antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 3 comments

Нийтийн байрны жорлонгоос нярайн цогцос олдлоо

нийтлэсэн Admin

Чингэлтэй дүүргийн ес­дүгээр хорооны нутаг дэвс­гэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ.
Бидний хэлж заншсанаар “Дэнжийн мянга” гэгдэх газрын нийтийн байрны гаднах жорлонд дээрх хэрэг гарсан байна.

Энэ байранд хоёр айл амьдардаг юм билээ. Хэрэг гарсан өглөө 11 цагийн үед тус байранд оршин суух Я-ийн хүүхэд бие засахаар гараад “Манай жорлонд хүүхэд байна” гэсээр орж иржээ. Түүний ээж болох Я тэр дор нь хорооныхоо цагдаад мэдэгдсэн байна. Цаг­даагийн ажилчид болон Онцгой байдлын албаны ажлын хэсэг дуудлагын дагуу очиж шалгахад 1.6 кг жинтэй нярайн цогцос хая­сан байжээ.

Хэрэг гарсан газар бид­нийг очиход байдал нам жим байлаа. Цогцос байсан гэх жор­лонг үзэхэд нэлэнхүйдээ цус болсон байсан юм. Тус байрны оршин суугч хэргийн талаар ярихдаа “Хаягдсан цогцос нэлээд том хүүхдийнх байсан. Юманд боож, уут саванд хийл­гүй, шууд хаясан байна лээ. Манай энэ жорлонд хэн дуртай нь орж, гарч байдаг юм. Хэн хаясныг нь олох арга­гүй” хэмээн ярив.

Энэ онд иймэрхүү бай­далтай хаягдсан зургаан нярайн цогцос олдоод байгаа юм. Харин дээрх хэргийг үйлд­сэн гэх этгээдүүдээс нэг нь ч олдоогүй.

Хамгийн сүүлд гэхэд л долоо хоногийн өмнө Баян­гол дүүргийн долдугаар хо­роонд 7-8 сар тээсэн нярайн цогцсыг хогийн саванд хаясан байсныг олсон. Үүнээс нэг хоногийн дараа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд бас л нярайн цогцос олд­сон талаар бид мэдээлж байсан.

Хүн гэх сэтгэлээ гээсэн хөгийн эмэгтэйчүүд буудалд хоноглохдоо амь­гүй хүүхдээ орон доогуур нь нууж орхиод гарсан ч тохиолдол бий. Мөн есдүгээр сарын сүүлчээр Туулын бургаснаас бас нэг нярайн цогцос олдсон.

Энэ бол бидэнд мэдэгдэж бай­гаа тоо баримт. Үүний цаа­на мэдэгдэхгүй хичнээн хүүх­­дийг хаяж байгааг таах арга­гүй. Эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхэд эндэх тохиол­дол бий. Тэгэхдээ ёс жая­гаар нь хөдөөлүүлэх сэтгэл эхчүүдэд даанч дутжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 30, 2011 4:25:25 pm )

    aimshig emgenel

  • Anonymous (November 30, 2011 8:28:13 pm )

    nugel ni nudeeree garch bulterch uhne dee ta nar.

  • Anonymous (November 30, 2011 9:18:58 pm )

    yostoi hun gedgee aldchihsan adguyusnaas door setgeltei husrii yanhan baina daa. umhii yanhnuud hamgaaltgui sexdej uvchin taraaj huseegui jiremseltees olson uree jorlond hayj baidag arilsan dotortonguud yumaa. edend dahiad uriin zulaa unerleh huvi zaya dahin buu oldoosoi bilee. iim setgeltei yanhnuud huuhed gargasan ch amidaar ni jorlond hayah baihaa. oi gutmaar

antalya rent a car