antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 Comments are off

Азийн пара наадмаас манай тамирчид дөрвөн медаль хүртээд байна

нийтлэсэн Admin

inchon paraГурав дахь өдрөө үргэлжилж буй “Инчён-2014” Азийн пара наадамд манай баг тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр  явагдсан жүдо бөхийн төрлөөс манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг төрөлд барилдсан Б.Ууганхүү мөнгөн медаль хүртлээ.  Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн байна. Харин тэмцээний эхний өдөр хийн гар буудлагын дасгалд манай тамирчин спортын мастер З.Ганбаатар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай баг тамирчид тэмцээний хоёр дахь өдрийн дүнгээр нэг мөнгө, гурван хүрэл медалийг өөрийн болгоод байна.

Өчигдөр жүдогийн татамид гарсан Б.Ууганхүү Тажикстан, Казахстан, Ираны бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан. Түүний жинд Узбекстаны Намозов алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.

Мөн өчигдөр жүдо бөхийн Б.Болортунгалаг, Г.Оюун нар хүрэл медалийн төлөө барилдсан бол хийн гар бууны дасгалд спортын мастер Ч.Наранцэцэг нар наймдугаар байрт шалгарлаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car