antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2014 19 comments

Шагнал урам зориг биш “гай” дууддаг болжээ

нийтлэсэн Admin

10374086_968531623162410_2652855594388968357_n copyӨнөөдөр Монголын төр олон нийтийнхээ санааг төлөөлөх чадвараа алджээ. Шагнал хэмээгч нь тухайн хүндээ урам зориг хайрлах биш харин эсрэгээрээ “гай” дагуулдаг зүйл болж хувирав. Эрх мэдэлтнүүд сонгуульд нь тусалсан эсвэл, сайн даган дуурайж савсаганасан тэр хүнийг л урамшуулж, дэндүү бага, хумигдмал хүрээнд өнгөцхөн хараад л өөрийн үзэмжээрээ шийдчихдэг болжээ. Нэг үгээр хэлбэл, төр засаг өргөн олноо бүхлээр нь харж хайрладаг “аав” чанараа нэгэнт алдсан нь зөвхөн төрийн одон шагнал гээчийн хүрээнд ярихад л бэлхнээ харагдана.
Үүний тод жишээ нь энэ цагт төрдөө үнэлэгдээд буй “живхтэй” соёрхолт дуучин Д.Болд, найруулагч Н.Наранбаатар нар. Эдгээр эрхмүүдийн туурвисан уран бүтээлийг нь харахад нэг зүйл эрхгүй бодогдоно. Тэр нь “Монголын төр шагналаа залуусаа сайн зүйлд дуудаарай гэж олгосон юм уу аль эсвэл садар самуунд уриалаарай гэж соёрхсон юм болов уу гэх гайхшрал.

10291105_968531739829065_7661987008748310611_n copy

Монголчууд эртнээс гуя хасаа гаргасан зүйлийг цээрлэдэг. Гэтэл телевизүүдээр бүхэл бүтэн төр нь соёрхсон хүн Монгол түмнийг хувцасгүй нүцгэн байхыг уриалан дуудаж байх юм. Энэ зүүд үү? Юу болоод байна вэ? Та минь ээ. Д. Болдын хамгийн сүүлд гаргасан “Хувцасаа тайлаад шид” цомог болон цомгийн нэрээр нэрлэгдсэн дууны дүрснээс харахад, Монгол улсын Ерөнхийлөгчийн “Давхар дээл” тайлуулах гэсэн санааг энэ бүтээлдээ тусгах гэж зааврын дагуу оролдсон ч мань эр бүтэлгүйтсэн нь илт.

Далд санаагаа ойлгуулах биш энэ нь бүр Монгол түмнийг доромжилсон бүтээл болон хувирсан нь хармсалтай. Олон нийтэд нөлөөлөх гэсэн Д.Болд ба түүний нөхдийн далд бодлого, санаа нь ингээд л гүйцэлдсэнгүй. Ийм зүйлд Монголчууд тархиа угаалгахаа нэгэнт больжээ. Залуус зөв зүйлд тэмүүлдэг, хийж бүтээхийг эрмэлздэг тийм л цаг үе ирж.

Бас нэгэн жишээ дурдахад, Найруулагч Н.Наранбаатарын саяхан дэлгэцэнд гаргасан “Сүүлчийн шөнө” кино нь мөн л олон нийтэд таашаагдсангүй. Монголчуудыг гурван үеэрээ завхайрч, нууцаар амраглаж яваарай гэх гээд байна уу хэмээн үүнийг хүлээж авч байгаа хүмүүс олон байна. Ингээд бодохоор саяхан шагнал авч олныг шуугиулаад авсан “Мисс” хүүхэн эдгээр эрхэм соёрхолтуудаас дээр санагдах боллоо.

Сүүлийн үед МУСТА хэмээх цолыг баруун солгойгүй олгож, ёстой л нөгөө “Богдын боорцог” гэдэг шиг тааралдсандаа тарааж яваа Ц.Оюунгэрэл сайдыг энд дурдалгүй өнгөрч болохгүй нь. Залуус нийгэмдээ ямар үлгэр дууриаллыг үзүүлэв гэдгийг нь үнэлэхээсээ илүү, зүгээр л өнгө мөнгөний өмнө бөмбөрч, өөрийн тааллаараа, сэтгэлийн хөөрөлдөө дулдуйдаж, “хэтэрхий сайн” ажиллаж байгаа юм биш үү та? Сайд аа!!!

Энэ мэт мөрөөрөө явж байсан залуусыг шагнал хэмээгчийн гайд унагасан МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдоржийн нэр залуусын дунд салбарын сайд, соёрхолтуудынхаа хамт навс унасаар байна. Хүмүүс ээ, шагналаас л холхон яваарай. Гэнэдүүлж, гэнэтхэн өгч мэднэ шүү!, цаадуул чинь.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • ZOCHIN (October 19, 2014 5:46:53 am )

    hunii abyasig ynleh estoi gehdee bold naran baatar 2 bol gaihaltai ajiltai chadvarlag hymyys uralgin han uursduu ym chaddgui humuus n ataarhad demii ym bichihee bolih heregtei shuudee

  • zochin (October 19, 2014 8:46:08 am )

    iim shn chadaltai hiij buteej yavaa zaluust ugdug shagnaliig uguh n zvitei shu.Edgeed humuus bol Mongoliin ireedvin lidervvd nuur tsarai.

  • dorj (October 19, 2014 10:49:16 am )

    ene omoorch bichij baigaa nohor chi bitgii dolignood bai tsaana chini ochnoon gaviat buu hel soeliin terguungui mongol ulsiin soerholtuud baina chadvarlag chadaltai humuus ochnoon baina ahmad buural jujigchid nairuulagchid b.a hudee oloogui shagnaliig yu ni chi omoorch haatsailav

  • zochin (October 19, 2014 10:56:29 am )

    ene niitlel bicheed bgaa hun mongold niigemd eu hiij buteesen hun be ene baahan shuumjlegchid ydaj gertee eu hiisen humuus be bie bie nee hudlaa muljhuu bolio

  • zochin (October 19, 2014 11:00:06 am )

    setguulch ne urlag oilgohgui bas hun shumjlene yana daa mongol mini

  • zochin (October 19, 2014 11:31:36 am )

    Chaavaas daa ene tur, ter eree tseeree barsan nutsgenchuud…getel ard tumnii amidral gej bur dramma…hairan \mongol eh oron…sereech deee…

  • ГОК-ын ажилчид (October 19, 2014 12:16:41 pm )

    ГОК-ын Ч.Ганзоригийн “Терийн соёрхол” шагналыг хурааж аваад жинхэнэ эзэнд нь егмеер байна. ГОК-ын шинэ технологи нэвтрvvлэх ажилд Ч.Ганзориг ямарч хамаагvй, харин ч хувиараа юм шахаж баяжсан хvн.

  • vnen (October 19, 2014 1:04:39 pm )

    Naranbaatar teatriig nuraaj bna yamar yumnii toriin soerxolt

  • zochin (October 19, 2014 3:22:18 pm )

    boldiig yamar duuchin gdg yum be hamriin bituugee arilgaj chadahgui ongiroo gunshaa hujaa yum hashaa yum

  • bazaraa (October 19, 2014 4:06:09 pm )

    Oyungerel saidaa buh hotiin zaluust ter soyliin terguun gedegee ugchih.daraagiin songuuli chiniih bolno.

  • kkkk (October 19, 2014 6:19:15 pm )

    erguu dagz mine umiig shuud utgaar n bitgii oilgoj huleej avch bai.mal tsarailsan ta nar urlag gj yu bdgiig medehgui bj bitgii daldaij bai.naad humuus chin ta naraas arai uur.mal mallaj bol chadku l de.

  • Бузар гараас шагнал авна гэж үү. (October 19, 2014 6:40:17 pm )

    Оюутолгойн бузар гэрээнд хориг тавьж чадаагүй өчүүхэн хүнээс шагнал авна гэдэг бол гутамшиг юм даа. Тэгээд ч мөнгөө төлөөд ав гэдэг болсон үед шагнал авах нь утгагүй.

  • zochin (October 19, 2014 6:44:53 pm )

    bold bolimoor ym toriin shagnaliin ner hyndiig gutaagaad……….icheechee……….arai arai ymaa

  • zochin (October 19, 2014 7:38:56 pm )

    za za odoo boli boli ene setguulch umuu ataarhagch umuu yahv dee uguu biz uramshaad um hiivel ted ard tumnee hubdlene biz um hiihgui bol ard tumen oilgono shdee ene arai l teneg niitlel umaa kekkeke yaag jaahan huuhdees doloon dor setguulch gej helmeer sanagdchihlaa

  • Nudnii bulai (October 19, 2014 8:38:55 pm )

    Nudnii bulainuud Gaj dontonguud Gunshaa bOLD gertee ehneree tevreed l hevtej bhaa bodson der bhoo Iim yum hihesee ichejesei yadaj ehnereesee. Bas hamriin dusaalga avch chadahgui baival helne biz. Za ter Naranbaatartai yugaach yarih yum bilee 10 jiliin bagsh nar nararaa dahij hicheelee zaalga

  • Зочин (October 19, 2014 8:54:47 pm )

    Маш зөв зүйлийг хөнджээ гэж санаж байна. Шагнал бол хогийн цаас болсон үе шүү дээ. Алтангадасыг халааснаасаа аймгийн нэг намын дарга гаргаад хүнд өгдөг, намаараа тодорхойлоод гэх нэрийн дор бөөнөөрөө одон авдаг, гавьяатыг ч намаараа авдаг тийм л цаг явж байна. МАН-ын үед ч тийм байсан одоо ч тийм байна. тэгэхээр нам бус ямарч авьяатсан том шагнал авна гэдэг их холын асуудал. Шагнал гай дуудаж байгаатай санал нэг байна. Шагнал уул нь эдийн засгийн утгаараа амьдралд нэмэр болдог бол яалтай. төмөр зүүж агуу болох гэсэн дор бол мөрөөрөө мөөмөө унжуулаад явсан дээр биздээ.

  • zochin (October 19, 2014 8:58:13 pm )

    Shagnal uramshuulaliig hen durtaidaa uuriig ni dagaj daldagnasan bolgond uguhuur l une tsenegui bolj bga sh de. Ug ni hiisen buteesen avah estoi avch chadagui humuus zunduu bga shu de Odoo ch nuur bardam ene shagnaliig avah humuus zunduu bga sh de Odoo sh Ardchilsan namiin ene ued shudraga yum gj bhgui bolson yum chin ene shagnaliig nohoid ugsun ch boloh biz de Ter humuusd ni nuhun olgoson bol erunhiilugch maani nuur bardam bh bsan bhaa.

  • trtr (October 20, 2014 9:15:02 am )

    hunii umnuus ichih shig hetsuu yum alga daa?

    • монгол хүн (October 22, 2014 5:42:53 pm )

      аваагүй нь атаархаж байгаа хэрэг авьяасгүй хүн атаархуу байдаг юм урлагийн гайхамшигийг мэдрэх хэрэгтэй ард түмэн минь дэлхийн урлагийн түвшинд сэтгэх хэрэгтэй үзэгчид ээ, манай сайдыг муулж байгаа нөхөр чи хэрвээ сайд болох хувь тавилантай байсан бол илүү их шагнаж байж ч мэднэ. Юу ч хийгээгүй ах дүүүдээ, эхнэр, нөхөрдөө МАН-ын үед өгсөн шагналуудыг та мэдээгүй яваа юмуу, та улс төрийн солиотуудын нэг л байх л даа. шагналыг хийсэн ажилд нь биш бол хийх ажилд нь өгч болдог юм шүү дээ

antalya rent a car