Цагдаагийн Ерөнхий газрын өгсөн мэдээллээр өчигдөр гурван хүн барилга дээрээс унаж амь насаа алдаж, гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тодруулбал, БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Тунамал үйлс” компанийн аж ахуйн хашаанд агуулахын засвар хийж байсан хүн таван метрийн өндрөөс унаж амь насаа алдсан бол БЗД-ийн V хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилгын 13 давхраас хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ирсний дагуу үзлэг шалгалтын ажиллагаа явуулахад “Шинэ гарьд” компанийн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн харьяат 23 настай С гэгч нь унаж амь насаа алдсан байв.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдаж байгаа “Парк таун” хотхоны шинээр баригдаж байгаа барилгын 10 давхраас хүн уналаа гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд гадна фасадын ажил хийж байсан өргөгч тавцангийн тросс тасарч, улмаар “Минж проперти” барилгын компанийн туслах ажилтан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат иргэн 39 настай Н амь насаа алдаж, Дархан сумын зургаадугаар багт оршин суух 49 настай С, 37 настай Д нар гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Тус сумын цагдаагийн байгууллага уг хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ
-
Ачу (October 09, 2014 7:41:39 pm )
Яасан хэцүү юм бэ?хүний амиар бус тоосгоор барилга барьдаг байлтай.Урьд нь монголд ямар өндөр барилга барьж байгаагүй бишдээ!!Хужаанууд нь юмыг нь далдуур эвдлээд байдаг юм бишүү??Унагсан эзныг нь заавал олдог баймаар.Өөрөө л лав унаж үхээгүй нь лавтай!!!Удирдаж байгаа дарга нарт нь тэр хүний тэтэгвэрт гарах насыг нь хүртэл авах цалинг сар болгон ар гэрт нь өгүүлж байх онцгой шийдвэр гаргаж мөрдмөөр.Тэгвэл ингэж нэгнээ алах нь зогох биз.Алуурчид.
1 Comment