antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2014 5 comments

Ханбогд сумаас газрын тосны нөөц илэрчээ

нийтлэсэн Admin

gazriintosӨмнөговь аймгийн Ханбогд сумаас газрын тосны нөөц илэрчээ. Аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм байна. БНХАУ-ын компани 14 газарт өрөмдлөг хийснээс 13-т нь газрын тос илэрсэн бөгөөд энэ дагуу Уул уурхайн яам болон Газрын тосны газрын мэргэжилтнүүд очиж танилцжээ. Дээрх компаниуд ирэх сар дуустал хайгуул хийх эрхтэй аж. Тэд ойролцоох нутгийн иргэдийг ажиллуулж байгаа аж. Манай улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумдад газрын тосны олборлолт хийж байна. Цаашид Өмнөговь аймагт олборлолт эхэлбэл гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаас гадна манай улсад үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсоныг салбарынхан онцоллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (October 20, 2014 10:05:41 pm )

    Saihan medee bna

  • Anonymous (October 21, 2014 3:00:35 pm )

    Ug n saihan medeel bn gehdee yls 100 hywi bish gehed 51 hywi ezemshih heregtei odoo eniig yaahiig harj syyhaas chadahgvi bol oroltson nuhud n yag bayr zorigt nar shig yum bolno

  • Зочин (November 11, 2014 8:42:48 am )

    УЛс эзэмшинэ гэж юу байдгийн. Албан тушаалд байгаа луйварчдын идэш болно. Тэрэнд орвол бүтээгдэхүүн хуваах гэрээгээр өгоөх. Мөн татварын хэлбэрээр янз бүрийн орлого авах.

  • цочин (January 19, 2017 10:00:17 pm )

    гэрээ мэрээ гээд ахидал нэг сайд бяжиж дээ

  • Anonymous (January 27, 2017 1:18:12 am )

    saihan l medee bna aldaaga bitgii l dawtairai

antalya rent a car