antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Төсвийн дээд амжилтууд тогтоов

нийтлэсэн Admin

Ирэх оны сонгуулийн жилд эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ, төсвийн орлого, зарлага гээд амжилт бүтээл, олз омог өндөртэй байж, ёстой л дээд амжилтууд тогтоохоор байна.

Мөн сүүлийн долоо хоногт нэлээд идэвхтэй ажиллан бүр шөнө оройн цагаар ажилласан юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдан 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, “Хүний хөгжил” сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэн, нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулав.

Дээд амжилт нэг. 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл эхний хэлэлцүүлэгт байхдаа орлогыг 6.4 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тооцоолсон нь улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт байсан. Энэ нь төсвийн алдагдлын хэмжээг 740 гаруй тэрбум төгрөгт хүргэн, ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэхээр байв.

Мөн зарлага тун өндөр, халамжийн хавтгайрсан бодлогод дарагдсан байснаар инфляцийг 20 хувьд хүргэж улмаар эдийн засгийг ихээхэн тогтворгүй болгох аюултай хэмээн таамаглахад хүргэж байв. Учир нь энэ эрсдэлийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулж байсан юм.

Дээд амжилт хоёр. Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр төсвийн орлогыг 5.8 их наяд, зарлагыг 6.2 их наяд төгрөг байхаар өөрчлөн тооцож чадсан нь орлогыг 600 их наяд, зарлагыг 900 тэрбум төгрөгөөр бууруулж, алдагдлын хэмжээг 483 тэрбум төгрөгт барьсан нь мөн л түүхэнд байгаагүй их хэмжээгээр танаж чадсан хэрэг байв.

Өмнөх жилүүдэд төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарлага нэмэгддэг байсан бол энэ жил нэлээд хассан нь дээд амжилт хэмээхэд хүргэж байгаа юм. Ийн танахдаа дараах аргыг хэрэглэсэн байх жишээтэй. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцаас автомашины парк шинэчлэхэд анх удаа лизинг хэрэглэхээр болсон.

Дээд амжилт гурав. ДНБ-ийн хэмжээг 18 их наяд төгрөгт хүргэж, эдийн засгийн өсөлтийг 25 хувь байхаар тооцсон нь мөн л өндөр үзүүлэлт байв. Засгийн газрын өрийн хэмжээ өнгөрсөн 22 жилд нийтдээ дөрвөн их наяд төгрөгт хүрснийг ирэх онд 8.8 их наяд болгож, ДНБ-ийн 50 гаруй хувьтай тэнцэхээр байгаа нь даруй хоёр дахин өсгөсөн хэрэг. Үүнийг гуравдугаар хэлэлцүүлгээр хасч, 8.8 их наяд төгрөгийг 5.7 их наяд төгрөг болгон бууруулжээ.

Засгийн газрын өрөнд Оюутолгой болон Тавантолгойн тус бүрийн хөрөнгө оруулалтаас орж ирэх 250 сая ам.долларын зээл, Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бонд, Хятадаас авах нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл зэрэг багтаж байгаа аж.

Түүнчлэн төсвийн алдагдал ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэж байсныг гурван хувьд барихаар болов.

Дээд амжилт дөрөв. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө төсвөө амжиж батлахын тулд УИХ нэлээд ачаалалтай ажиллаж байна. Хуулийн хугацаа тулаагүй байхад хуралдахаа хойшлуулсаар байсан гишүүд ердөө ганцхан өдөр үлдээд байгаа тул нэг өдрийн дотор байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаа давхар давхар зарлан хуралдацгаав.

Сүүлийн долоо хоногт гэхэд л мэргэжлийн байнгын хороод 3-4 удаа хуралдаж, товлоогүй нэгдсэн хуралдаан зарлагдаж дээд амжилт тогтоож байна.

Дээд амжилт тав. Ирэх онд цалин тэтгэврийн хэмжээг 53 хувиар нэмэгдүүлж, иргэдэд Тавантолгойн хувьцааны 20 хувь буюу 1072 хувьцаа, өндөр настнуудад “Хүний хөгжил” сангийн бэлнээр олгох сая төгрөг, их дээд сургуулиудын оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгох гэхчилэн асар их бэлэн мөнгө тараах гэж буйгаараа ч дээд амжилт тогтоож буй.

Б.Бат-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car