antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2014 Comments are off

Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгджээ

нийтлэсэн Admin

ebolaЭбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн  өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Эбола вируст халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс орнуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас тогтоол гаргаж, хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг бүхий нисэх буудлуудын тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болголоо.  Тухайн бүсэд шаардлагатай хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт, Эбола вируст халдварын болзошгүй аюулын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах зорилгоор эмчилгээ, оношлогооны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол Улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад, эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дамжин өнгөрсөн зорчигчдын мэдээллийг агаарын тээврийн компаниудаас урьдчилан авч, Хилийн мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгч байхыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад,  уг өвчний талаар мэдээллийн хэрэгслүүдийг байнгын мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд нарт тус тус үүрэг болголоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car