antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 23 comments

Н.Ариунболд: Хоёр дүүгийнхээ энэ болчимгүй алхамаас гарсан хэрэг явдлын өмнөөс уучлалт гуйя

нийтлэсэн Admin

booyoo“Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Н.Ариунболдтой цаг үеийн байдлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. “Шинэ үе” продакшн тоглолтоо МҮЭСТӨ-нд үргэлжлүүлэн тоглож байгаа юм байна. Тоглолтынхоо талаар?

-Танай сайтын уншигчдад юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье. “Шинэ үе” продакшн “Жинхэнэ Жентельмен” гэртээ байдаг намар цагийн шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж байна.

-Сүүлийн үед нийгэмд шуугиан тариад байгаа нэгэн асуудал бий. Танай хамтлагийн хоёр гишүүн маргалдаж үүний улмаас биенийгээ халуун усаар түлсэн хэрэг гарсан?

-Бид нарт маш харамсалтай зүйл болсон. Манай продакшн 36-уулаа. Гэрээт уран бүтээлчтэйгээ нийлээд 40-өөд уран бүтээлчид байдаг. Ер нь би гэж ярихаасаа илүүтэй бид нар гэж ярья л даа. Бид нар хамтдаа олон жилийг үдэж өнгөрүүлсэн. Монголчууд тархи хагаравч тогоон дотроо гэж ярьдаг. Гэхдээ манай хамтлаг нэг үеийн сайхан авьяаслаг залуусаас бүрдсэн хамт олон.

Манай хамтлагийн нэгэн эд эс бидний хайртай дүү нар маань, ирээдүйтэй жүжигчид маань өчүүхэн уур бухимдлаас болж бие биенийгээ айхтар гэмтээж, эрүүл мэнд, сэтгэл санаа болон амьдралаараа бие биенийгээ хохироосон. Бидний зүгээс Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёрыг сайн мэднэ.

Энэ хоёр маань дандаа цуг хамт явж байдаг. Хуурай эгч дүү хоёр шиг байсан гэж хэлэхэд буруутах зүйл байхгүй. Яагаад гэхээр орсон ч гарсан ч энэ хоёр байнга хамт явдаг. Ямар сайндаа л дүр, нэг үзүүлбэрт тоглохдоо хүртэл эгч, дүү, найз нөхөд болж тоглодог. Манай хоёрыг ямар гоё эгч дүүсийн холбоотой байсныг манай хамт болон аав ээж, ах дүүс нь төдийгүй хошин урлагийнхан хүртэл мэднэ дээ. Харин ийм сайхан холбоотой хүмүүс сүүлдээ ийм байдал үүссэнд харамсаж байна.

Уулын мод урттай, богинотой гэдэг үг бий. Хаа газарт хоорондын үзэл бодлоос болсон зөрчилдөөн гарах үе бий. Гэхдээ бие хүн өөрийгөө удирдах, уур уцаараа дарах ухаан дутаж дээ л гэж хоёр дүүдээ хэлмээр санагдаад байгаа юм. Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёрыгоо хэлж, зэмлэж, эргэж тойрч ярилцаж эвлэрүүлсэн.

Хоёр дүүгийнхээ төлөө “Шинэ үе” продакшн өнөөдрийг хүртэл энэ хоёрыгоо эвлэрээсэй гэсэн үүднээс чадах чинээгээрээ бүхий л зүйлийг хийж яваа. Цаашдаа ч бид нар олон зүйлийг хийнэ.

-Хэрэг гарах үед таныг дэргэд нь байсан гэлцдэг?

-Бид хэд дэргэд нь бол байгаагүй. Маргааш нь холын замд гарах байсан болохоор унтаж амарцгаасан. Тухайн үед манай хоёр нэг дотно найзынхаа хамт нэг өрөөнд хамт байсан юм байна лээ. Энэ талаар Туул eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа илүү тодорхой ярьсан.

Хоёр дүүгийнхээ хэргийг ингэж хурцдаж өндрөө авч шүүхийн шатанд ирнэ гэж бодоогүй. Энэ шатанд иртлээ даамжирсан. Болсон хэргийн талаар бид өөрсдөө хараагүй, мэдээгүй юм чинь хүний өмнөөс дуугарч, өмнөөс нь ярьж болохгүй юм. Яагаад гэхлээр өнөөдөр тэр хүний хажууд байгаагүй, нүдээрээ хараагүй байж аливаа зүйлийг зохиож ярина гэж байхгүй. Энэ чинь хүний амьдрал, эрүүл мэнд, нэр төртэй холбоотой асуудал шүү дээ.

Энэ маргаанд хоёр хүний хувийн асуудлын байсан. Үүн дээрээ л дүү нар маань хоёр биеэнтэйгээ ойлголцоогүй байна.

Одоо дүү нар маань бие биенийгээ уучилж, эвлэрсэн. Эцэст нь шүүхийн шийдвэр гарангуут ах дүү, хамаатан садан, найз нөхөд, уран бүтээлчид бид их цочирдсон л доо. Манай хоёр учраа ололцсон юм чинь гайгүй өнгөрөх байх гэж харж байсан. Гэтэл шүүх хурлын үеэр үнэхээр их цочирдлоо.

Үлдсэн шүүх хурал дээр манай хоёр их ухаан зарж, бие биенийгээ уучилж, эвлэрснээрээ шүүхийн шийдвэрийг нааштай гаргана гэдэгт хамт олон бид нар итгэл гарган хүлээж суугаа. Ижий, аав нь хүртэл ялгаагүй л хүлээж л байгаа байх. Хоёр хүний хувийн маргаан болохоор бид нар тэдний өмнөөс ярих, дүгнэх эрх байхгүй.

Үнэнийг мэдэж байгаа энэ хоёр маань чин шударгаар юу болсон бэ? гэдгийг ярих өдөр ирэх байх аа.

-Хэрэг гараад удаагүй байхад Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хамтлагаасаа хөөгдсөн гэх мэдээлэл цацагдсан?

-Тийм зүйл байхгүй. Хүмүүс иймэрхүү зүйл дээр их зохиож бичиж, янз бүрийн таамаг дэвшүүлж ярих юм. Тэр хоёрыгоо аль болох л зуучилж, эвлэрүүлэх талаас нь ярьж яваа хүмүүс юу гэж дүү нарыгаа хамтлагаасаа хөөхөв дээ. Энэ хоёр маань “Шинэ үе” продакшнаараа овоглоод л бүх сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Шинэ үе”-ийн нэр хүндтэй цуг л явж байгаа.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ хоёрын маргаан үргэлжилсэн гэж байсан. Ийм маргаантай байсан юм бол тоглолт, бэлтгэлийн үеэр та бүхний өмнө маргалдах асуудал гаргаж байв уу?

-Би захиралын хувьд энэ хоёрыг миний нүдэн дээр маргаж, муудалцаж байхыг 10-аад жилийн түүхэнд хараагүй. Энэ хоёрыг бүүр гайхаад байгаа юм. Уран бүтээлийнхээ төлөө, эгч дүү хоёр шиг цуг дэлгүүр хоршоо гүйж, цуг хувцас хунараа авч явсныг нь би мэдэх болохоос хэрэлдэж байхыг нь амьдралдаа мэдэхгүй.

-Д.Оюунтуул Ц.Алдармаагийн найз залуугаас болж муудалцсан гэх сураг гараад байна. Энэ талаар?

-.Хувь хүмүүсийн талаар мэдээгүй байж хариулт өгмөөргүй байна. Энэ талаар Д.Оюунтуул ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьсан байна лээ.

“Шинэ үе” продакшны захиралын хувьд жүжигчдийнхээ алдсан алдаа байвал хуваалцаж үүрэлцэж, оносон ололт байвал өөрт нь урам өгч, залуусаа хөгжүүлэх үррэгтэй гэж боддог. Нийт иргэдээсээ хоёр дүүгийнхээ энэ болчимгүй алхамаас гарсан хэрэг явдлын өмнөөс уучлалт гуйя.

Ярилцсан: Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • зочин (October 21, 2014 10:56:03 am )

    Тэгээд тэр эмчилгээнд нь нэмэр болоод татаад аваач наад хоёроо

  • ZOCHIN (October 21, 2014 11:08:55 am )

    BOEOGUAI chi bol huvia boson jujigchin chamd aguu hun setgel baisan bol iim zuil garah esgui hamt olon ene zaluu humuusig hairlaj nudnii chuchgii met hamt olno hairlaj yavah estoi daanch chamd mongnoos oor bodoh ym alg zahirch hamt olno avcg yavna gedeg hechuu bish aguu uhaan setgel alg zaluu humuus aldaj endej yavna gehed arai denduu hamt olnig ydirdaj vabaa tani buruu huul bol huul shuudee tand bolomj baisan daanch dee hairan zaluu humuus torni chaan gej hechuu bitgii mongo bod amdid n bie bie hairal za duu min

  • zochin (October 21, 2014 12:23:24 pm )

    Booyogiin buruu bish shuude. Kharin ch ene hun olon humuusig hooltoi ni zalguulj, udirdaj yavaa hun gj bodoj bna. Aldaa gargasan ter humuusin uursdiinh ni l buruu.

  • Anonymous (October 21, 2014 12:57:34 pm )

    бооёогийн буруу гэж юу байх вэ дээ хүүхнүүдийн хоорондын атаа жөтөө

  • Anonymous (October 21, 2014 1:17:37 pm )

    Ri
    Tim shuu

  • irgen (October 21, 2014 2:17:55 pm )

    Booyogiin buruu gej yu baihav. Booyo bol sain jujigchin bas daruuhanduu hun shig sanagddag.

  • Zochin (October 21, 2014 2:42:44 pm )

    Aldarma l xairan bn. Xvvxnvvdin xervl iim l chyxal bolson um bn. Ene tor xyylid xiix um alga y. Bi noxortoigo xereldvel shyyd l nadad uamar neg ual ogox um bn.

  • Anonymous (October 21, 2014 4:19:07 pm )

    ene booeo yu bee 2 abgaigiin hervvl tendee l biz dee teneg alialagch

  • booeo (October 21, 2014 4:41:58 pm )

    Haha booeo aldarmaagiin neg jiliig n avchikaach dee! Erhun yum bol bas oyuntuuld arisaa ogchikooch dee!

  • h...n (October 21, 2014 5:25:39 pm )

    booyoo bolio, jujigleed baigaamuu, alialaad baigaamuu, hen chamd itgeh yum

  • hero (October 21, 2014 5:56:19 pm )

    yagaad Booeod buruu ugud bga yumddee.!! ene Shine ueiig udii zeregt avch yavaadaa buruuddaggui yum bol..!!! harin Booeod gj helehed end tend togloltoor yavahdaa duu jugchidee buu arhi uulga.. !! uund jaahan aldaa bn.. surgamjaa duu nartaa sain hairlaj yav.!! manaihan end bol tsever 2 emegtei hunii margaan shdee te.!! harin arhig dagaj ad chutgur muu zuilruu tulhdeg..!! ternees yalihgui margaaniig ene 2 emegtei tuhain ued davahl asuudal bsan.. manai emegteichuud bieie zuv avch yavj baildaa.!! ter tusmaa olnii tanil hummuus..!! Oyuntuul,Aldarmaa 2 bol uneheer ichmeer, uneheer haramsmaar asuudal gargalaadaa..!! Mongolchuudaa.!! arhidaltaa bagasgaj amidartsgaaya..!!

  • амжилт (October 21, 2014 6:15:38 pm )

    Бооёо буруутай нарийндаа хатсан новш өөрөө л баяжаад байхаас өөр юм байгаа юмуу ор хөнжлийн асуудалтай нөхөр гэж байгаа юмдаа

  • Anonymous (October 21, 2014 6:41:08 pm )

    амжилт нэрээр бичсэн ацаа чи бол хайлаастын хар алмасын доодхийг долоож явсан гөлөг байх л даа

  • zochin (October 21, 2014 6:46:15 pm )

    neg uheriin ever dorgibol myangan uheriin ever dorgino gej Booyo odoo yamar buruutai yum be

  • зочин (October 21, 2014 7:07:10 pm )

    хаяа муутай новш

  • ZOSHIN (October 21, 2014 7:14:25 pm )

    hamtlgiinhan ene asuudald taiwan handj bolohguide. 2 emegtein iim aimaar yaltai bolchihood baihad.hediigeer nas bie guistsen humuus hedii ch nosttoi asuudal uuschihlede.emegtei humuus baij yasan ch uuraa barj chaddagguimde.

  • agii (October 21, 2014 7:38:40 pm )

    Boyo aldarmaag taalj davraasan yum bishuu

  • zochin (October 21, 2014 8:38:39 pm )

    boeo aldarmaag omoorch evlereh tuhai yrjiina. negniigee ingej hargisaar shalzalj amdralgui bolgoj uzen ydchihaad yaj evlereh tuhai tolgoid n orj baidag teneg zahiral boeo ve. ene bol zahiral boeogoos halisan asuudal baina. shuuh uneniig togtooj yllahaas bish hen neg teneguudiin ugeer zohitcdog asuudal bol bish. boeo zahiral anduurch baina ta.huuliin dor amidarch sur.tulegdsen emegtei tcaashdaa ih olon ovchnii eh uusvertei bolnoshdee. huniig hairlah setgelgui tiim humuust huuli uilchleh l estoi baihaa.jigshmeer muuhai hereg haluun us. butcalsan haluunaaraa…….

  • çî÷èí (October 21, 2014 9:22:31 pm )

    lalar

  • Үнэн (October 22, 2014 8:21:39 am )

    Амьдаар нь шалзлаад арьсы нь хуулаад гэмтээснийг нь зурагнаас Монголчууд бүгд харлаа шүү дээ. Маргааны маргааш нь санаатайгаар хийгдсэн гэмт хэрэг яахын аргагүй мөн. Туулыг даруйхан эмчлүүлж эрүүл, саруул болгох хэрэгтэй. Алдармааг хийсэн жигшүүрт хэргийнх нь төлөө авах ёстой ялы нь хуулийн дагуу шийдэх хэрэгтэй байхаа.

  • Anonymous (October 22, 2014 9:38:32 am )

    hodood hagarth togoon dotoroo

  • зочин (October 22, 2014 5:39:50 pm )

    hamag naizaa jiigeed ene hoeriig gemt heregten bolgood ene yasan sonin gar ve hamgiin syyld asi harvaad yo yo

  • durak (October 22, 2014 6:18:15 pm )

    алдармаатай унтдаг бсан юм гэж эртээд хүрлээ хүмүүсийн дунд ярьж бсан. үнэн бх шүү. бооео яасан ч их хүүхэмсэг юм бүү мэд.

antalya rent a car