Ерээд онд дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй болж, хүн бүр хар гахай чирч, наймаа арилжаа сэдэж, ашиг хонжоо хайж эхэлсэн шилжилтийн хэцүү цагт бидний зүрх сэтгэлийг чухам юу зөөллөж байв аа ? Мэдээж дуу хөгжим гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
“Халин халин нисээд ирдэг шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо” гэж эхлэх “Зүүдэн бороо” дуунаас өгсүүлээд “Насны намар”, “Зүрхний уяа”, “Хөдөөний хүн” “Сүүн далай ээж” гээд түүний асар олон дууг баяр, найр ямар ч цагт бид дуулсаар ирсэн, одоо ч тасралтгүй уянгалж Монгол түмэн омогшсоор л байна.
Сэтгэлд хоногшсон олон сайхан дуу, хөгжмийн бүтээлүүдээрээ Монгол түмнийхээ сонорыг 30 гаруй жил мялааж яваа энэ эрхэм амьдарлын шуурганд гундуухан явна.
“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг шиг авьяасаа харамгүй өгч өгчихөөд алд биеэрээ орхигдсон Увс нутгийн хүү Бадарчийн Магсаржавд “Насны намар” нь иржээ.
Өвөрмонголд цөөн хэдэн жилээр уригдаж ажиллахдаа ах дүү олны талархал урмаар тэтгэгдэж нэлээд олон бүтээл туурвижээ. Түүний морин хуур, үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл нь бүх Хятад даяар тэргүүн байр эзлэн цахиур цахиж түүний дуу, бүтээлүүд нь Ази дорно дахинаар тархжээ.
“Монголчууд нэгнээ байхгүй болсон хойно нь магтдаг нь” дэндүү харамсмаар, халагламаар. Уг нь хүнд яг ид хийж бүтээж байх цагт нь урамшуулбал түүнээс өшөө илүү эрч хүч гарах биш үү. Тэгвэл “Чи одоо үх” гэж байгаа юм шиг хүнийг ямарч эрч хүчгүй хөгширсөн хойно нь шагнадаг муйхар жишиг Монголд тогтоод уджээ. Ингээд шагналаа аваад өнөөдөх нь бурханы оронд залардаг. Өчнөөн жил зүтгэж зүтгэчихээд өөрийнхөө гавьяаг үнэлүүлж чадалгүй “насны намар” –тайгаа золгож байгаа энэ хүнийг Монгол төр түмэн хэзээ харж үзэх юм бол доо.
Чадвар чадал, борог зүрх, чин сэтгэлээрээ явсан нь юмны ард үлдэж хоцордог. Арга заль, зусар бялдууч, бэл бэнчинтэй нь шагнуулдаг “бичигдээгүй хууль”–ийн төгсгөл хэзээ вэ?
30 гаруй жилийн турш Монголчууд бидний зүрх сэтгэлийг аялгуу дуугаараа зөөллөснийхөө төлөө ингэж шийтгэгдэх ёстой юм гэж үү?
Тэр урмаар дутаж ганцаардаж явахдаа аяга тагш бор сархадыг балгасан байж болно. Гэхдээ тэр таны, хэний ч халааснаас авч уугаагүй. Эрхэм уншигч та харин түүний аялгуу дууг хэдэн удаа сонсож дуулсанаа бодож нэг үзээч.
Өмссөн зүүсэн, унасан эдэлснийг биш хүний ундарсан сэтгэлийг дээдэлдэг билэгт Монголчууд аа. Ядарсан нэгнээ чирээд явдаг Монгол жудаг, уужим саруул ухаан хаачив аа?
“Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэж үг бий. Харин “Аялгуу дууны хариу насан туршид нь” баймаарсан даа.
Хүнээс сайныг нь олж харахаасаа илүү саарыг нь шагайж явдаг, чичилж бараантуулдаг байдал Монголоос маань хэзээ арилах вэ? Үүний тод жишээ, золиос нь яруу сэтгэгч Р.Чойном, дууны шүлгийн хаан хэмээгддэг Л.Дагвадорж, алдарт дуучин П.Адарсүрэн гээд нэрлэвэл тоо томшгүй олон хүний нэр жагсана. Энэ мэт билэг танхай хүмүүс тухайн байгаа цагтаа Монголчууд бидэнд чухам юуг бэлэглэвээ гэдгийг олж харахгүй явсаар авьяаслаг тэднийхээ урмыг нь хугалж буцаасаар байх уу?
Дуучин Самандын Жавхлан: “Ээжийн чанасан цай”-г маань зохиосон энэ ахмад хүний дэргэд би гавьяат гэж дуудуулаад явахаасаа ичиж байна” гээд, түүнийг хэзээ нэг өдөр төр, түмэндээ үнэлэгдээсэй хэмээн билэгшээж өөрийн тэмдгээ түүнд зүүж өгсөн. Түүний энэ ерөөл билэгдэл биеллээ олоосой.
Нөгөө эв нэгдэлтэйгээрээ гайхагддаг Увсчууд хаачив. Нутгийн зөвлөл бүр бөх морь түрүүлэхэд л байр унаа бэлэглээд л гүйлдэцгээдэг шигээ өөрийн авъяасаа харамгүй өгчихөөд, дундуурхан яваа бурхан шиг хүмүүсээ бүү мартаасай.
Заавал овсгоо самбаатай байж, өөрөө хөөцөлдөж мөргөж сөгдөн байж энэ шагнал хэмээгчийг авах ёстой юм гэж үү! Хүнээс урам зоригийг надад өгөөч, тэгээч гэж гуйж авах ёстой юм гэж үү?
Харин эсэргээрээ Ерөнхийлөгч нь авъяастанууддаа мөргөөд Монголынхоо төлөө бүхнээ зориулаарай гэвэл “Аав” хүний чанар ухаан харагдах байлтай. Их Чингис хаан үргэлж дэргэдээ зөв шулуун мэдрэмжтэй хүмүүсийн хүчийг цуглуулан дэлхийг хураасан шашдир түүхтэй. Гэтэл өнөөгийн бидний “Аав” болох ерөнхийлөгч маань налаад ирсэн зусарчидыг шагнаад байгаагаараа өөрийхөө эргэн тойрондоо дандаа худлыг бий болгоод байна гэсэн үг юм. Ерөнхийлөгч өөрийнх нь нүдийг хааж ялаа шиг шаван бүсэлчихээд байгаа ширэн нүүртэй зулгуйдагчидын бүслэлтийг сэтлэн өргөн олонруугаа ойртвол өөрт нь л хэрэгтэй баймаар.
Энэ бүхний эцэст Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав маань биднээс хоол гуйсангүй ээ Харин төр түмнийхээ итгэл урамаар л дутаад байна даа.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
myagmarjav (October 19, 2014 1:49:44 am )
Ene unen shuu hiij buteej bhad n uramshuulj denjih heregtei
-
Suren (October 19, 2014 8:58:13 am )
CD garval zugeer bna, deerh duunuudiig bagtaasan
-
Зочин (October 19, 2014 12:01:19 pm )
Үнэн шүү энэ хүний авъяасыг Өвөр монголчууд үнэлээд байхад бид яагаад үнэлж чаддаггүй юм бэ. Ширэн нүүрээр биш зөв шудрагаар нь авах ёстой шагналыг нь өгөх болсон шүү
-
Зочин (October 19, 2014 12:05:29 pm )
Энэ хүнийг Монголын төр дэндүү доромжилж байгаа юм биш үү? гавьяат өгөх цаг нь болсон.
-
Anonymous (October 19, 2014 1:21:48 pm )
BOLD NARANBAATAR METIIN BATSANUUDAD TURIIN SOYORHOL UGCH BOLOOD BGAA MURTLUU IIM HUMUUST YAGAAD UGUH YOSTOI GAWIYA SHAGNALIG NI UGCH BOLDOGGUI YM BNE
-
kkk.. (October 19, 2014 2:38:49 pm )
yag yu heleh geed baigaa yum bol oo.gavyat bolgo geed baigaa yum u,esvel bi haa ni muudsan yum u..handiv mungu tugrug geed baigaa yum u esvebair savgui gunduu yavaa geed baigaa yum u .munhag bi ogt oiglosongui.nadaas dor bichigch tanaas deer erhemuud olon l unshina da.ta bid 2-iin hen ni…ve
-
MONGOL (October 19, 2014 7:48:49 pm )
arhind orood amidraln gunduuhan. bair sav ch ugui hetsuuu yawaa hun gej sonsson. yadaj bxad gavyat tsoliign n ch ogchihgui yum da
-
-
Зочин (October 19, 2014 3:37:38 pm )
Бадарчийн Магсаржав гээд ховорхон авъяастай залуудаа. Бид 2 хамт ажиллаж байсан бас олон жил нөхөрлөж явна. Миний муу найзын авъяасыг Монголын төр нэг удаа үнэлчихээсэй. Увсын Тэсийн унаган хүүхэд л дээ. Нутгийнхан нь бөх морь 2-оос бусдыг үнэлдэггүй юм шиг биллэ.
-
chimgee ceul xo (October 19, 2014 4:45:22 pm )
bi magsarjav xogjmiin zoxiolchiig sain medne , tanina. bi ooroo urlagiin xun mash zov sanaa bainaa tor zasag mini iim xumuusdee gaviya shagnalaa ogox xeregtei. bolson boloogui xeden aya zoxioson tsetserleg gegch neg balai avgaid urlagin gaviyaat zutgelten gedeg tsolig olgosond mash ix buruu zuil xiijee tiinii orond magsarjavt ogvol nudee olson shagnal bolox bolovuu tsetserleg gedeg nertei mangar avgai mini shagnalaa butsaaj ogvol taarnaa chi barag bux duugaa magsarjavaar zoxiolgoj arxini mongo ogch baisanaa odoo sanaj baigaa bizdee. 3 oxinixoo aav dugersurengeesee salaad 1 xoroolold xolsnii oroond baoxdaa magsarjavig mash ix ashiglan arxi mongo ogch duu zoxiolgoj avch baisnig tani meddeg xumuus ni mednee bi daanch xol bainaa oirxon baisan bol xevleleer tsatsax bailaa
-
chimgee ceul xo (October 19, 2014 4:50:53 pm )
tsetserleg avgai mini chi tesiix shuudee demjeech, chamd tegex uxaan baixguil dee balai avgai. xuuxduudee yaaj xudlaa yarij gavaasurengiin xuuxduud gej yarij uavj chadaj bainaa chamd ichix bulchirxai baidaggui bizdee. bi chamaig unexeer denduu mednee xamt surguulid urlagin surguulid xamt 4 jil sursan odoo sanaj bainauu
-
chimgee ceul xo (October 19, 2014 4:54:14 pm )
bi ene orond saixan amidarch bainaa seulin ix surguulid urlag sudlaach chigleleer magistr xamgaalax geed surch bainaa udaxgui togsoj ochood mongol ulsin urlag gedeg uamar baidgiig chamd xaruulax bolnoo
-
Zochin (October 19, 2014 6:58:52 pm )
Үнэхээр орхигдсон хүн дэ. Ард түмэндээ бол аль хэдийн МУГЖ болчихсон хүн шүү.
-
zochin (October 19, 2014 8:52:54 pm )
ene xvn 18 ni dyy zoxioson bna bi 62 dyy zoxiogood toroos shagnal awaagvi l yawna shagnal xvseed baiwal xodolmoriin xvndet medali ogwol bolno
-
hoosh yu genee (October 19, 2014 8:57:15 pm )
hed heden zuugaar toologdoh uran buteel hsen hun shu ene. 18 duunii jagsalt bol zowhon negl cd ni bhgui yu
-
-
zochin (October 19, 2014 9:02:16 pm )
ene hunii hiij buteesniig mongoliin tor zasag uneleesei duund amidraliinh ni utga uchir ni orshdog mongol tumen itgel teen huleej b.gaa shuu!
-
зочин (October 19, 2014 10:46:17 pm )
хөөрхий тэр гавьяат нь хэрэгтэй бол өгдөг л юм байгаа биз,нутаг усаараа нийлж байгаад байртай болгочих юмсан,хүний ганц хүү баастай бурхан мэт л тахигдаж байсан ,эр хүн алдаа л биз,туслана биз дээ Тэсийн голынхоон
-
Anonymous (October 19, 2014 11:22:14 pm )
Ene huniig aguu gedgiig zohioson duunii jagsaalt bolon ard tumnii duulah durtai duuni ihenh ni ene hunii duunuud bgaagaas medej bolno. Harin tor zasag maani oodteihen duulchih hooloi ch ugui nusgai huuhduuded toriin shagnal gaviyat ene teree ogood bdag hirnee aguu aviyastai ene hunees yagaad haramlaad bgaag oilgohgui l bn. Ard tumen ogoh heregtei geed bhad
-
Zochin (October 20, 2014 3:28:38 pm )
Iim sain hogjmiin zohiolchid gavyat ogoh heregtei,Gavyat bolgohiig ynenhyy demjij bainaa.
-
зочин (October 20, 2014 3:35:58 pm )
Энэ Увсынхан юун сонин юм
-
Найманзуу (October 20, 2014 10:46:17 pm )
Тэр муу төмрөөр яадаг юм. Өлсөхөд идэж, даарахад нөмрөх биш. Тэгээд ч худлаа худлаа гаруудын зүүсэн хуурамч гавьяагаар ийм хүмүүсийн сэтгэлийг хуурах нь түүнийг хайрласан хэрэг болж чадах уу. Харин тэр байр сав чинь арай утгатай сонсогдож байна.
-
Зочин (October 22, 2014 2:35:18 pm )
Magsarajv guai bol mundag hugjmiin zohiolch.
Ter hun ger horoolold amidardag ni uneen. Gaviya shagnal avaagui ch ene amidraldaa setgel duuren amidardag ym bilee.
Gehdee manai saiduud darga nar negiig bodoj baigaa biz. Mongol tumen mine bid nar chini Duu huur, nair naadam bolohoor ene hunii zohioson aylguut duugaar ay dugaraa barij setgeliin taashaal edeldeg ni unen shuu dee.
Gaviya shagnal baig gehed ar ger hangamjiig ni demjeed ognoor bn.
Magadgui ene hunees iluu ikh buteel turnu baih gej bi boddog -
tengt pi.da min (November 02, 2014 10:21:11 pm )
62 oos chn ard tvmen sonsdog duu bnuu ichihgui iim yum yaridag hunii dotroos sihan ayalguu garah n yu l bol doo
22 Comments