antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Групптэй залуус

нийтлэсэн Admin

Манай улсад хөдөлмөрийн чадвартай хүн цөөхөн үлджээ. Яагаад ингэж хэлэх болсон бэ гэвэл сүүлийн үед хөдөлмөрийн чадвар нь алдагдсан иргэдийн тоо буюу групптэй хүмүүс олширч байгаад учир нь байгаа юм.

Уг нь манай улс чинь залуусын орон, ид хөдөлмөрлөж, бужигнуулж байх насны хүмүүс хүн амын дийлэнх хувийг эзэлдэг гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ нөгөө хөдөлж, хөдөлмөрлөх хүмүүс нь бүгд хөдөлмөрийн чадвараа алдсан гэхэд хилсдэхгүй.

Үнэн хэрэгтээ хавтгайрсан халамжийн гайгаар бүгд алгаа тосч, амаа ангайж хэвтэх дуртай болсон гэж болно. Энэ групп гэдэг нь бас цаанаа авлига, хээл хахуультай холбоотой.

Уг нь группийг эмч, эмнэлгийн ажилтнууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой асуудлыг шийддэг албан тушаалтнууд тогтоодог. Эдгээр байгууллагын эрх бүхий хүмүүсийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох эмнэлгийн магадлах комисс гэж нэрлэнэ. Тэдэнд цаад хүн нь өвчтэй эсэх нь хамаагүй, өвчний түүх нь хэр зузаан, бас гарт нь хэр авлига атгуулахаас шалтгаалж, хөдөлмөрийн чадвар нь хэдэн хувиар алдагдсаныг тогтоож өгдөг юм билээ хэмээн хүмүүс ам дамжин ярьсаар үлгэр домог шиг зүйл болжээ.

Шан харамж атгуулсан хүнийг хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн албан тушаалаа ашиглан худал магадлагаа гаргаж байгаа дээрх эрхэм комиссын гишүүд үнэхээр хүнд өвчтэй хүнд хэр бараг хөдөлдөггүй гэнэ. Учир нь тэд атгуулах хөрөнгө мөнгөгүйгээс тэр. Комиссын гишүүдэд ч яах вэ, хэдэн төгрөг нь хэрэгтэй байдаг биз. Харин эрүүл саруул байж, өвчин тусчихлаа, өрөөл татанхай болчихлоо, юм дуулахгүй байна гээд групп тогтоолгох гэсэн 20-40 насныхан эмнэлгийн магадлах комиссын үүдэнд оочерлоод зогсч байх юм. Энэ юутай холбоотой юм бол гэсэн чинь групптэй хүнд олгодог халамж, тэтгэмжтэй холбоотой гэнэ.

Учир нь групптэй хүмүүс хэдэн хувиар тогтоолгосноосоо хамаараад сар бүр тэтгэмж авна, дээр нь нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхтэй болно. Бас болоогүй, групптэй юм, хөдөлмөр эрхэлж чадахгүй хөөрхий минь даарчих вий гээд түлээ, нүүрсийг нь хорооноос нь гаргаад өгчихнө. Үргэлжлүүлээд шүд хийлгэх, эмнэлэгт үзүүлэх, цэргийн албанаас чөлөөлүүлэх, энд тэндхийн халамж тэтгэмжийг авахад тэргүүн эгнээнд групптэй хүмүүс л зогсоно. Ийм л хэдхэн шалтгаанаар групп тогтоолгох гэсэн залуус олшроод байгаа юм.

Саяхан нэг зүс таньдаг хүн ярьж байх юм. Тэрбээр эхнэртэйгээ хоёулаа групп тогтоолгосон гэнэ. Яагаад ингэх болсон, ямар өвчин тусчихав гэж асуухад хэнэг ч үгүй “Бие зүгээр ээ. Хэдэн төгрөг нь хэрэгтэй юм. Ядаж группээ бөөнөөр нь банкнаас зээлж болдог. Тэгээд хорооноос түлээ нүүрс өгөөд ядахад л унаанд мөнгө үрэхгүй. Амар юм” гэж ярих нь тэр.

Цэл залуухан, 35 нас дөнгөж хүрч байгаа хүмүүс уг нь хөдөлмөрлөөд олсон хөрөнгөө идвэл хоол болмоор. Тэгээд хөгшрөхийн цагтаа хүссэн юм хүзүүгээр гэдэг шиг хөл, гар нь муудаад ирэхээр л хүссэн хувиараа группээ тогтоолгомоор санагдана.

Энэ байдлаас аваад үзвэл айл бүрт 1-2 өвчтэй хүн байна гэхэд хилсдэхгүй. Нөгөө өвчтэй хүнээ асардаг бас л 1-2 хүн байна. Өвчтэй нь группийн мөнгөө авчихна, асарч байгаа нь ч тэр, асрамжилсны тэтгэмж авна. Ийм л байдалтайгаар Монгол Улс хавтгайрсан халамж, өвчтөнөөр дүүрсэн орон болох нь дээ, хөөрхий.

Э.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car