Өнөөдөр /өчигдөр/ Монгол төрийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан улc төрийн шалтгаантайгаар бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсны 16 жилийн ой тохиож байгаа хар өдөр. Жил бүрийн энэ л өдөр ёс мэт С.Зориг агсаны хөшөөнд төрийн өндөрлөгүүд цэцэг өргөж, “энэ хэргийг илрүүлэх ёстой” гэж ам уралдан ярьдаг болоод удаж байна. Гэвч хэрэг илрэхгүй, хэргийн ул мөр улам бүр бүдгэрсээр л байна. Уламжлал ёсоор өнөөдөр С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд зарим оролцлоо.
С.Зориг агсаны гэрэлт хөшөөнд цэцэг өргөн, тэртээх хар он жилүүдийг эргэн санаж, эмгэнэл илэрхийлж байгаа үйл ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмссөн хувцас арай л биш харагдсан. Тэрээр гял цал хийсэн тод цэнхэр өнгийн хослол өмссөн нь эмгэнэлийн арга хэмжээнд оролцож байгаа гэхээсээ илүүтэй баяр ёслолын арга хэмжээнд оролцож байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлж байна. Мөн С.Зориг агсаны төрсөн дүү, УИХ-ын гишүүн С.Оюун цэцэг өргөх ёслолд оролцсон хүмүүстэй инээж хөхрөн гар барьж байсан нь олны нүдэнд нэлээд таагүй харагдана билээ.
Уг нь төрийн ёслолын алба гэж цалин хөлс аваад ажиллаж байдаг бүхэл бүтэн аппарат байдаг атлаа Ерөнхий сайдыг хаана ямар хувцас өмсөхийг нь хэлж зохицуулаад өгчихөж болдогүй юм байх даа. Эмгэнэл, гашуудлын үйл ажиллагаанд оролцож байгаа хэн хүн хар бараан хувцас өмсдөг гэдгийг Долоон буудлын Долгор эмээ ч андахгүй мэднэ дээ уг нь. Улс төрчид маань ядаж ганц энэ өдөр Монголын ард түмнийг биш юмаа гэхэд С.Зориг агсаны гэгээн үйлсийг хүндэтгэн өмсөж зүүх, хэлж ярихаа зохицуулчихаж чаддаггүй л юм байх даа.
Ц.Мөнх
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 03, 2014 2:41:38 pm )
muulah argaa olj yadahiimaa
-
Anonymous (October 03, 2014 3:14:32 pm )
Юун сүртэй юм. хийх бичих юмаа олж ядах юм.
-
Зочин (October 03, 2014 3:26:36 pm )
Юун эмгэнэл наад эмгэнэлийг чинь 1998 оны 10 дугаар сарын 02-07-ны хооронд илэрхийлээд тухайн үеийн удирдлагууд хар бараан хувцас өмсчихсөн юм. Одоо энэ бол эмгэнэл, гашуудал биш, дурсгалыг нь мөнхжүүлж цэцэг өргөж байгаа ёслолын арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Чингис хааны хөшөөнд цэцэг өргөхдөө хар хувцас өмсөөд байдаггүй биз дээ. Аль эрт болоод өнгөрсөн асуупдлын хойноос Оюун гишүүн хичнээн жил уйлхав дээ.Ц.Мөнхөө та үзэглэхээ олж үзэглэвэл зохилтой.
-
zochin (October 05, 2014 6:18:18 pm )
zuwchde aliin bolgon uilaad bxawde setgel dotroo xetsvv l bdag blgvide xuurxiis
-
Oyun uurchlugdsun (October 06, 2014 6:17:06 pm )
Oyun ineeh ni argagui, Zorig alagdsanaas hojson tsuun humuusiin neg bol Oyun. Tegeed l ter. Odoo bol uridiin Oyun-aas yu ch uldeegui. Doligonuur, Zoosnii nuheer harsan, Hudlaa yarisan Olon davhar bagtai, jujigchin Oyun bolson. Umnu tanidag baisan humuusee tanih ch ugui.
5 Comments