antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2011 Comments are off

Хязгаарлалтын бүс нүүрс дамлагчдын ”алтны уурхай” болжээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хороонд түүхий нүүрс түлэхгүй зөвхөн үртсэн шахмал түлш, хагас коксжсон нүүрс түлэхийг үүрэг болгосон.

Харин Чингэлтэй дүүргийн 11 хороо, Баянзүрх дүүргийн долоон хороо, Сүхбаатар дүүргийн найман хороо, Сонгинохайрхан дүүргийн 13 хороонд гэрийн дулаалга, утаагүй зуух зэргийг хэрэглэх юм бол манай нийслэлийн 80 хувь нь утаагүй байна гэсэн судалгаа гарсан. Энэ ажил хэрэгжээд явж байна. Утаанаас сална гэдэг сайн хэрэг. Гэхдээ одоогоор нийслэлийн 80 хувь битгий хэл найман хувь ч утаанаасаа салаагүй л байна. Ингээд ярихаар энэ ажлыг хэрэгжүүлж байгаа хүмүүс уурлана биз. Тэднийг буруутгахын аргагүй. Гэхдээ бид утаанаас гарах асуудлаа нарийн дэс дараалалтай, зохион байгуулалттай явуулахгүй бол ажил хэрэг гэхээсээ илүү шахааны бизнес юм шиг харагдах боллоо.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7, 9,10, 11, 16, 21, 22, 23 хороонд уут нүүрс 1500 төгрөгөөр зарагдаж байна. Харин хязгаарлалт тогтоогоогүй бусад хороонд 1200-1300 төгрөгөөр зарж байх жишээтэй. Тэр уут гээд байгаа нүүрс ямар хэмжээтэй юм байдаг билээ. Гэтэл хязгаарлалтын бүсийнхэн дулаан суухын тулд уут нүүрсийг илүү өртгөөр худалдаж авахаас өөр сонголт үлдээгүй бололтой. Тэднээс ”Та нар чинь нүүрс түлж болохгүй биз дээ” гэхэд ”Тэгвэл тэр амлаад байгаа шахмал түлш, хагас коксжсон нүүрсээ аваад ир. Бид түлэхгүй гэж хэлээгүй. Тэрнийгээ хангалттай нийлүүлчихдэг бол бид ингэх үү” гээд өмнөөс загнах янзтай. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 10 тонн шахмал түлш ирсэн гэнэ. Гэтэл түүнийг авах гэсэн иргэд бөөн юм болсон аж. Түлш түгээж буй борлуулагчийг “Чи өөрийн танил хүндээ илүүг өглөө. Та нар халуун намраар энэ түлшээр хангана гэсэн яасан” гээд хорооны иргэд бараг л зарах шахсан юм байх. Харин хагас коксжсон нүүрсийг нь иргэд авдаггүй гэнэ. Учир нь коксжсон нүүрс утаагүй зуухандаа сайн халдаг. Харин энгийн зууханд түлэхэд налайхын нүүрснээс хэд дахин бага илчтэй аж. Гэтэл Баянгол дүүргийн хязгаарлалтын бүсэд утаагүй зуухыг хөнгөлөлтэй үнээр олгоогүй учраас худалдаж авдаггүй байна. Түүнчлэн утаагүй зуухны талаар таагүй мэдээлэл их гарч байгаа нь ч бас нөлөөлдөг бололтой. Бид энэ талаар сурвалжлахаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны утаагүй түлш түгээх цэгийн үүдэнд очиж хашааны хаалгыг нь цохитол нэг эмэгтэй гэр дотроосоо ”Түлш байхгүй дууссан” гэв. Түүнээс түлш асуусан цөөнгүй иргэд ирдэг учраас ийн залхсан бололтой. Харин бид учир байдлаа хэлтэл хаалгаа тайлж, ийн ярьсан юм.

“Уг нь долоо хоногт 2-3 удаа шахмал түлш ирэх учиртай. Гэтэл долоо хоногт нэг л удаа ирдэг. Тэр нь ирсэн өдөртөө дуусчихдаг юм. Үүнд зарим иргэд их бухимдалтай байгаа. Харин коксжсон нүүрс борлогдохгүй юм. Өнгөрсөн долоо хоногт 10 тонн коксжсон нүүрс ирсэн. Гэтэл одоо гурван тонныг нь борлуулаад байна. Зарим иргэд коксжсон нүүрс аваад шатааж чадахгүй бухимдаад миний утас руу залгах юм. Би яаж түлдгийг нь мэдэхгүй” хэмээн тайлбарлаж байлаа. Тэрбээр “Хязгаарлалтын бүсийн айлууд бүгдээрээ л түүхий нүүрсээ түлж байгаа. Орой харанхуй болохоор гудамжны адагт нүүрс зарсан иргэд олноороо байдаг. Коксжсон түлш нь халахгүй байгаа юм чинь. Хэн даараад сууж байх вэ дээ” хэмээж байсан. Ингээд хорооны зарим иргэдтэй уулзахад шинэ түлшинд тийм ч сэтгэл хангалуун буc байгаа нь тодорхой байлаа.

Коксжсон нь сайн түлш биш юм билээ
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Балжир
“Шахмал түлш нь хэрэгтэй юм шиг байсан. Гэтэл хүрэлцээтэй ирэхгүй юм. Тэр коксжсон нүүрс нь сайн түлш биш юм билээ. Манайх нэг уут найлахын нүүрcээр бараг өнждөг байсан. Гэтэл коксжсон нүүрс түлэхээр гурван уут хийгээд ч сайн халахгүй юм. Түлш нийлүүлж байгаа хүмүүс нь биднийг түлж чадахгүй байна. Энгийн зууханд сайн шатахгүй байгаа гэдэг” хэмээж байв.

Энэ асуудлын талаар дээрх ажлыг гардан зохион байгуулж байгаа нийслэлийн Агаарын чанарын албаныхантай уулзлаа. Туc албаны мэргэжилтэн Э.Эрдэнэбаатар “Энэ жил боловcруулсан түлшний нийт 10 үйлдвэртэй гэрээ хийсэн. Хагас коксжсон түлшний хоёр үйлдвэр, үртсэн шахмал түлшний найман үйлдвэртэй гэрээтэй. Хагас коксжсон түлшний хоёр үйлдвэр энэ оны зургадугаар сараас ирэх оны тавдугаар cap хүртэл нийт 26 мянган тонн түлш нийлүүлнэ.

Харин үртсэн шахмал түлшний үйлдвэр нь энэ оны зургадугаар сараас ирэх жилийн гуравдугаар cap хүртэл нийт 11700 тонн түлш нийлүүлэх юм. Үртсэн шахмал түлшний нийлүүлэлтийг ирэх сараас нэмэгдүүлнэ. Харин хагас коксжсон түлшний нийлүүлэлт “Шарын гол энерго” компани, “Нако” ХХК -ниуд хариуцан ажиллаж байгаа” гэв. Ямартай ч шахмал түлш долоо хоног тасрах гэнэ. Энэ нь иргэдийг нэлээд бухимдуулж байлаа.

Д.Сvхбаатар

Эх сурвалж:”Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car