УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намынхаа Удирдах зөвлөл, нийслэлийн намын хорооны удирдлагуудын хамт Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, зарим худалдааны төвөөр орж ард иргэдийн санал бодлыг сонслоо. Тэд гурван багт хуваагдан ажилласан юм. Эхний баг болох УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс дүүргийн МАН-ын хороонд ирж, гишүүд дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонссон юм. Мөн Их Засаг их сургуулийн оюутнуудтай чөлөөт уулзалт зохион байгуулж, “Асайт” болон “Цайз” худалдааны төвд худалдаа эрхлэгчид, “Цайз-16” орчмын таксины жолооч нартай уулзаж ярилцлаа.
Оюутнууд гаж тогтолцоог “ховлов”
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Сү.Батболд, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн нар өчигдөр Улаанбаатар их сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон. Оюутнуудын зүгээс ээж аавын нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өсөөд байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо улам улам усан хаван гүйсээр байгааг эрхэм гишүүдэд “ховлов”. Мөн үнийн өсөлтөд дарлуулж байгаагаа ч нуусангүй.
“Нарантуул”-ынхан “НАЙМАА МУУ БАЙНА” гэв
МАН-ын бүлгийн гишүүд Сү.Батболд, Д.Сумъябазар, Б.Чойжилсүрэн нар Баянзүрх дүүрэгт ажиллахдаа “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр саатав. Наймаачид зарим нь хачирхан хүлээн авсан бол нөгөө хэсэг нь өөрсөддөө тулгамдаж байгаа асуудлуудыг УИХ-ын түшээддээ дуулгаж, шийдвэрлэх арга замын тлаар лавлав. “Нарантуул”-ынхны хамгийн их хөндсөн асуудал нь “наймаа муу байгаа”-г хэлж байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ард иргэдийн худалдан авах чадвар маш их буурсаныг хэлж байв. Тэгсэн хэрнээ талбайн түрээсийн төлбөр өндөр байгааг хэлж байлаа. Түүнээс гадна одоо хүйтний улирал эхлэх гэж байгаатай холбоотой ажиллах орчин хүнд байгааг хэлсэн. Тэд “Бид энэ асуудлыг үе үеийн улстөрч, эрх мэдэлтнүүдэд хэлдэг ч шийдвэрлэлгүй өдийг хүрсэн. Та бүхэн тэдний нэгэн адил энд сайхан зүйл яриад, саарл ордондоо ормогц мартчихав. Д.Сумъябазар гишүүнийг аливаа асуудалд ул суурь, углуурганаас нь хандаад байна уу гэж харсан. Илүү дутуу маяг үзүүлэх гол биш, иргэдийн үгийг сонссоных ганц ч гэсэн асуудалд сэтгэл гаргаад анхаарал хандуулчихвал баярлах байна” гэсэн хатуухан үгийг ч хэлээд амжина билээ.
Холбоотой мэдээ
-
zooz (October 21, 2014 11:56:00 am )
ed nar hezee baihdaa ard tumendee hairtai bolchihvoo, hudlaa garuud matriin nulims unagah ni zohihgui baina
-
Баянзүрх (October 21, 2014 2:44:46 pm )
Баянзүрх дүүрэгт гэхээр нь харсан чинь зах л орсон юм байна даа
-
зочин (October 21, 2014 3:04:35 pm )
Эд нар ард түмний амьдралыг ямар болгосноо үзэж яваа юм уу
-
Anonymous (October 21, 2014 3:07:35 pm )
кноп дарахаас өөр мэдэлгүй баагийнуудад юу ч хэлээд нэмэргүй
-
баасан (October 21, 2014 5:07:38 pm )
юу хийж яваа юм бол….үнэн сэтгэл гаргаж ард түмний амьдралыг судлах гэж байгаа бол захын нэг хүнсний дэлгүүрт нууц дуран тавиад ард түмний чинь худалдан авалт ямар байна гээд үзчихгүй. захын хороонуудын дэлгүүрүүдэд талх хуваалган авах,100грамм мах авах,граммаар будаа элсэн чихэр авах зэрэг мөнч өрөвдөлтэй дүр төрх харагдана даа.дэлгүүрээс худалдаа хийх мөнгөгүй шүлсээн залгин суугаа хичнээн хүн байдагыг харахгүй,мөнгөтэй болохоороо өгье зээл талх,будаа өгөөч гэж гуйсан ард ч байгаа энэ бүгдээс л бидний ,ардуудын наад захын амьдрал харагдана.мөн цаана нь мөнгөгүй учраас зөндөө зовлон байгаа.зах хэсэх биш захын хороололоор явах нь зөв байсан.
-
ffffff (October 21, 2014 5:43:51 pm )
Narantuuliinhan hezee naimaa sain bna gej helj baisan ym dandaa baychuudiin amidraliig asuusan ym biz dee MANgaruud…Naad zah chin ue ee unguruusun baliar gazar ikhevchlen huduunuus irsen naimaachid baraa tatah gej zam tugjin barin narantuul ruu temuuldeg ed ingeh hereg bna uu zui ni baruun, zuun tal daa tomhon zah baival ed ingej zovohgui bid ch ednees bolj tugjirch zovohgui shuu dee
-
nergui (October 21, 2014 5:58:16 pm )
muulaad baigaa sotsilizmiin ued ard tumnii amidral arai ch iim baigaagui shuu
7 Comments