ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг огцруулах тухай яриа өчигдөр саарал ордонд, УИХ-ын нэгэн гишүүний өрөөнд их л нууцлагдмал байдлаар өрнөжээ.
Гэхдээ мань хүн бас тийм ч амархан суудлаа тавиад өгчих нэгэн биш аж.
Учир нь түүний ард том эрх мэдэлтэй улстөрч арыг нь дааж түүнийг суудалд нь торгоон барьсаар өнөөдрийг хүргэжээ. Уг нь аль эрт шүлхийн вакцины асуудлаас үүдэн ажлаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байсан аж. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга сайд яамаа орхиж явснаар Х.Золжаргал дарга суудалдаа үлдэх боломжтой болсон.
Харин одоо тэрбээр энэ удаа яах ч аргагүй ацан шалаанд орж суудлаа өгөөд зогсохгүй, хуулийн байгууллагад янз бүрийн асуудлаар шалгагдах нь тодорхой болчихоод байгаа юм байна.
Тухайлбал, Х.Золжаргалыг өнгөрсөн даваа гарагаас эхэлж УМБГ-ын мөрдөгчид сонирхож эхэлжээ.
Хэдийгээр тэрбээр “Би хуулийн байгууллагад шалгуулахад айх зүйл алга. Намайг шалгаад өг” гэж хэлж байгаа ч дотроо их л айдас хүйдэстэй яваа гэдгийг түүний ойрын хүрээнийхэн ярьж байна.
Энэ удаа түүнийг дөрвөн үндэслэлээр АТГ-т шалгахаар болжээ. Мэдээж түүнийг шалгуулах болсон шалтгаан нь 50 жилийн түүхтэй газар тариаланг самарч, хувийн компанийн талд үйлчилсэнд бизнесийн нөлөө бүхий эрхмүүд төдийгүй Монголын ард түмнийг тэжээж яваа эгэл жирийн тариаланчид бүгд дургүйцэж байгаа.
Тухайлбал, Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Х.Золжаргалыг дараах дөрвөн үндэслэлээр шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна.
1.2013 онд улаан буудайн квотыг олгохдоо Засгийн газар УИХ-д оруулж батлуулсан. Квотын хугацаа энэ оны зургаадугаар сарын 01-нд дуусгавар болсон. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь “Улаанбаатар гурил”-ын үйлдвэрийн эзэн Ц.Баатарсайхантай хуйвалдан импортоор буудай оруулан ирж, хууль зөрчиж байгааг шалгаж өгнө үү.
2.Монгол Улс дотоодын хэрэгцээт улаан буудайгаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэж байхад ургац хураалтын ид үеэр ОХУ-аас хууль зөрчин импортын улаан буудай оруулж ирж, зохиомлоор үнэ унагаж үгсэн хуйвалдаж байгааг шалгаж өгнө үү.
3.2014 онд “Улаанбаатар гурил” 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг төрөөс хөнгөлөлттэй зээлээр авч, Монголын тариаланчдын будааг авахаар гэрээнд заасан байхад ОХУ-аас будаа авч төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгааг шалгаж өгнө үү.
4.Хүнсний шаардлага хангахгүй улаан буудайг оруулж ирэхдээ импортын зөвшөөрөлгүйгээр оруулж ирснийг шалгаж өгнө үү гэх хүсэлтийг илгээгээд байгаа аж.
Бид энэ талаар “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярихыг хүссэн боловч “Миний ярих зүйл ойлгомжтой учраас дахин нуршаад яах вэ. Өмнө нь ярьж, хэлж байсан бүхий л зүйл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хангалттай ярилаа шүү дээ” гэв.
Өнгөрсөн оноос хойш тендер будлиантуулдаг гэх нэр зүүх болсон Х.Золжаргалыг энэ удаад ганц АТГ-ч биш хэд хэдэн хүчний байгууллага түүний гар бие оролцсон бүхий л тендерийг шалгаж эхлэхээр болсон нь олон хүнийг энэхүү хэрэгт чирч мэдэхээр болоод байгаа юм.
Тиймээс түүнийг огцруулахгүй гэсэн байр суурьтай зарим улстөрчид улаан нүүрээ улалзуулан хамгаалаад ч тусыг эс олох бололтой.
Мэдээж энэ бүхэнд ганц Х.Золжаргалын хүч хүрэхгүй нь ойлгомжтой. Түүний араас замыг нь засч өгдөг хэд, хэдэн эрхмүүд улаан буудайн импортын энэхүү бусармаг хэрэгт оролцсон болох нь тодорхой учраас тэд ийнхүү сандралдаж, түүнтэй холбоотой хэргийг газар авахуулахгүйгээр хав дарахаар хөдөлж эхлээд байгаа тухай ч учир мэдэх хүмүүс ярьж байна.
Юутай ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын хийсэн дээрх үйлдлүүд улстөрийн хүрээнийхнийг хоёр хувааж асуудлыг улам хурцатгаж эхлээд байгаа бололтой.
Эцэст нь хэлэхэд Х.Золжаргалтай холбоотой тендерийн асуудлууд эхнээсээ сөхөгдөж, хуулийн байгууллагын гарт орчихоод байгаа нь хаашаа ч бултах аргагүй баримттай үнэн аж.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
hyyhed (October 11, 2014 1:50:52 am )
ashgyi dee
yo ch hiihees butsahaa baisan ene met dabragchiig shalgaad hariytslagiig n yyryyleh heregtei dee -
Zoloo (October 12, 2014 8:32:30 am )
Boom obchin heregeer taraadag zoljargal tubaan galbadrah 3-g staazaar sabaach
-
bat (October 13, 2014 8:24:28 am )
Zugeer ogtsorood ongoroh yum uu ATG-d shalguulaachee.
3 Comments