antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 1 comment

Үзэгчидээ хүндэтгэж “улаан хивс”-нээ алхуулах гэж буй “Тусгай ажиллагаа” УСК маргааш нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin

tusgaiajillagaaneeltАавынхаа шийрийг хатааж, уран бүтээлээрээ “хашгирч” яваа залуу найруулагч Д.Галбаярын ээлжит уран бүтээл болох “Тусгай ажиллагаа” УСК үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байгаа билээ. Хошин урлагийн анхдагчдын нэг, Монголын ард түмний хайртай жүжигчин Г.Дашхүү агсны хүү тэрээр ээлжит уран бүтээлийн нээлтээ энэ сарын 22-нд буюу маргааш хийх гэж байна.

“Go adventure” студийн захирал Д.Галбаяр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав″ зэрэг олон сайхан инээдмийн уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэсэн бөгөөд энэ удаагийн уран сайхны кино нь олон хүмүүст хүлээлт үүсгээд байгаа юм. Түүний ээлжит бүтээл “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд “Маск” продакшны жүжигчин  МУСТА М.Баярмагнай, СТА Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, Ардын жүжигчин С.Сарантуяа, А.Болорсүх зэрэг уран бүтээлчид тогложээ.

Киноны нээлт “Тэнгис” кино театрт 17 цагаас, “Өргөө-1” кино театрт 14 цагаас болох юм. Шинэхэн дэлгэцнээ гарч эхлэх гэж буй кинонууд “Улаан хивсний ёслол” хийж уран бүтээлчид нь улаан хивснээ алхдаг. Тэгвэл “Тусгай ажиллагаа” киноны багийнхан энэ бичигдээгүй хуулийг өөрчилж үзэгчидээ улаан  хивсэн дээр алхуулж хүндэтгэлээ илэрхийлэх гэнэ. Тэрээр энэ тухай багийхан ярихдаа “Энэ сарын 22-нд кино нээлт маань болно. Энэ өдөр манай хамт олны зүгээс нэгэн шийд гаргасан нь үзэгчдээ хүндэтгэн улаан хивсээр алхуулах шийдвэр байлаа. Үнэндээ үзэгчид л уран бүтээлчдийг өнгө оруулж олны танил болгож тухайн уран бүтээлийн шүүгч нь шүүмжлэгч нь бас шүтэн бишрэгч нь болж байдаг шүү дээ.Тийм болохоор 22-ны энэ өдөр бид өөрсдөө улаан хивсээр алхаж гайхуулья гэсэнгүй үзэгчдээ хүндэтгэе гэж зорилоо. Худлаа шоудаж байна үзэгч дуудах гэсэн зорилго гэж ойлгоно уу энэ бол хувь хүний асуудал ямартаа ч таныг хүндэтгэсэн “ТУСГАЙ АЖИЛЛАГАА” киноны хамт олон” хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 21, 2014 9:56:04 am )

    Эрхэм дүүд амжилт хүсье.Урагшаа

antalya rent a car