэг барина” гэсэнсэн. Гэвч бараагүй дээ, зайлуул. Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл хурдны зам тавина гэсэн амлалтаа өөрөө бол санадаггүй юм шиг байгаа юм.
Мэр асан Ц.Батбаярт хийж гавьсан зүйл тун бага юм билээ. Ямартаа л Багахангай дүүргийн даргаар ажиллаж байхдаа дүүргээ хоёр ч удаа хөлдөөсөн “арчаагүй” удирдлага гэгдэж байхав. Харин хотын даргаар 24 сар суухдаа эфирийн өмнө хүүхэд шиг зан гаргаж, түмний хайрыг нэг татахаа шахаж билээ. Гэвч тэр нүүрээ халхалсан худалч нэгэн гэдэг нь тодорхой болсон. Арванхоёр онд Баянзүрхчүүдийг орхиод, Хан-Уул руу гүйсэн ч гарч чадаагүй. Түүнийг АТГ-аас хэдэн жилийн турш шалгасны эцэст ийнхүү хариуцлага тооцоод байгаа юм. Тэр Н.Энхбаярт үйлчилсний хувиар ял сонссон. Харин экс Ерөнхийлөгч өршөөгдсөн билээ.
М.Мөнхжин
Grandnews.mn
Холбоотой мэдээ
-
bi medne (October 24, 2014 7:17:43 pm )
saihan setgeltei gem horgui zoolon hun dee, udahgui uchir ni oldono bizee, tandaa euul enkhiig huseye
-
Hi (October 25, 2014 4:56:12 am )
Ene Munkhjin gedeg hyn yamar mungo avch bichsen ym Boldoo hoorkhii gedes ni tiireh vi dee u ma ni bad mi hum
-
NOOROI (October 25, 2014 1:39:07 pm )
BATBAYART HUULI ZURCHSUN YUM BGAMU HUN HELMEGDUULEHEE BOLIOCH EE
-
aalz (October 25, 2014 9:33:43 pm )
yamar baga yal ogsiin nasaaran horiuul taarna nobshnuud
-
гүрээ (October 26, 2014 7:20:56 pm )
хийе бүтээе гэсэн эрмүүн сайхан хүн байна ш дээ. тийм том зүйл нэгээхэн сонгуулийн хугацаанд бүрэн хэрэгжих юм уу. амлалтууд нь бодит хэрэгцээ л байна ш дээ. буруутгаж тавлаад байдаг нь ямар хүнний зан бэ. Энхбаяр яаж дарамталж ямар аргаар уг зочид буудлыг өөрийн болдгосон юм . судламаар асуудал байна ш дээ. энэ хэлмэгдүүлэлтээ зогсооёо:дараагийн үеийнхэн өнөөгийн засгийнхныг цаазлана шүү. улс төрийн хэлмэгдүүлэлт 1930 – аад онд ингшэж л явагдсан. түүхэн сургамжаа ойлгож улс төрийн хэлмэгдүүлэлтийг тамлан зогсооё л доо, ухаалаг ард түмээн
5 Comments