Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлах хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Уг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.
СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
СБД, 1 хороо,”Гурван гал” худалдааны төвийн баруун талд
ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
ЧД, 1-р хороо, Хангарьд ордон
СБД, 8 -р хороо, Спортын төв ордон
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 09, 2014 3:37:17 pm )
Ашгүй ашгүй. Монгол кино нэгдэл 2-ч зогсоолыг түгжсэн. Бараг нийтийн өмчлөлийн зогсоол шүү. Энийг шалгаад өгөөч.
-
Иргэн (October 09, 2014 3:39:00 pm )
Зогсоол гаргахгүй бол нэг дүгээр эгнээнд зогсоод түгжрүүлээд бас ачуулаад түгжүүлээд хохирно. МОНГОЛ КИНО-ны 2 зогсоолыг шалгаад өг
-
Зочин (October 09, 2014 6:42:15 pm )
Гранд палаза зогсоолд төлбөр авдаг.Тэнд үйл ажиллагаа явуудпаг газрууд цөм төлбөр төлдөг болоод удаж байна???? Үүнийг шалгаад өгөөч
-
иргэн (October 09, 2014 7:35:16 pm )
Хүүхдийн урлан бүтээх төвийн урдхи зогсоол төлбөртэй болоод удаж байна. ийНийтийн эзэмшлийн ийм зам талбайд зөвшөөрөл олгох үндэслэл ч байх ёсгүй, хууль бусаар олсон орлогыг нь хурааж улсын төсөвт оруулах хэрэгтэй.
-
Anonymous (October 10, 2014 9:36:45 am )
Zaluuchuudiin holboonii zogsool huuli busaar tulbur avch baina.
-
zochin (October 11, 2014 10:45:45 pm )
tatan buulgaad tulbur huramjiig butsaaj ulsiin orlogod avaashe iuvirchin guudaas erguulen tuluuleh heregtei
6 Comments