antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2011 Comments are off

Генсекийг тоогоод Ж.Батзанданг тоосонгүй

нийтлэсэн Admin

Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээ энэ зуны хугацаанд завсарлуулж байгаад саяхнаас эхлээд байгаа билээ. Энэ намрын эхний хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт явагдсан. Энэ үеэр АН-ын генсек Д.Эрдэнэбат индэр дээрээс илтгэл тавьж, сэтгүүлчид ч яриаг нь авч байв. Харин түүний дараа АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан илтгэл тавихаар индэрт гарч ирсэн юм. Генсекийн илтгэлийг “үг үсэггүй” хальсандаа буулгаж байсан сэтгүүлчид харин алга болж орхижээ. Хөөрхий Ж.Батзандан индэрт гарч ирмэгцээ сэтгүүлчид яваад өгөхийг харчихаад бага зэрэг барайсан сурагтай. Тэрбээр Сүхбаатар аймгийн иргэн, АН-ын ҮЗХ-ны гишүүн гэдгээрээ тус хэлэлцүүлэгт оролцож явсан юм байна. Тиймээс ч мундаг ярьдаг хүн болох гэж индэрт гарсан боловч эрхэм сэтгүүлчид харин генсек Д.Эрдэнэбатыг тоогоод, Ж.Батзанданг тоож харсангүй дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car