antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2014 22 comments

“Шангри-ла” шатсан уу-шатаасан уу?

нийтлэсэн Admin

527-1412764480e05fa563d295b6e1bigИнтернетед утаа нь уугиж, Ийглээр гал нь дүрэлзсэн 500 сая долларын өртөгтэй түймэр

Хамгийн сүүлийн үеийн Монголын дэлхийд цацагдсан сенсаац гэвэл сургуулийн хүүхдээс авахуулаад сүмийн пастор хүртэл шагшин ярьж байгаа Шангрилагийн түймэр юм. Гэвч Шангрила гэж байна уу? Шал хоосон нэр, шал хоосон юм яриад байна уу гэдэг сэжигтэй асуудал гарч байна.

Анх Баасан авгай, Гүндалай нар ясаа цайтал үзнэ хэмээх ядарсан хятад ажилчны гал тогоог өшиглөн, эх орныхоо төлөө тэмцэж байна хэмээн Шангрилатай дайн зарлаж байсан.

Энэ нь Сүхбаатарын талбайн хажууд төв цэцэрлэг булаан авч байгуулсан, Центр-таун нэртэй өндөр шилэн хөх байшин юм. Шангрила эндээс эхлэн хууран мэхэлж, худлаа ярьж эхэлсэн.

Хулхи Шангрила босож, тэмцэгчид нам гүм болжээ. Монголын ард түмэн хувь заяатайгаа эвлэрэн дотроо гайхдаг болов. Шангри-лагийн дараагийн заль мэх нь Хүүхдийн төв парк болсон.

2014 оны 9 сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Шангрилагийн долдугаарт гарсан түймрийн эхний цагаан утаа уугих үед галын машинууд дохио хангинуулан уужуу тайвуухан ирэх үед хүмүүс пижигнэлдэн цугласан.

-Та нар яаж мэдэв гэхэд шатаж эхэлж байгааг нь интернэтээс үзлээ хэмээн хэлцгээсэн юм.

Үнэхээр интернэтээр 500 сая долларын үнэтэй байшин шатаж байна гэж бүхий л Монгол орон болон дэлхий даяар цацлаа. Ингэж Шангрила-гийн түймэр интернэтэд гарч, Ийгль ТВ эхнээс нь дуустал сайхан шатаж буйг мэдээлэв.

Түймэр унтраах машинуудтай цуг онцгой байдлын дарга Т.Дуламдорж давхин ирж түймэр унтраагаагүй шахам байхдаа цахилгааны утаснаас болж гарсан гэж мэдэгдсэн нь гайхал төрүүлэв.

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн бүх сонинууд нэгэн төрлийн ерөнхий мэдээ нийтлэв. Учир нь МСS компанитай хаалтын гэрээтэй учир нөгөө интернэтэд гарсан 500 сая долларын үнэтэй, хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байсан байшин шатав гэж мэдээлэв.

Тэр ч байтугай “Өглөөний сонин” -галын дөл өөдөө, Шангрила-ийнхан битгий шантраарай, та нартаа бид хайртай шүү гэх аясын мэдээг нийтэлсний гадна нам-засгийн “Үнэн” сонин таван хоногийн дараа галын шалтгаан олдоно гэж мэдэгдэв.

Харин хүмүүсийн дунд шатсан уу, шатаасан уу гэсэн яриа гарсны дотор Хүүхдийн паркыг дээрэмдсэн хүн чанаргүй асуудлыг хөндөж, уур хилэнгээ илэрхийлж байлаа. Ямар ч ухаанаар бодсон Монгол улсын нялх үрсийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг дээрэмдсэн явдал хүн чанаргүй хүнлэг биш явдал гэдэг нь ойлгомжтой.

Шашин шүтлэг, мухар сүсгийн яриа ч олонтаа гарч байв. Нүгэл нүдээрээ гарч байна. Баячуудын хулгайлсан мөнгө шатаж байна, Чойжин ламын сүмийн өмнөх байшингууд сайнаа үзэхгүй гэхээс гадна анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэр алдрыг олонтаа дурьдаж байв.

Учир нь П.Очирбат ард түмний хөрөнгөөр улсаас барьж өгсөн барилгыг зараад зогсохгүй интернэтээр би хувийнхаа юмыг яах нь хэнд ч хамаагүй гэсэн мэдэгдэл хийсэн нь олны дургуйцлийг төрүүлжээ. Яаж бодсон ч Очирбат өлсч, өлбөрч үхэх гэж байсан ч газар, байшингаа зарсан нь туйлын буруу гэдэг нь ойлгомжтой.

1990 оны ардчилал өөрчлөлтийн дараа гарч ирсэн aнхны ерөнхийлөгчийн өргөө, номын сан, гэр музей гэхэд хичнээн сай-хан байхсан. Тэр тусмаа өөрийнх нь нэр алдарт бүр сайхан байхсан. Хоёр сая доллараар зарсан гэсэн, хоёр сая доллар нь салхинд хийсээд л юу ч биш болно. Харин нэр алдрыг нь хадгалах түүх дурсгалт байшин нь П.Очирбатын төдийгүй Монголын нэр алдрын дурсгал болох байсан.

Нөгөө талаас ямар ч тэнэг хүн байлаа ч Хүүхдийн парк нүдэнд нь харагдаж, цэцэрлэгт хүрээлэн, орчны гоёмсог байгаль дунд амар амгалан амьдарч, насыг барвал сайхан биш үү. Буурь суурьтай анхны ерөнхийлегчийн хувьд, настай хүнийхээ хувьд та нар арай хэтэрч байна шүү гээд гадаад дотоодын хуйвалдагчийг загнаад зогсоож болох байсан биш үү.

Түймрийн мэдээ тун бага тайлбартайгаар өнгөрч байна. Тэнд яг барууны сэтгүүл зүй шиг бөөгнөрсөн хуйларсан олон сэтгүүлчид, сурвалжлагчид цугласан байсан. Гэвч асуудлыг хөндөхийг хүсэхгүй байна. Яагаад Т.Дуламдорж дарга цахилгааны утаснаас болов гэж хэлэв. Яагаад 500 сая долларын байшин шатаж байна гэж дэлхий нийтэд цацах болов. Интернэтэд түймэр ямар хурдан гарч эхлэв.

Нөгөө нэг мэдээ нь МСS-ийн эсрэг тэмцэгч, Женко-ийн Баттулга түймрийг гаргасан байж магадгүй гэж яагаад хар пиарыг интернэтээр явуулав. Хамгийн анхаарал татах мэдээ нь 500 сая долларын өртөг бүхий байшин шатаж байна гэсэн нэг төрлийн хэвлэлийн мэдээ бөгөөд зарим нэг ТВ-ийн твиттерээр мэдээлснээр уг барилгыг Монголын МИГ даатгалд даатгуулж, хэрэв асуудал гарлаа гэхэд МИГ даатгал төлж чадахгүй учраас гадаадын баян компанид 500 сая доллараар даатгуулсан гэсэн мэдээ юм.

Энэ бол дэлхийн баячуудын хувьд түгээмэл хийдэг мөнгө угаалт-тархи угаалт юм. Ах дүү хоёр Рокфеллерийн хоёр өндрийг 99 жилээр өндөр үнэтэй түрээсэлж, маш өндөр үнэтэйгээр даатгуулсан байсан нь илэрсэн.

Далайд осолдож байгаа хөлөг онгоцуудыг мөн даатгуулж, устгаж, мөнгө угаадаг явдал юм. Нөгөө талаас энэ байшин яаж ч бодсон 500 сая доллар болохгүй. Гэтэл 500 сая доллар гэж яриад байгааг уншигч авгай ухаарна уу?

Энд Хүүхдийн парк тойрсон газар хуваасан маш том хуйвалдаан явж байгаа юм. ТТГ-ын ажилтан Л.Гэндэнбаатар гэдэг хүн “Мафийн толгойлогчдын … эмгэнэлт хувь заяа” гэсэн өгүүллийг нэгэн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонордуулж байсныг санаж байна. Учир нь энэ газар зөвхөн П.Очирбат төдийгүй бусад бүх ерөнхийлөгч нар, манай дээд удирдлагуудтай холбоотой.

Хоёр нам бие биенийхээ авилгачдын жагсаалтыг гаргаад байна. Энэ нь цаашид их удаан үргэлжлэх бололтой. Үүнийг шийдэх арга нэгдүгээр хүнд байна. Хувь заяатай ард түмэнд сайн хөтөч олддог гэдэг. Бидэнд ийм хөтөч олдох болов уу? гэж байсан.

Тэгвэл П.Очирбатын өмнө талд зууны луйварчин Ш.Отгонбилэг газар авлаа гэж шуугиж байсан. Гэтэл Увс аймгийн Малчин суманд болсон ослын дараа энэхүү газраас болж далд эздийн хооронд явагдсан тэмцэл шүүхийн урт маргаан болсон. Бараг хагас тэмбум мөнгө гаргасан боловч нөгөө нэг учир битүүлэг тал нь ялжээ.

“Голомт” банкныхны газар болсон, голомтынхон газраа өгвөл би газраа буцааж өгөхөд бэлэн байна гэж МонУраны Наранхүү мэдэгдээд байгаа нь нэг зүйлийг хэлээд байна. Мөн өнгөрсөн хоёр жилд Голомтынхон хоорондоо тэмцэлдэж бас нэг тал нь ялаад их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг буулгах болсон.

Энэ газартай холбоотойгоор Хадгаламж банк болон Эрдэнэттэй холбоотой хэрэг дэгдсэн. Эрдэнэтийг барьцаалж 350 сая долларын зээлийг Хадгаламж банкны Батхүү аваад устгасан гээд байгаа нь энд явж байгаа юм.

Ц.Элбэгдорж: аливаа мөнгө устдаггүй, байраа солиод байшин барилга юм уу, хадгаламж болдог гэдэг. Яагаад гэвэл Өмнөд Африкийн Стандарт банк, Хонконгийн Хэрри групп энд оролцсон байгаа.

Гэтэл энэ нь Англи төвтэй дэлхийн нөгөө л том баячуудынх. Энэ эзэд Оюу толгойн болон Хөшөөт, Эрдэнэт, Цагаан суварга, манай бусад бүх баялаг, улс төр, төр, эрх мэдэл, банкны цаана зогсож байгаа энэ ээдрээг яагаад энэ олон хэвлэл мэдээллийнхэн олж харахыг хүсэхгүй байна вэ?

Энэ түймэртэй холбогдуулан онцгой байдлын албыг өргөжүүлж, нисдэг тэргээс авахуулаад л бараг хотын түймрийг унтраахад хэрэгтэй мөнгө хөрөнгийн асуудлыг давхар ярьж эхлэв. Дахиад л мөнгө угаалт…

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • zlow (October 09, 2014 10:51:12 am )

    ene yag sogtuu galzuu hunii udrin temdeglel shig nitlel bn aa. neg ch heregtei or undestei medeelel alga.

  • тэнэг царайлчаад (October 09, 2014 11:10:28 am )

    уг нь нэг асуудал гаргаж ирэх гээд тэрийгээ илэрхийлж гаргаж чадахгүй байх шиг чадвар дутаа юү мэдлэг хомс хүний амаар л бичсэн бололтой

  • ЗОЧИН (October 09, 2014 11:14:33 am )

    энэ чинь сэтгүүлчдийн оюуны хоосролыг харуулж байгаа юм, эд л ингэж бичээд байхаар яана даа хөөрхий, ном зохиол уншдаг болов уу хөөрхий

  • zochin (October 09, 2014 11:21:01 am )

    naylh ursiig ereeduigui bolgoson humuusiin uildeliig burhan zogsooj baigaa bailgui de hunii tavalj baigaa um bish ene Ochirbataas avahuulaad shunal ni diildeheen bsan humuusiin uildeliig avshigtai burhantai gazar hariugaa avch baigaa bailgui harin Odjargal gedeg hun gaigui l hun de yagaad iim baidald hurev ENE SHARHAA HUHUH GEED ORCHI;LON SURGUULIINHAA UNIIG NEMEJ BAS HUGEL UILDEHGUI BAILGUI DE ER NI HUUHDIIN NEREER MUNGU HIIH CH DE

  • zochin (October 09, 2014 11:31:03 am )

    harin th neg tomhon asuudal gargaj tavih geed unshaad baihaar sarnichih yum, bichij arai chadkui bh shig bnaa.

  • ёэтгүүл (October 09, 2014 12:09:41 pm )

    ИНГЭЭД Л СЭТГҮҮЛЧДИЙГ ХОГИЙН ТАНТАН БОЛГООД БАЙХЫМАА АА ЁО ЁО

  • Anonymous (October 09, 2014 1:10:54 pm )

    yu ch oilgosongui gej

  • Энхээ (October 09, 2014 1:20:43 pm )

    эргүү мал л гэхээс дээ өөр хэлэх үг ч алга

  • Anonymous (October 09, 2014 2:22:54 pm )

    unshigch avgai genee avhai gedegguisen biluu

  • аааа (October 09, 2014 3:38:40 pm )

    ёооо. би уншаад ерөөсөө юу ч ойлгосонгүй ээ. юу хэлэх гээд юу бичээд байгаам бол доо

  • Anonymous (October 09, 2014 3:40:34 pm )

    unshihaas durgui hurle. yu bichtsin be

  • Anonymous (October 09, 2014 3:47:33 pm )

    Erguu setguulch yumaa jaahan bodoj bich. Bas Battulgyg havchuulcgihjee. Ter cmungu tolie gesen ch tegeh hun bish.

  • yu we (October 09, 2014 3:48:25 pm )

    neg unshaad oilgoj bna shdee huniig eldweer helhee boli harin sudalgaa hiisen bna tuuniihee zahiig ni gargaj bichsen bna dugnelteel bicheegui bndaa ugaasaa tomchuudiin talaar yamarch setguulch chin uneniig bichij chadhgui bichih notluulah barimtiig ter bolgon ugduggui zah zuhaas ni delgedeg shu dee humuus mini

  • haraa (October 09, 2014 4:43:20 pm )

    harin tiimee estoi yu bichij, yu oilguulah geed baigaa yum bol? hund heregtei yum unshuulj baimaar yum daa.

  • Болд (October 09, 2014 5:20:39 pm )

    Хүүхдийн тоглох газар дээрэмдэж авсан хар гай, Суут найрагч маань бас хөөдөж 570-н зогсоол болж байгааг Бурхан тэвчээгүй биз дээ Бид хүн шүү дээ Оджаргалын хүүхэд бас үхэх байх

  • енгэ (October 09, 2014 9:05:13 pm )

    500сая. Доллар гэж худал нэмсэн тоо биздээ .хэд дахин нэмээ бол

  • dandar max (October 09, 2014 9:39:13 pm )

    Za yun surtej yum neg mongol tavan tsaas hayad gazar avaal barilga barial biz.yumtai hund bitgii ataarhaj bai lalaruud mine.tiim ovoo yum bol uursduu shataah yum barildaa.

  • айсуй (October 09, 2014 10:05:46 pm )

    Монголчуудыг Монголоор нь гэдэг бодлого үргэлжилсээр. Монгол хүнийг Монгол хүн л номхруулна гэхдээ дунд яс хаяхгүй бол болохгүй гэдгийг Солонгосчууд мэднэ. Солонгос хүн бол хүн биш шүү.

  • Bagii (October 09, 2014 10:54:02 pm )

    DVP gar bna daa

  • unen (October 09, 2014 11:59:39 pm )

    uursduu albaar shataasan gej uzej bga humuus zunduu bn shuuu.

  • Bi (October 10, 2014 10:06:46 am )

    Ali ch baidlaaraa Nugel nudeeree garnaa

  • Bzman (October 11, 2014 2:13:55 pm )

    Ymar teneg yum bichdeg gar be

antalya rent a car