АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцсыг Налайхын ашиглахаа байсан уурхай гүнээс (15 метр) өнгөрсөн сарын 30-нд 16:00 цагийн орчимд олсон билээ.
Түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон, энэ сарын 01-нд Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг Хонхороос саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан найман сая төгрөгийн өртөг бүхий архийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуусан байсан бөгөөд хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна.
Бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийг саатуулаад байна. Сэжигтэн П-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээлээ.
Сэжигтэн П-г ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэй нэгэн юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 08, 2014 12:45:26 pm )
шууд вууд
-
chuka (October 08, 2014 1:00:21 pm )
Tsaazlaad nuhend hay.
-
gegee (October 08, 2014 2:24:58 pm )
buud buud
-
иргэн (October 08, 2014 2:33:55 pm )
хүний үнэргүй иймэрхүү новшнуудийг залхаан цээрлүүлж олны өмнө шүүх хурлыг хийж зовоож тарчлаах хэрэгтэй өөрөө мэдрийг.ямар муухай юм бэ сайн явах нэг хэцүү хорвоо юмдаа.хайран залуу хүн.
-
зочин (October 08, 2014 2:55:25 pm )
ямар бузар араатан бэ . шууд цаазал
-
Anonymous (October 08, 2014 4:12:21 pm )
alaad hay
-
zochin (October 08, 2014 8:40:27 pm )
shunaltai xulgaich ve shuud buud amiig amiar
-
zochin (October 08, 2014 8:58:49 pm )
Archaagui novsh be. Al al buud buud
-
zochin (October 09, 2014 2:29:12 pm )
Allaa geed uhsen hun bosch irehguishtee 2 huuhed unchirnu duu huurhii
-
9666 (October 09, 2014 6:30:32 pm )
ALUURCHING 30 JIL GYNDAND SUULGAH HEREGTEI
10 Comments