antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Үхлийн өмнөх гялбаа гэдэг шиг л…

нийтлэсэн Admin

“Маск” продакшны адтай залуус хаа явсан газартаа хөгөө чирдэг паян ихтэй улс. АНУ-д аялан тоглолт хийж явахдаа чамгүй олон “дурсамж” тээсэн жүжигчид өдгөө энэ тухайгаа төдийлөн ярьдаггүй юм билээ. Харин мань М.Баярмагнай л айдас дагуулсан сонирхолтой явдлаа огт нуусангүй. АНУ-ын нэгэн хотод аялж байхдаа манайхан алдартай паркаар нь завиар явж зугаалахаар болж. Намуухан орчинд шувууд жиргээд л, усны чимээ сонсогдох сэтгэл хөдлөм агшинд жүжигчид маань “Хөөх, ямар гоё юм бэ. Ёстой л үлгэрийн юм шиг” гэж хэлж дуусаагүй байтал завь нь гэнэт дээшээ хөөрчихсөн гэх. Бараг арван хэдэн давхар байшинтай тэнцэхүйц өндөрт хүрмэгцээ гэнэт доошоо шидэгдэх үест хамтлагийн хамгийн тайван зантай гэгддэг жүжигчин М.Баярмагнай хүртэл “имижээ алдаж” үс нь нэлээд сэгсийж, хэлээ гаргачихсан “Үгүй ер өө, үхлийн өмнөх гялбаа гэдэг шиг их аймаар байлаа” гээд сууж байсан гэдэг. Үүний дараа нэг нэгнийхээ эвгүй царайлсан зургийг үзээд бүр ч хөгийн юм болсон төдийгүй хэрэндээ л “паппараци” болж баахан тоглоцгоосон юм байх. Бараг амьдралдаа ч байхгүйгээр айж хашгирсан тэрхүү хөгжилтэй агшнууд нь энэ явдлын дараа гэрэл зурагт буучихсан байж. Мань эр одоо хэр нь АНУ-д очихдоо мөнөөх айдас дагуулсан паркаар нь ахиж ороогүй гэнэ лээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car