antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2014 16 comments

Н.Энхбаярын эргэн ирэх шалтгаанууд

нийтлэсэн Admin

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-аас эх орондоо эргэн ирлээ. Түүний Монголд ирэхээс өмнөх бэлтгэл нь ерөнхийдөө, Н.Энхбаяр Солонгос улсаас улс төрийн орогнол хүсчээ, тус улсын Засгийн газар түүний хүсэлтийг хүлээн авчээ гэх сенсааци байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр тус мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсноос даруй тав хоногийн дараа ямар нэгэн урьдчилсан мэдэгдэлгүйгээр ийнхүү эх орондоо ирэв.
Тэрбээр, “Буянт Ухаа” олон улсын нисэх буудал дээр газардсан даруйдаа хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ,  “Монголоо саналаа, Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа. Энэ газар шороо, энэ сайхан агаараа их саналаа. Монголчууд маань эвтэй байвал улс орноо сайхан хөгжүүлж чадна. Хамтдаа улс орноо хөгжүүлье. Эвтэй байя. Бүгдээрээ хамтдаа улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэе. Бид яагаад Солонгос шиг хөгжиж чадахгүй гэж. Үүнд би тусалж чадах зүйл байвал туслая, туслах хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх шаардлагагүй. Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ. Та хэдийгээ их саналаа. Энд байхдаа л энэ болохгүй байна, тэр ингээд байдаг гэдэг болохоос тэнд байхад их санадаг юм байна” гэжээ.

Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын эргэн ирэх энэ мэт шалтгааныг ажиглагчид доорх байдлаар дүгнэсэн нь бий. Тухайлбал, тэрбээр өөрийнхөө тухай Н.Энхбаяр гэр бүлийн хамтаар БНСУ-ын иргэн болсон гэх төлбөрт мэдээлэл цацуулж олны анхаарлын төвд буцаж орох, улмаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж бие хүний болоод улс төрийн амаргүй замналаасаа өр өвдөм түүхийг хоолой зангируулан хуучилж, ахин ард түмний баатар болох хэмээн тайлбарласан нь буй.

“Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зочноор урьсан бололтой. Энэ нэвтрүүлгийг удахгүй цацах гэнэ. Зарим нь цацуулахгүй гэнэ ч гэх шиг яриа гарч байна. Та энэ асуудал дээр ямар бодолтой байна. Нэг төрийн зүтгэлтнийг муу хэлсэн л гэнэ. Бодвол тэр хүмүүсийн нэгэнд та лав орно”гэх сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултад  “-Тэр хүний тухай, тэр хүн юу ярих бол, юу яриа бол гэж сонирхож байгаа хүмүүс мэдээж байгаа. Тэр хүмүүс сонирхох ч эрхтэй. Тэр хүний юу ярьж байгааг үзэх харах эрхтэй. Тийм учраас тэрэн дээр ямар нэгэн хориг саад байж болохгүй гэж бодож байна. Би харин дэмжиж байгаа. Би тэр нэвтрүүлэг гардаг л юм бол өөрийнхөө twitter, facebook дээр тавья гэж бодож байгаа. Тэгээд олон түмэнд бүр илүү хүргэх юмсан гэж бодож байна” хэмээн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулсан удаатай.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол нэгэн цагт улсын хаанд өргөмжлөгдөж явсан Н.Энхбаяр гэдэг тотем ямар нэгэн байдлаар эргэн ирж буйгаа ард түмэндээ илэрхийлж байгаагийн нэг хэлбэр.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд тэрбээр Монголд ирэх болсон шалтгаан нь бүтцийн өөрчлөлтөд орж буй Засгийн газар, сайд нарын хувиарлалттай холбоотой аж.

Мөн  түүний энд ирэх болсон өөр нэг шалтгаан нь хууль хяналтын байгууллагын зүгээс Н.Энхбаярт үүсгэсэн гэх эрүүгийн хэргүүдтэй холбоотой байх магадлалтай. Ямар сайндаа л тэрбээр онгоцноос буусан даруйдаа, “Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ” гэж хэлж байхав дээ.

Гэхдээ Н.Энхбаяр ийнхүү ямар ч шалтгаанаар бай, Монголдоо ирэхээс  өмнө улс төрийн зорилгодоо зориулж хоёр том санаачилга бэлтгэж, боловсруулсан тухай өмнө нь хэвлэлүүд онцолж байсан удаатай. Өөрөөр хэлбэл энэхүү хоёр том санаачилга гээд онцлоод байгаа зүйл бол түүний улс төрийн гол хөзөр байх магадлалтай аж. Энэ бол, “Шинэчлэн боловсруулсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө” хоёр юм. Үндсэндээ энэ бүхэн бол түүний эргэн ирэх шалтгаанууд.

Б.Боргил


Мэдээний линк: http://politics.time.mn/content/49996.shtml

– See more at: http://politics.time.mn/content/49996.shtml#sthash.q8pEWRgi.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • лхагва (October 10, 2014 1:49:51 pm )

    ээ бүү үзэгд загалмайлсан эцэг минь эргэн ирлээ яг ЗОМБИ гэж ойлгоход болно

    • зочин (October 10, 2014 8:13:05 pm )

      чи өөрөө зомби тэнэгээ

  • hiimori (October 10, 2014 5:18:07 pm )

    bayar hurgie tand urt udaan naslaarai

  • julie (October 10, 2014 7:16:09 pm )

    Bayartai bainaa. Eruul enhiig husie

  • Zoshin (October 10, 2014 8:23:41 pm )

    Deerh setgegdeliig bichsen hvn uamar bvdvvleg amitan be uag ooroo zombi

  • shudraga (October 10, 2014 9:38:41 pm )

    manai mongol humuusiin setgel hun chanar ih l muudjee uls ornoo gesen setgeltei gants hunee ingej baih ch gej de hunii chanar muuhai boljee enhbayr mongol oron mongol ard tumenee ymarch gesen onoogiinh shig iim baidald oruulj uzeegui yum shuu

  • shudraga (October 10, 2014 9:41:22 pm )

    deed tengerees chingis haan harj baidiim gesen muu sanaatai hun chanargui humuusiig haraad medej bgaa l bailgui enhbayr sain yum ih hiisen shuu ta nar bas bodoh heregtei

  • shudraga (October 10, 2014 9:43:36 pm )

    eruul enh urt udaan naslaarai bie ee bodooroi

  • Зоригмаа (October 10, 2014 10:59:12 pm )

    Энхбаяр даргаа таныг эх орондоо эргэн ирсэнд халуун баяр хүргэе. Төрж, өссөн эх орныхоо агаараар нь амьсгалж, уснаасаа ууж, хар муу санаатнуудын хэлмэгдлээр доройтсон биеэ тэнхрүүлж, сэтгэлээ нэг сайхан тэнийлгээрэй. Үнэн зөвийг ялган таних ухааны тэнхээтэй , уужуу дотортой эгэл ард түмэн чинь таныгаа их үгүйлж, өрөвдөж хайрладаг шүү. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэгчлэн цагийн шалгуур хар цагааныг , буян, нүглийн эздийг тодруулаад өгнө гэдэгт итгэдэг шүү. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг ерөөе

    • bat (October 11, 2014 11:25:40 pm )

      bitgii balair doldoi mini. naad shar mangastaigaa dald or

  • Нэртөр (October 11, 2014 1:02:24 pm )

    Ээ чааваас энэ хүнийг дэжиж сэтгэгдэл бичсэн хүмүүст баяр хүргэе. Бид монголчууд цөөхөн нэгнийгээ хайрлалгүйл яахав гэхдээ энэ хүн чинь та бид нарын итгэл сэтгэлээр ямар их тоглож байсныг мэдэхүү одооч гэсэн би ирлээч гэх шиг энэ хүнээс өөр монголыг удирдах хүн байхгүй гэжүү. Магадгүй та ч гэсэн байж болно шүү дээ. Түүх бол түүх!!!

  • Bzman (October 11, 2014 2:01:09 pm )

    Ene hun shig vzel bodoldoo vnench zorigtoi temtsegch hun hobor baih da .irehed ni aij vheh gesen ymar olon baigaa boldoo.oimstoi ni urguud guilgesen garuud bur ih aij baigaa baih da amjil husie

  • 0yn (October 11, 2014 11:36:55 pm )

    ene setegdel bichsen zorigmaa ymar zuv ym bichee ve yg unen shuu enhbayr dargaa eruul enh bgaarai

  • Зочин (October 12, 2014 1:13:01 pm )

    Хахаха зоригмаа гэнээ ёстой зоригмаа мэт л баярлана да

  • irgen (October 12, 2014 6:11:41 pm )

    hujaa sheesnvvd umdunduu aldaj bhshiv

  • зочин (October 13, 2014 12:32:50 pm )

    Энэ луйварчинийг Монголын эрхэм болгочихвол Монголд эрхэм биш хүн олдохгүй, Луйвар хийснэр нь жишээ болгож байгаа мууь энэ нэвтрүүлэг арай биш ээ. Мөнгөөр хийдийм байна л даав

antalya rent a car