Насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татаж, биеийг нь үнэлүүлж байсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Г.Наранхүү Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад оргон зайлсан байна.
Г.Наранхүү нь 13-аас 15 насны охидыг 500 ам доллараар биеийг нь үнэлүүлж байсан хэрэгт буруутгагдан шалгуулж байсан юм.
Түүний хэргийг Баянгол дүүргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй учраас гэмт этгээд хилээр оргосон хэмээн мэдээлэгдэж байгаа.
Тиймээс хил даван оргон зайлсан сэжигтэн Г.Наранхүүд холбогдох хэргийг хяналтын шатанд түдгэлзүүлээд байгаа гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.