“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир шүүхийг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгч: “Шүүх хурлыг дараагийн удаа хойшлуулахгүй. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг шүүхээс анхааруулж байна.” гэв.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн шалгасан юм.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 13, 2014 11:20:36 am )
aldarmaaguich shagnuulah geg bgaamshig maadgar baihshiwee gemshsen shinj ch alga
-
Алунгоо (October 14, 2014 10:14:56 pm )
сая бичлэгийг нь үзлээ Алдармаагын харцыг нь ээ
2 Comments