antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2011 4 comments

“Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөгийг өгч дуусгана

нийтлэсэн Admin

Төсвийн төслийг боловсруулахдаа дараахи дөрвөн зүйлд Засгийн газар гол анхаарлаа хандуулжээ.

-Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт тэгш хүртээх,

-Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,

-Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих,

-Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.

Үр дүнд нь дараах боломжууд бүрдэхийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмснээр 2008 оны төвшингээс хоёр дахин нэмэгдэнэ.   Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 600.0 мянган төгрөгт хүрнэ. Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтална. Төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцжээ.  Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ.  Тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ. Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны төвшингээс хоёр дахин өсгөнө.

Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд амлалаа. “Хүний хөгжил сан”-гийн үлдэгдэл нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334.2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334.2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83.6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван мянган иргэнд таван тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Ингэснээр ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авч дуусна гэж байна. Нэг  сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм байна.

Ирэх жил “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхтэй эргэлтэнд оруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр олноор бий болгоход Засгийн газар онцгой анхаарал хандуулна гэж Ерөнхий сайд ярилаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 03, 2011 11:33:39 am )

    hi gadaadad bga humuus ene mongiig awah bolomjtoi yu herwee bololmjtoi bol yaj awah we ?

  • Anonymous (October 03, 2011 11:34:44 am )

    gadaadad amidar ch bga ch gesen Mongol ulsiin irgen bolhoor awah ystoi baih gj bodoj ba

  • Anonymous (October 03, 2011 1:40:48 pm )

    ene turiin albaniihan gej yu ch hiideggui yu ch meddegui tejeeveruuded odoo bolno sh de. ene ediin zasgiig uurch yvaa huviin hevshliinhen chini uudee barilaa sh de. naad turiin albanii huvalzuudiin tsaling dagaad ymnii une usnu mungunii hansh unana inflysti usnu. udahgui tsalingaa avah gej uurgevhc uurch irdeg boloh yum bna l da. say tugruguur gants talh avdga ch yum uu
    tiim l boloh geed bna. 100 ymaand 60 uhna gedeg shig 2 say hund 150 myngan turiin alban haagch buteej hiij bgaa zuil bhgui.

  • Anonymous (October 03, 2011 1:47:30 pm )

    engiin ajilaa hiij yawaa humuus yaj awahuu bi law bair lizengdehgui tegd ter hogshi hogjiliin berehsheelteid ni orohgui oyutan bish tegheer yaj awhuu bas ter eruul mendiin daatgal chin manai ulsad uilchildeg emneleg gej bhgui vzvvlj haruuluul huwiin emnelegeer munguu toljil vzvvldegshde tegheer yaj iimerhu humuust olgohuu zugeer orhigdoj bga yumuuuu hehehe….

antalya rent a car