antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 Comments are off

ГССҮТ-ийн дэргэд гэмтэл, осол бүртгэх алба байгуулна

нийтлэсэн Admin

gemtelГэмтэл, согог судалын үндэсний төв Осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл, дүн шинжилгээг эрүүл мэндийн салбарын хэмжээнд сайжруулах, гэмтэл ослын бүртгэл тандалтын алба байгуулна.

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний байруудад осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна.

Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал сануулж, уг албыг байгуулах тушаал гаргажээ.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар тус төвийн дэргэд гэмтэл, ослын үндэсний бүртгэл, тандалтын алба байгуулах, бүртгэл мэдээллийг тус төв нэгтгэн эрүүл мэндийн нэгдсэн статистик мэдээлэлд өгч дүгнэлт хийж, авах арга хэмжээний талаар бодлого боловсруулагчдад зөвлөмж өгч байхаар шийдвэрлэсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв тус албыг байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл, тандалтын асуудлаарх хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car