Ардчилсан хүчний нийт гишүүд, дэмжигчд
Монголын ард түмэнд хандаж мэдэгдэл гаргах нь
Энэ жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил. Ардчиллын ололт амжилттай хамт тэмдэглэх ёстой байтал Ардчилсан намын дарга Алтанхуягийн амиа хичээсэн албан тушаалын төлөө ардчиллын хувь заяаг золиосолж байгаатай ардчилсан хүчний ахмад зүтгэлтнүүд бидний эгдүүцэл зэвүүцлийг хүргэж байна. 90 оны ардчилсан хувьсгалыг хийхдээ ардчилал, шударга ёс, авлигал хээл хахууль, хүнд суртлыг эгнэгт устгахын төлөө нэгдэн тэмцэж байсан. Хөвсгөлийн өлсгөлөнгийн нэг гол шаардлага болох ард түмний онц зөвлөл байгуулах, Монгол орны улс төрийн тогтолцоон дахь 40 жил засгийн эрхийг дангаараа барьсан Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн мафиозны далд бүтцийг арилгах нь шинэ ардчилсан засаглалын суурь зөв тавигдахад маш чухал ач холбогдолтой зүйл байсан. Лохууз Сурмаажав, … Төмөр-Очир Бямбын Ренчин нар энэ шударга биш, тойрон хүрээлэгчдийн бүлэглэлийн эсрэг тэмцсэн болохоос тухайн системийн эсрэг тэмцээгүй билээ. 90 оны ардчилсан хувьсгал Монгол оронд олон сайн сайхан зүйлийг авчирсан боловч өмнөх тогтолцооны үр хөврөл нь ардчиллаар халхавчлан нам дамжсан улс төр олигархийн, авлигалын сүлжээ болон гүнзгийрч улс орныг бүхэлд нь улс төрийн намуудтай нь устгах аюул нүүрлэж байна. Иймд нам харгалзахгүйгээр улс эх орны эрх ашгийн төлөө ард түмний онц зөвлөлийг байгуулж, улс төр олгиархийн гэмт бүлэглэлүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай байна. Алтанхуягаас ардчилалаа, монголоо аврахын тулд нэгдэн тэмцэцгээе. Улс төрийн хувьд буцаад 90 оны нөхцөл байдал үүслээ.
Монголын Ардчилсан хүчний ахмад зүтгэлтний хороо TББ-ын тэргүүн Данзанбалжирын Энхтайван
Холбоотой мэдээ
-
65 (October 21, 2014 12:14:13 pm )
Өөрсдийгөө ардчилалын лидер гэж буй нөхдүүдийн хагарлаас болж жирийн гишүүд хохирч байгааг ойлгохгүй юм.Та нар ч яахав хөрөнгө мөнгөтэй хүмүүс хаана ч амьдарч чадна харин бидний амьдрал хэцүүднэ дээ.Дахиад ямар нүүрээр ард түмниийг харах вэ.Ийм байвал биднийг сонго гэж битгий ирээрэй дээ.2000 он давтагдах гэж байна шүү.
-
зочин (October 21, 2014 2:12:55 pm )
монголчууд бидэнд хүчтэй төр,хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй байна, 76-н гишүүн байсан цагт авилагыг устгаж,шудрага ёс тогтохгүй юм байналдаа?????????? _
-
nergui (October 21, 2014 5:35:24 pm )
mongoliin tuluu gesen khumuus nam khargalzakhgui negdekh tsag bolson bna mongolchuudaa bidend nam khereggui ekh oron kheregtei
-
Зочин (October 21, 2014 7:26:43 pm )
маш зүйтэй_.Ямарч нам байсан хамаагүй одоо эх орныхоо төлөө, шударга үнэнийг олж тогтоохын төлөө нэгдэх цаг иржээ. 1990 оны нөхцөл байдал үүссэнтэй санал нэг байна. Би 1989 оны ардчиллын төлөөх тэмцэл эхэлсэн залуу уран бүтээлчдийн улсын 2-р зөвлөлгөөний төлөөлөгч хүн. Улс төржилгүй нэгдэцгээе гэж уриалья. Зөв замыг олж, зөв гарцыг хайж эх орноо гэсэн сэтгэлээр хамтдаа урагшлахын төлөө урагшаа.
-
УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛ (October 21, 2014 10:18:59 pm )
МОНГОЛЧУУДЫГ ХЭН ИНГЭЖ ХАГАРАЛДУУЛАХ РЭЖ ТУРХИРААД БАЙГААГ Л ОЛЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАЙНААА АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ АРЧИЛСАН НАМ ДОТРОО АСУУДЛАА ШИЙДДЭГ БОЛОХООС МОНГОЛЧУУД БИДНИЙГ ХООРОНД НЬ ХАГАРАЛДУУЛЖ МӨРГӨЛДҮҮЛЭХ ТУХАЙ ТУРХИРЧ БАЙГАА БУУРАЛ БАТҮҮЛ ЭНХТАЙВАН НАР ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
-
Suren (October 22, 2014 12:13:55 am )
AN ene Altanhuyag odoo yu hiigeed bgaam be,,?! Ter enhbayartaigaa tsug zail
-
ODorjpurew (October 22, 2014 2:11:36 am )
MONGOL ULSD hun bur ewlelden negdeh,ugee heleh,huil Shuuhiin umnu tegSh erehtei.
Helmegduuleltee zogsooj nen darui cagaatgahiig Shaardaj bna!!! D Dorligjawaa buruugaa hulee !!! -
зочин (October 22, 2014 10:45:38 am )
Намын юмаа нам тодороо яриа ард түмэнрүү битгий шиглүүлээд хшнийг бухимдуулаад бай арай дэндэж байна шүү бид намтай нэр хүндэтэй баймаар байна шүү үүл даргаа
-
зочин (October 22, 2014 10:13:30 pm )
өөдгүй засгийг шүүмжилж буй хүмүүс хагарал үүсгэж бн уу? аль эсвэл өөдгүй засгийн үйлдэл нь хүмүүс, бүр нийт ард түмнийг хагаралд хүргэж бн уу? засаг олигтой бол хэн түүнийг шүүмжлэх юм вэ? шалтгаан, үр дагварын холбоог эхлээд мэдэж аваад юмаа бичээч ээ! ан-ын лааз өшөглөгч гишүүд, дэмжигчид ёстой ядаргаа!
-
олон түм (November 08, 2014 10:40:59 pm )
Монголыг оростой нийлж эх орноо, ард иргэдээ гэсэн бүгдийг нухчин дарж монголоо гутаан дарлаж байсан Цэдэнбалын хойт дүрийг сэргээхээр Увсчууд гадаадын хүчтэй хамтран Нямдорж, Дорлигоо 2ыг ашиглан эх орончдыг хавчиж байна. Бал даргын сүнс эргэн биднийг дарлах байна Албан тушаалаас Балын адил үхэн хатан зууралддаг нь яасан адилхан юм бэ. .
-
Anonymous (November 14, 2014 2:11:15 pm )
Tsagaan zahtai luivarchin Enkhtaivan ardchiksan huvisgal gej u bainaa. Ene metiin hutguuruud ene niimgmiig sihruulj baigaa sbuu
11 Comments