antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2014 35 comments

Э.Бат-Үүл: Ичгүүр сонжуургүй, увиагүй үйлдэл гаргаж байгаа Н.Алтанхуягт манай нам хариуцлага тооцоно

нийтлэсэн Admin

battuullАрдчилсан нам, МАХН-тай 2024 он хүртэл хамтран ажиллахаар болж талууд гэрээг байгуулаад байгаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Баттулга нар сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр Э.Бат-Үүл даргаас дараах асуултад хариулт авлаа.
-Танай намын дарга Н.Алтахуяг МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурчихлаа. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Өнгөрсөн бямба гарагт манай намын дарга МАХН-ын даргатай гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийх гэж байгаа талаараа хэнтэй ч ярьж зөвлөөгүй, гэнэт өөрөө шийдээд л гүйж очоод байгуулсан. Энэ  гэрээнд АН-ын эрх ашгийг маш их хохироосон гурван заалт орсон байна. Уг гэрээний гуравт “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн можиртар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл хоёулаа давхцуулж нэр дэвшүүлэхгүй гэж байгаа юм. МАХН-д тойрогт  нэг гишүүн нь нэр дэвшиж байвал манайх тэр тойрогт нь нэр дэвшихгүй гэсэн үг. Хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялуулан зохиуцуулах зарчмын баримтална гэж байгаа юм. Яг үнэн хэрэг дээрээ сонгуулийн хуулиар сонгуулийн эвсэл болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тойргоо хуваагаад тэрэндээ бие биенээ давцуулахгүй нэр дэвшүүлээд ажиллах нь л дээ.
АН ба МАХН нар  хамтран ажиллахдаа Нийслэл хөдөө орон нутагт нэг нэгнийхээ дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэсэн байгаа юм. Энэ бол асар том заалт. Энэ заалтыг Нийслэлийн АН хэзээ ч дэмжихгүй, хамтарч ажиллахгүй ээ. Энэ гэрээнд ИХ-д нэр дэвшсэн хүнийг нь ч дэмжинэ. Нэг ёсондоо сонгуульт албан тушаалтныг нь дэмжиж ажиллах болж байгаа юм. Нийслэл ч мөн дэмжиж ажиллана.   Гэрээний 14-т “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна” гээд заачихсан байгаа юм. Ингээд талууд гарын үсэг зурчихсан. Тэгэхээр энэ гэрээ одоо хүчин төгөлдөр болсон. Тэгээд хоёулаа нэг нэгийг хувийг хадгална гэж байгаа юм. Манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Манай намын дүрмийн 6.4-9.5 дээр “ АН-аас бусад нам эвсэлтэй байгуулсан гэрээг ҮЗХ батална” гэж заасан байдаг. Гэтэл ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад энэ гэрээг хүчин төгөлдөр байхаар гарын үсэг зурчихсан. Бүүр 2024 он хүртэл шүү дээ.

-Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх болоод байна. Тэгэхээр танай намын зүгээс ямар алхам хийх бол?
-Тийм ээ Иргэний хуулиар бол энэ гэрээ хүчин төгөлдөр болчихсон. Тэгэхээр манай намын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө эрх мэдлийн хадгалж үлдэхийн тулд хүний  санаанд багтамгүй увиагүй үйлдлүүд гаргалаа. Намын гишүүд байтугай жирийн хүний санаанд багтамгүй үйлдэл их гаргаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд долоон сайдыг золионд гаргасан тэр хүн. Бүүр ичгүүр сонжуургүйгээр танхимаасаа гаргасан. Гэтэл тэр нь явахгүй болохоор АН-ыг улс төрийн золиос болгож байна. Орон нутагтаа ямар ч зохион  байгуулалт байхгүй. Нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний  хэмжээнд зохион байгууллалтад орсон эрх барьж байгаа намтай энэ тэнцүү авч үзэж ийм гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол хууль дүрмийг бүгдийг зөрчиж байгаа. Яагаад гэхээр МАХН бол МҮАН  хоёр нэгдэж “Шударга ёс” эвсэл байгуулсан. Энд тэр эвслийн талаар ямар ч яриа байхгүй. МАХН л байгуулсан. Эвсэл бол сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд нэг хуулийн этгээд байдаг. Тэгсэн хоёр намын нэр барьж энэ хоёр гэрээ хийсэн. Дээр нь намын дарга эрх мэдлээ хэтрүүлж, намын үндсэн дүрэм зөрчсөн. Би Нийслэлийн АН-ын даргын хувьд мэдэглэл хийж, ҮЗХ-г хуралдуулж,  ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж АН-ыг улс төрийн ноцтой нөхцөл байдалд оруулсан намын даргатай хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Миний энэ  мэдэгдлийг манай намын 1000, 1000 гишүүд дэмжинэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Орон нутгийн намын байгууллагуудаас цочирдсон удирдлагууд бидэн рүү байнга ярьж байна. Өнөөдөр олон түмэнд “Авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэгдсэн тэр хүнийг “авлигатай тэмцэнэ” гэдэг сонгуулийн  том мөрийн хөтөлбөртэй  авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж яваа энэ нам өмгөөлж хамгаалах гэрээ байгуулчихсан. Тэгээд түүний улс төрийн үйл ажиллагааг дэмжинэ гээд заачихсан байгаа. Бүүр дээрээс нь тойрог гаргаж өгөөд намын байгууллагууддаа ажиллуулна гэнэ.   Нийслэлийн АН хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй, ийм үүрэг авахгүй. Хамгийн гол нь засч болохгүй аюултай байдалд  хүргэсэн. Тиймээс бид шүүхэд хандахаас өөр ямар ч арга байхгүй.

-Өнөөдөр Н.Алтанхуяг сайд энэ гэрээтэй холбоотой  мэдээлэл хийсэн. Ингэхдээ ҮЗХ-тойгоо зөвшөлцсөний үндсэн дээр байгуулсан гэж хэлсэн. Гэтэл та ҮЗХ-ндоо мэдэгдээгүй гэж байна. Энэ талаар?
-Үнэхээр ямар ч үндэслэл байхгүй мэдээлэл хийжээ тэр хүн. Өнөөдөр Н.Алтанхуяг намын даргын хувьд “Ичсэн хүн хүн ална” л гэдэг болоод байна. Манай намын гэрээнд “Энэ гэрээг ҮЗХ” батлана гэж заасан байгаа. Гэтэл “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний хугацаа 2024 оныг дуустал хүчинтэй” гэж байгаа юм. Хамгийн гол аюул нь энэ. ҮЗХ-той яриагүй УИХ-ын намын бүлэгтэй ч яриагүй.   Тэр бүү хэл надтай ч яриагүй. Би дүрмээрээ намын удирдлагын нэг гишүүн.  Намын удирдлагын гурван гишүүн байдаг. Намын дарга, Нийслэлийн намын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга. Гэтэл энэ талаар надтай огт яриагүй.

-Ирэх бямба гарагт ИЗН-тай яг иймэрхүү гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон гэсэн мэдээлэл байгаа?
-Энэ гэрээг харахад ИЗН-тай дахиад гэрээ байгуулах ямар ч орон зай байхгүй. Яагаад гэхээр энэ гэрээ нь хоёр талын гэрээ байгаа юм. Зөвхөн хоёр талын намууд бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэрээ байгаа юм.

-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байна. Мөн танай намын бусад фракцууд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Эрүүл саруул ухаантай л бол энэ гэрээ хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол дэндүү бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадана. Энэ гэрээг манай намын ямар ч фракц, гишүүд дэмжигчид дэмжихгүй. АН-ыг МАХН-ын барьцаа болгосон ийм гэрээг хүлээж авах боломжгүй. Ямар ч зохион байгуулалт хариуцлага байхгүй МАХН-д АН-ыг гэрээгээр барьцаалаад өгч байгаа юм. Бид энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намын улс төрд маш аюултай цохиолт болно. Бид өмнөөс нь ичиж нүүрээ ч хийх газаргүй болж байна. Бид ҮЗХ –г яаралтай хуралдуулахыг шаардах болно.

-Энэ гэрээ чинь үзэглэсэн нь саяхан боловч аль зургаан сарын өмнө гарчихсан байсан гэсэн шүү дээ. Тухайн үед нь та яагаад мэдэгдэл хийж сэргийлээгүй юм бэ?
-Нээлттэй сэдэв гэж байдаг юм. Аль намтай хамтрах уу, үгүй уу гээд л яригддаг олон сэдэв байдаг. Энэ бол нээлттэй сэдэв биш хуулийн өмнө хүчин төгөлдөр  гэрээ болчихлоо.
Би бол огт мэдээгүй. Гэтэл ийм зүйлийг өнгөрсөн бямба гарагт зурчихлаа шүү дээ.

-Гэрээг эсэргүүцсэн намын гишүүдийг намаасаа хөөх шийдвэр гаргасан гэсэн. Тухайлбал Ж.Батзандан?
-Одоо энэ гэрээг байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох болно.

Uls.mn М.Нандин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (October 20, 2014 6:05:46 pm )

    Хууеэ ардчилсан намынхаан энэ намын даргаа одоо болиулаачээ. Танай намын нэр хунд байхгуй боллоо шуу дээ

  • bazaraa (October 20, 2014 6:37:10 pm )

    AN yaj Mafiin tolgoilogchiig barah yum be.Enhbayr bol enhbayr.ha ha AH budaa

  • hench bish (October 20, 2014 7:47:47 pm )

    Vvl daragaa nadah gereeg chin monognii ashig sonirholiin toloo hiisen ym shvv Enhbayr geree hiihgvi bol bid AH namaas monog awj chadahgvi bna gej baga chuulgan deree yrij baisan shvv ene bol batlagaatai medee hudlaa gewel nadah gereeg chin batluulahgvi gej esrgvvtsej baisan Azar hurandaa herwee ene gereeg baiguulah ym bol bi baga chuulganii gvishvvn baih hereg alag ene namaas garlaa geed baga chuulganiig hayaad ywsan shvv ter baituugui MAXH iin gishvvd esrgvvtsej baihad Enhbayr darag tegeed bif hanaas yaj monogtei boloh ym geedel uurlad baisan ta nar monog oloh uu l geed baisan

  • Айсуй (October 20, 2014 8:23:52 pm )

    Бат-Үүлээ чамайг С.Зоригыг алсан гэж цуурч байхад сайхан байсан уу яг түүн шиг чинь Н.Энхбаярыг авилгалын зэгэлмайлсан эцэг гэдгийг хэн баталсан юм үгээ бодож ярьж бай.

    • bitgii tenegt (October 21, 2014 10:47:54 am )

      mongol dayaar meddeg zuiliig chi l bolood medekhgui bna uu? kharin odoo Altankhuyagiin avliga Enkhbayaraas davsan baikhaa

  • khosbayar (October 20, 2014 8:30:10 pm )

    muusain novshnuud,xurdan mongoloos zailtsgaa

  • Anonymous (October 20, 2014 8:32:31 pm )

    Энхбаяр бол аугаа удирдагч, дэндvv том улс торч гэдгээ харуулж байна! Ардчилсан намынхан бол Энхбаяраар удирдуулах болж байгаадаа баярлах хэрэгтэй!! МАН-г ялах оор гарц байхгvй!

  • MGL (October 20, 2014 8:34:09 pm )

    Aygaa zailuulaachee namann tam bolj bndaa kkkkkk

  • Батдорж (October 20, 2014 9:03:25 pm )

    Энэ Бат-Үүлийн нэг алдаа бол модыг нь хараад ойг нь харах чадваргүй болсон явдал юм. Аливаа том, жижиг нам хамтарч ажиллаж байвал тэр сайн үйл биш гэж үү? Бат-Үүл хувьдаа Энхбаярыг үзэн яддаг байж болно. Гэхдээ МАХН бол 100 гаруй мянган гишүүдтэй,хууль ёсны л нэг нам агаад түүнийг ой гэвээс Энхбаяр нэг л мод гэж ойлгож болно.Ганц модтой ноцолдоод энэ урд нь муу байсан намайг ганц худагт суулгасан гээд атгаг үзэл гаргаад байваас харин АН хүч сулрах болно. Тэртээ тэргүй АН-ын зарим олигарх, дээд албан тушаалын төлөө тэмцэхээс өөр юм харахаа байсан этгээдүүд өнөөдөр намаа гутааж байгааг бид бэлхнээ харж байгаа шүү, засаг дарга минь ээ.

    • Anonymous (October 21, 2014 12:27:39 pm )

      huts novshoo

    • аааа (October 21, 2014 2:10:48 pm )

      тэнэг минь. махн-ыг 100,000 гишүүнтэй гэж юу солиороод байгаан? тэр чинь нэг хүний нам байхгүй юу. энхбаяр гэдэг толгойлогчтой, энп тэндхийн баянсэлэнгэ батцэрэг мэтийн оймсонд хавчуулагдсан хүмүүсээс бүрдсэн, энд тэндхийн эрээвэр хураавар, бусад намд тоогддоггүй чадваргүй хүмүүсийн цуглуулга нам шүү дээ. эдний нам удахгүй. яг эрэл нам эрдэнэбат нь гишүүн биш болонгуут сураг алдарсан шиг л хувь заяатай нам даа

  • bii (October 20, 2014 9:20:44 pm )

    batuul darga ireeduid eronhiilogch boloh zamd ni shabar bolno geed shees ni goojih geed baigaa ym uu.odoo mongoliig mongoldoo hairtai mongoliin toloo gesen hen buhen negdej udirdahgui bol hetsuu bolloo shuu dee.hubi hub isgaliin osh honzongoo hoish tabitsgaa.uls orniihoo toloo uhaan yugaa gargatsgaa.

  • irgen (October 20, 2014 10:00:56 pm )

    Ingeed Enhbayriin tsereg bolj dee

  • БЭЛТРЭГ (October 20, 2014 10:11:16 pm )

    Үнэхээр солиотой үйлдэл болж дээ.. МАХН чинь гэр бүлийн нам шүү дээ..Энэ эргүү ерөнхий сайд нь ардчилсан намаа төдийгүй монголыг гай гамшигшийн байдалд оруулж дээ.

  • ergelt garah ni (October 20, 2014 11:47:20 pm )

    Ed nar zyl yntarhiinhaa umnu badamlan asdag shig za daa myy hun olon huniig horlohiimdoo ene ter nevtruuleg ted ch bas hog uymnyyd uymaa

  • Ачу (October 21, 2014 1:57:12 am )

    Гэрээ байгуулаа л биз ямар Оюутолгойг худалдаж хулгайлсан мөнгөө Хятадын Монгол гэж хаяглаад нууцан байсан Баярцогт байгаа биш.Тэр намынхаа даргаа хэлэхгүй Энхбаяр гэж гоншигноод байдаг нь юу вэ?АН угаасаа дэмжигчгүй болж байгаа юм бишүү?!

  • Zochin (October 21, 2014 2:18:28 am )

    Elbegdorj bat- uul 2 iin daranguilaliin esreg neg temtsegch zorigtoi garch irsenii ilrel altanhuyag yum aa. Bitgii ih davar elbegdorjoo tegvel AN ter chigeeree chinii esreg bosoh bolnoo haha

  • Ganaa (October 21, 2014 3:05:39 am )

    Idej uugaagui,tsever tsemtser hun uls tord bhgui.Bat-uul,Elbegdorj nar huviin honzon bodohoo bolimoor um.Ymar dalduur bohooh geed bgaa hujaa nar bish,tsever mongol humuus,Mongold heregtei,ulsaa bodson zov shiidver gargasan bna.
    Mongolchuud negdej niilehguigeer,olon tolgoitoi,dovoo bodood bval henii idesh boloh bilee. Togsh ardchilal gej yu bsan um?Ardchilal gej hoshgiraad tsever Mongoligoo boomilj, gadnihhan bolon hujaagiin idesh l beldeed bgaa sh dee.Aldaa,onootoi ch gesen Enhbayraas oor Mongolig udirdah chadaltai hun bhgui sh dee.

  • Anonymous (October 21, 2014 7:10:11 am )

    АЛТАНХУЯГ ЧИ АЖИЛАА ӨГӨӨД НАДТАЙ ХАМТ БАРИЛГА ДЭЭР БАРИЛГЫН ТУСЛАХ ХИЙ

  • Anonymous (October 21, 2014 8:21:12 am )

    БАТ ҮҮЛ ЕР НЬ ХУДЛАА СҮРЖИГНЭСЭН КОМУНИСТ СЭТГЭЛГЭЭТЭЙ УВИАГҮЙ АМЬТАН БОЛЖ БАС ХУВИЙН ШУНАЛ НЬ Ч ХЭЦҮҮДЭЖ ЭХЭЛЖ БАЙНА ӨӨРИЙГӨӨ ЖИГТЭЭХЭН АРДЧИЛСАН ҮЗЭЛТЭЙ ГЭЭД Л ПИАРДААД БАЙХААС ЯГ ӨНГИЙГӨӨД ХАРАХ ЮМ БОЛ ЭНЭ ХҮНИЙ ДОТОР НЬ ХУДАЛ ХУУРАМГААР ДҮҮРСЭН ДҮР ЭСГЭСЭН АМЬТАН БАЙГААГ МЭДЭХ ҮҮ ЧАДАЛ МУУТАЙ ХҮНИЙ ХҮҮХДИЙН ТАЛХНЫ МӨНГИЙГ БУЛААЖ АМИА ЗОГООЖ БАЙСАН АМЬТАН ЗАСРАХ УУ

  • Eechaavaas. (October 21, 2014 8:49:13 am )

    Eechaavaas

  • Anonymous (October 21, 2014 9:08:37 am )

    Altanhuyg Bat-vvl hoyriin hen n hvchtee arslahguud be gedgee haruulah l vldlee

  • зочин (October 21, 2014 9:26:18 am )

    ZORIG yasan be.ehleed ZORIG iin hergiig ilrvvleh heregte .malgai geh met.khun muulhaasaa omno ooriinhoo tsever gedgiig notloh heregte shv de Vvlee

  • 0yn (October 21, 2014 11:16:15 am )

    batuulee duu chamaig bodvol enhbayr darg ard tumendee unlegdsen jinhen uls turch chi uuruu harj bgaa biz dee chamaig zorigiig alsan gej bhad chamd evgui bsan uu ugui yu harin enhbayr darg ymarch hereg hiigeegui bhad heregten bolgoh gesniig ard tumen bid neelttei hurliig nudeeree harsan ene hun yltachgui jinhen uls turch ta nar medej l bgaa sh uu dee ajiliig ni hiileg ataarhah heregguiiiiiiiii

  • Нэргүйбаатар (October 21, 2014 11:43:13 am )

    АН үнэхээр алсын хараагүй,өс хонзон санасан,бодлогогүй улс төрийн хүчин гэдгээ монголын ард түмэнд харуулчихлаа.Монголыг өрөнд оруулж,албан тушаалд ах дүү хамаатан садан,найз нөхөд,өөрсдөөгөө хамгаалах хүмүүсээ тавидаг байдал энэ засгийн үед газар авсныг ард түмэн эрх биш ойлгож байна.Одоо тэгээд ямарч аргагүй хүнд байдалд орохдоо бүтцийн өөрчлөлт нэрээр ард түмнээ хуурах бүр цаашлаад өөр үзэл бодолтой МАХН гэгчтэй сүлбэлдэж намын дарга гэх Энхбаяртай гэрээ байгуулж олон мянган ардчилсан үзэлтэй хүмүүсыг доромжилж айхтар хашир бурхи Энхбаярын атганд орж байгааг харж харамсаж сууна. Энхбаяр та нарыг яаж онилохоо аль хэзээ төлөвлөчихсөн байна,Үүнийг ойлгоод бухимдсан гишүүд бас байна Одоо Алтанхуяг-г зайлуулах,засгийн газрыг огцуулаж АН шинээр засгийн газраа байгуулж ажилвал нэг удаа аварагдаж магадгүй тэхгүй бол улс төрийн тавцангаас нэг мөсөн хусагдах байх аа

    • Anonymous (October 21, 2014 12:29:12 pm )

      AN-inhan odoo uhantai baij zuv shiidee gargah tsag ni bolj de

  • irgen (October 21, 2014 12:39:41 pm )

    Altanhuyag bol uls turiin yanhan.AN namiin ner turiig gutaaj duuslaa.

  • энэрэл (October 21, 2014 2:13:15 pm )

    Бат-Үүл даргыг дэмждэг. албан тушаалыг ажлын багаж хэрэгсэл гэж хүлээж авдаг болохоос энхбаяр шиг өөрөө л ерөнхийлөгч биш бол монголын ард түмэн эрх чөлөөгүй тусгаар тогтнолгүй болсон ч хамаагүй гэж боддог хүн биш. алтанхуяг шиг өөрийнхөө албан тушаалыг хадгалахын төлөө үзэл бодол үнэт зүйлээсээ урвах хүн биш.

  • зочин (October 21, 2014 2:33:24 pm )

    Батүүлийг дэмжиж байна

  • Ganaa (October 21, 2014 4:23:15 pm )

    25 jil uls ornig nuraaj,samarch,tsolmoj haychihaad,terniigee daldlah gej heden unetei barilga hytduudaar bariulj,baahan hujaa tsugluulchihaad ergej nogoo hujaa naraa ch gargaj chadahgui,uuguul irged Mongolchuud ni delhiigeer neg tarj butraad,Tusgaar togtnoson Mongol uls nertei,henii omch horongon deer chinii ur huuhed,ymar ireeduid amidrah geed bgaa um? Tsos ihtei buriad Mongol hun bolohooroo erhbish Mongoloo boddog bh.Gehdee buural Uulee chi Mongolin ard tumnii ev negdliin toloo chi yu hiisen um be?

  • Их Монгол (October 21, 2014 4:24:50 pm )

    нэмэх хасах 2 туйл физикийн хуулиар бол нэгдэж болдоггүй юм нийлвэл тэсрэлт үүсч аль нь ч үлдэхгүй

  • ogroo (October 21, 2014 5:24:16 pm )

    BATVVL EH ORNOO HUDALDAH HVN BISH YMARCH BAISAN DARAAGIIN ERUNHIILUGCHIIN SONGUULID TVVNEES UUR HVN BAIHGVI IIM HYN BNA GEED HELEEDEH

  • ogroo (October 21, 2014 5:26:44 pm )

    ENERELIIG ZUV SETGEGDEL YLDEEJ GEJ BODOJ BNA

  • h....n (October 21, 2014 5:31:49 pm )

    NOORHOI DEELTEI, ULSGULUN HUUHDUUD NI HUL NUTSGEN MONGOL GEDEG AIL GERTEE GADNIIHNIIG URIJ NAIR NAADAM HIIH GEJ BAIGAA NI TIIM CH ZUV YUM BISH BAIH. ARD TUMEN ULSUJ BAINA. ULSGULUN BOLOHOOR UURTAI BUHIMDALTAI BAINA. NOYON HUNII NUD SOHOR BOLJEE. NIIGEM TESREH AMARHAN DAA. ARDCHILAL GEDEG NEREER HOOL HIIJ IDEHGUI, HUVTSAS HIIJ UMSUHGUI, TULJ DULAATSAHGUI. BODIT AMIDRAL NOYON ELBEGDORJIIN HARJ BAIGAAGAAS UUR BAIGAA SHUU.HAJUUD NI ALTANHUYAG GEJ MUUR BAGSH ARD OLNII AMIDRALAAR TOGLOJ DUUSLAA. BOLITSGOO ALTANHUYAG-iig HURDAN ZAILUULAACHEE

  • h....n (October 21, 2014 5:32:57 pm )

    BATUUL, MAGNAI 2 EH OROND MINI EZEN BAIH HUMUUS BAINA

antalya rent a car