Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд хоёр дахь жилдээ зохион байгуулна. Уг арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 11-ний 18:00 цаг хүртэл хугацаанд үргэлжилж, Соёл урлагийн их сургуулийн зүүн урд уулзвараас “Зоос гоёл” ХХК-ийн уулзвар хүртлэх замд болно. Тиймээс энэ хугацаанп замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсныг нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.