antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2014 2 comments

Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

gishuudУИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Тэд ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Цалин, тэтгэвэр иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна хэмээгээд энэ нь сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн инфляцын түвшин, валютын ханшаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой гэж тодотгосон юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахад нэн шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөвт суулгах талаар дээрх шаардлагадаа тусгасан” хэмээв.

Энэхүү шаардлагыг хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү нар дэмжиж байгааг уламжилсан байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Хоёр жилийн өмнөх 250 мянган төгрөгийн тэтгэвэр өнөөдөр 170 мянган төгрөгтэй тэнцэж байна. Шийдвэр гаргагчдын буруутай үйлдлээс болж тэтгэврийнхэн хохирох ёсгүй” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ “Ахмад настнууд тэтгэврийн зээл авах нь их байгаа ч өндөр хүүтэй тэтгэврийн зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч байгаа учир тэтгэврийн хүүгүй зээл олгох талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн байр суурийг хурлын үеэр илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт “Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж байгаа. Тэрхүү ажлыг бид хоёр жил дэмжиж ирсэн гээд, харин одоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллах болно” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 06, 2014 1:53:49 pm )

    vnendee tetgewer haanach hvrdeggviee hel am bolj duulian tarijudaj udaj joohon nemehedni yumnii vne dagaad had dahin uschih yumdaa vnendee vr hvvhdeeree l tejeelgeh yum bid uuriin medliin heden yumtai baimaar bgaamdaa

  • oogii (October 07, 2014 9:37:41 pm )

    Tetgever unheer baga bg nemeh heregteisjdee

antalya rent a car