Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 05дугаар сарын 09-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ. Тус замын барилгын ажлыг “Экспрессзам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
ЗочинZochin (October 20, 2014 6:05:06 pm )
Ene kompany ih sain ajillasan. Ajlaa sain ch zohion baiguulsan. Harin heden teneg erguu. Irged ih tuveg uchruulsan daa.
-
Anonymous (October 21, 2014 9:16:25 am )
Ene caixan zamaa xairlax ni ard irgediin vvreg Xarin yavgan xvnii zam deer Mashinaa bitgii tavij evdeerei gej celeb bna
2 Comments