antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2014 3 comments

МоАХ-аас ганц сайд л бууриа сахиж үлдэж магадгүй

нийтлэсэн Admin

uls_5434a9fa64dac_1Н.Алтанхуягийн Засгийн газар анх эмхлэгдэн байгуулагдахад МоАХ-ноос гурван хүн сайдаар томилогдож байв. ССАЖ-ын сайдаар Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайдаар Л.Болд, Зам, тээврийн сайдаар А.Гансүх нар. Гэтэл замын дундаас Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өөрсдийн сонголтыг хийж, МоАХ-ны хаалгыг саван одсон. Өөрөөр хэлбэл, том хүмүүсийн нөөлөгт орохоор урвасан хэрэг. Номер нэг, хоёрын онгорхой хаалгаар “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг л яваад орчихсон. Харин МоАХ-ноос А.Гансүх л фракцидаа үнэнч үлдсэн.

Өнөөдөр Засгийн газрын тэргүүн танхимаа шинэчлэх нэрээр өөрийнхөө танхимынхаа зарим сайдаас “шүд сугалах” маягаар салах гэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оруулж ирсэн бүтцийг дэмжсэн болохоор одоо нэгдэх яамдын сайдаар хэнийг үлдээх, хэнийг явуулахаа тохирох үлдлээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МоАХ-ны цорын ганц сай А.Гансүхийг яаманд нь үлдээж, МоАХ-ын “урвасан хулгай” Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өөр өөрсдийн гэх фракцид харьяалагдахаар болсон сурагтай. Эс бөгөөс МоАХ энэ засагт ганц ч суудалгүй үлдэх нь ээ.

М.Нандин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Лүндэн (October 08, 2014 2:49:09 pm )

    Алтанхуягийн засгаас МоАХ-ны нэртэй бүхэн,хаяг шошготой бүхэн,усан онгоцноос харх зугтах мэт хаяаад л гараа ч дээ.Бидэнд хийх ажил маш их байна.Намын далбаан дор муусайн СДК-үүдийн үг,гарын шүүс болж нүдээ ухуулж байсанаас МоАХ фракцаа эмхлүүлээд ажилсан шиг ажил,гишүүдээ идвэхжүүл юуны чин нам байгуулах,шинээр фракц байгуулах айлын хашаанд айлын нохойн идүүр долоочихоод гэр рүүгээ хуцах эрлийз нохосууд мэт хөгийн ааш авир битгий гаргалдаа.Ерөөс манай намын дарга чинь Элбэгээ хэвээрээ байгаа шүү дээ Алтанхуяг их хуралаас сонгогдоогүй л нөхөр гээд яривал их асуудал бий.Засгаас гарцгаа гарахгүй байгаа нөхөдөө харъяааа.Гараагүй нөхдөө замын ханинууд гэж тооцоё.Энэ цагт хэн нь хэн вэ гэдэг харагдна л шүү дээ.

  • авто тээврийнхэн (October 13, 2014 7:50:30 am )

    гансүх авто тээврийн салбарыг ёстой царцаасан даа. МоАХ-ны хүн тавина гэж улс төрийн байгууллага аятай юм болгосон. Ганц ажлжж мэддэг хариуцдаг батбаатар даргыг хувийн хонзонгоор ажлаас нь халчихаад ямарч хариуцлага хүлээгээгүй , дахин сайд болвол ч Ардчилсан намын мөн чанар л харагдана даа. огцруулахаас өөр арга байхгүй л дээ.

  • авто тээврийнхэн (October 13, 2014 7:57:54 am )

    Батбаатар даргыг дэд сайдад дэвшүүлье.

antalya rent a car