Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөзөр”-өө дэлгэлээ. Эдийн засаг хямарч, ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож буй энэ үед засгийг огцом хөдөлгөх эрсдэлд орохоос болгоомжилж яам болон агентлагуудыг танах тоглоомоор тоглохоор болжээ. Хямарч буй эдийн засгийг хэдэн сарын өмнө “Эзэн 100”-аар цэгцэлнэ хэмээн сүр дуулиан болж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөр рүүгээ чиглэсэн галыг намжааж, олны анхаарлыг өөр тийш нь хандуулахдаа маш сайны нэг илрэл нь энэ биз. “Эзэн 100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй. Үүндээ Засгийн газар тайлбар өгч чадахгүй өдий хүрсэн. Нэг үгээр хэлбэл, “Эзэн 100” хөтөлбөр “Эзэнгүй 100” болж хувирсан.
Тиймээс үүнийг түргэн мартуулахын тулд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн санаа олж, заль хэрэглэх нь гарцаагүй болоод байсан. Н.Алтанхуяг намрын чуулган эхлэнгүүт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж яамдыг танах санал оруулж байна. Мэдээж энэ нь ямар үр дүнтэй вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Зөв бодлоготой, зөв шийдвэртэй бол эдийн засгийн хямралын үед яамдыг цөөлж, төсвийг хэмнэх шиг ач тустай зүйл гэж үгүй. Өнгөцхөн харахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нараас гадна 17 яамтай байсан Засгийн газарт өөрчлөлт орж, 13 яамтай болох асуудал яригдаж эхэллээ. Тухайлбал, Шадар сайд гэх сэнтийг нэг шат ахиулж өмнөх Засгийн газарт байсан Тэргүүн шадар сайдын суудлыг ахин бий болголоо. Тэгэхээр цөөнхийн суудал авсан гэх МАХН үнэн чанартай Ерөнхий сайдтай хийсэн наймааны ач тусаар саарал ордонд сууж байгаа гэж хэлж болно. Тиймээс ч хоорондоо хийсэн “Нууц” гэрээндээ баригдан Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын суудлаа өгсөн нь тодорхой. Н.Алтанхуяг үнэхээр л Монгол Улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эдийн засгийг хэмнэх бодлого барьж чаддаг байсан бол өнөөдөр МАХН-ыг Сангийн сайд Ч.Улаантай нь хамт хариуцлага тооцчих байсан. Үнэн чанартаа намын томилгоо, улс төрийн бохир бодлогоос шалтгаалж Төрийн байгууллагад мэргэжлийн бус хүмүүс албан тушаалд очдог нь нууц биш. Энэ нь эргээд тухайн ажиллаж байгаа байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно. Монгол Улсын өгсөх замыг ийнхүү намчирхсан, улстөржсөн удирдлагууд хааж байна гэж хэлж болох юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Эрдэнэ вангийн хошуу” хэмээх нэр томъёо гарсан.
Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэ сайд болонгуутаа дураараа дургиж, улсын хөрөнгөөр гэр бүлээрээ гадаадын улс оронд зугаалсан. Тэгвэл Я.Санжмятав Хөдөлмөрийн яамыг завханчуудаар дүүргэсэн. Энэ мэт танилын хүрээгээрээ төрийн ажлыг сүйтгэх үзэгдэл багагүй бий. Үүний адил Ерөнхий сайд яамдыг танаж, эдийн засгийг хэмнэж байна гэх боловч Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын сэнтий шинээр буй болгож байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь, Шадар сайдын сэнтийд хэн залрах вэ гэдэг бас л өрсөлдөөний нэг талбар болоод байгаа. Зарим хүн “Фортуна” Н.Батбаярыг гэж байна. Үнэн чанартаа энэ суудлыг АН авч үлдэх нь тодорхой. Харин Тэргүүн Шадар сайдаар Д.Тэрбишдагвыг сонгож байгаа нь “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээгээ хадгалж үлдэнэ гэсэн үг. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь АН-ын удирдлагын хүрээнд ОХУ, БНХАУ-тай улс төрийн болон эдийн засгийн хувьд харилцаагаа нэн шинээр сэргээж, чухал төслүүд дээр хамтран ажиллана гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар хоорондын харилцааг бий болгох гол гүүр нь Шадар сайдын суудал. Иймээс АН энэ суудлыг өөртөө авч үлдэх тохиролцоог хийсэн сурагтай.
Хэдийгээр ард түмний дунд Н.Алтанхуягийн дэлгэсэн “Хөзөр” өнөөдөр гарч ирж байгаа ч хөшигний цаана төрийн гурван өндөрлөг аль эрт тохиролцоонд хүрснээс гадна шинээр томилох сайд нарын нэрс ч тохиролцоогоор аль эрт ил болсон гэнэ.Өөр нэг мэдээлэл гэвэл АН 2016 оны сонгуульд Шударга ёс эвсэлтэй хамтарч ажиллах нь тодорхой боллоо. Тэр дундаа Н.Энхбаяртай хийж байгаа энэ тохиролцооны гол жуулчлагч нь МҮАН-ын дарга М.Энхсайхан аж. Түүнийг ийм ажлаар Өмнөд Солонгос улсыг үе үе зорьдог болсон талаар эх сурвалж хэлж байна. Ийнхүү Ерөнхий сайд шинэ суудал гаргаж ирээд байвал эдийн засгийг хэмнэж, яамдыг танаж байна гэдэг бас л худлаа болж хувирах янзтай. Ерөнхийлөгч давхар дээлтнүүдээс татгалзаж байгаа. Түүнийгээ ч албан тоотоор Ерөнхий сайдад хүргүүлсэн. Н.Алтанхуягийн байр сууриас харвал өөрийг нь шахах гэж байгаа фракциудыг Засгийн газраас гаргах зорилготой байж магадгүй. Түүнээс гадна эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед том бүтцийг хумьж харагдах жүжигчилсэн багахан тоглолт хийх гэж оролдсон оролдлого байж болох юм. “Н.Алтанхуяг сайд өөрөө физикч, математикч хүн Тэгэхээр хэнийг нь гаргаад хэнийг нь оруулж ирэх вэ гэдгээ маш сайн тооцоолсон байж таарна” гэж хэлэх ч хүн байна. Харамсалтай нь, тоо бодох төр жолоодох хоёр тэс өөр баймаар санагдах юм. Засгийн газрын бүтцийн асуудлыг мэдээж намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэж байгаа нь өнгөрсөн хугацаанд нэлээн сайн тохироо бүрдүүлж, өөрийнхөө талд гараа өргүүлэх хүмүүсийг олчихсон гэсэн таамаг ч байна. Тэгээд ч Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газар нэг ёсондоо аюулгүй болчихно. Магадгүй шинэ Засгийн газар байгууллаа гэхэд ямар нэгэн шинэ, оновчтой хөтөлбөр харагдахгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд яамдыг танахдаа Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгээд Геологи, уул уурхай эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгээд Дэд бүтцийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгээд Сангийн яам нэртэйгээр тус тус байгуулж 13 яамтай байхаар болжээ. Түүнчлэн 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр чиг үүргээрээ нэгдэж буй яамны сайд нар албан тушаалгүй болох юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нар сайдын сандлаас буух бололтой.
Гэхдээ үнэхээр л эдийн засгийг хэмнэе гэж байгаа бол үүнээс илүүгээр танаж болмоор санагдах юм. Тухайлбал ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай нэгтгэж болно. Үүнийг дагаад агентлагуудыг чиглэл чиглэлээр нь танаж чадах юм бол эдийн засгийн хэмнэл өөрөө бий болно. Учир нь нэгэнт л данхайсан төрийн бодлого манай улсын эдийн засгийг унагаж байна гэсэн шийдвэрт хүрсэн төрийн байгууллага, агентлаг, яамдын хэмнэлтийг улам зоригтой хийх нь чухал санагдана. Ямартай ч “Эзэн 100” асуудлыг өөрөөсөө зугтаалгасан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүү гэнэт танах, хасах асуудлыг гаргасан ч урсч одсон эдийн засаг ахин сэргэнэ гэдэгт итгэхэд бэрх юм. Тиймээс Н.Алтанхуягийн энэхүү шийдвэр олны анхаарлыг татдаг, өөрөөсөө галт сумыг холдуулдаг нэг арга биз ээ.
… Засгийн газар хоорондын харилцааг бий болгох гол гүүр нь Шадар сайдын суудал. Иймээс АН энэ суудлыг өөртөө авч үлдэх тохиролцоог хийсэн сурагтай. Хэдийгээр ард түмний дунд Н.Алтанхуягийн дэлгэсэн “хөзөр” өнөөдөр гарч ирж байгаа ч хөшигний цаана төрийн гурван өндөрлөг аль эрт тохиролцоонд хүрснээс гадна шинээр томилох сайд нарын нэрс ч тохиролцоогоор аль эрт ил болсон гэнэ.Өөр нэг мэдээлэл гэвэл АН 2016 оны сонгуульд Шударга ёс эвсэлтэй хамтарч ажиллах нь тодорхой боллоо. Тэр дундаа Н.Энхбаяртай хийж байгаа энэ тохиролцооны гол жуулчлагч нь МҮАН-ын дарга М.Энхсайхан аж. ..
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 03, 2014 3:22:06 pm )
Одоо нэг их халаа сэлгээ хийгээд яахав даа
-
зочин (October 03, 2014 3:22:45 pm )
Одоо нэг их халаа сэлгээ хийгээд яахав даа
-
БУУРАЛ (October 03, 2014 3:23:28 pm )
Энэ хүн өөрөө юу хийж яваа бол. Залхуу хүний сайн арга бол шүүмжлээд сууж байх гэж байгаа юм даа
-
дуламхүү (October 03, 2014 4:11:48 pm )
МАХН ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛЛЫГ ХАЛАХ ГЭЖ
“МАТАРЫН НУЛИМС” УНАГАСНЫ ХҮЧИНД ШАДАР САЙДАА АВЧ ҮЛДЛЭЭ.МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан мэдэгдлийг уншиж, өнгөн талаас дүгнэхэд ойлгомжгүй, хэт нуршуу, хэсэг бүлэг үгсийг олон дахин хэрэглэсэн, найрлага муутай бичигдсэн, Засгийн газраас гаргачихвий гэсэндээ сандрахдаа хийсэн хамгаалалт төдий гэж ойлгож болох ч МАНАН-гийн бүлэглэл ямар аймаар амьд-зэвсэг болсныг ард түмэнд хариуцлагатайгаар мэдэгдсэн, “ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ”-ыг халж жинхэнэ ардчиллыг сэргээхийн төлөө, “МАНАН” бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэнэ гэсэн өргөн агуулгатай байна. Тухайлбал:
“МАНАН” хэмээгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэд нарынхаа улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж тодорхойлжээ.Тодорхойлолтоос үзэхэд бидний итгэн найдаж, саналаа өгч, төр, засгаа удирдуулж ирсэн МАН, АН хоёр ардчилсан, хуулийн засаглалтай улс оронд маань амьд зэвсгийн шинжтэй МАНАН гэх аюулт зэвсэг, харгис хатуу тогтолцоог бүрдүүлж, удаан хугацаанд оршин тогтнож, ноёрхож ирсэнд иргэд туйлын их харамсаж байгаагаас гадна “өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан, хуйвалдааны шинжтэй, туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл”-д төр, түмнээ даатгаж, амьдарч байгаадаа “АЙН БАЛМАГДАЖ” байна.
Нөгөө талаар 2011 онд байгуулагдсан МАХН-ын 2 жилийн үйл ажиллагаа МАНАН-ийн тал болох АН-тай холбоотой бөгөөд МАН-тай холбоогүй болохоор мэдэгдэлд дурьдагдсан аймаар амьд зэвсэг байхгүй байгаа гэж горьдож, сэтгэлээ тайвшруулж сууна. Эсвэл МАХН-ын ихэнх гишүүд өмнө нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэрхэн яаж сонгогддог байсан, ерөнхийлөгч, сайд, дарга байсан, юу хийж явснаа санагалзаад, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болсон байх магадлалтай. Заримыг нь эрэгцүүлж, томъёолбол:
1. Сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол ГЭДЭГТ: 1921 онд Д.Сүхбаатар тэргүүтнээр удирдуулсан ардын арми ардын хувьсгалыг удирдан харийн эзлэн түрэмгийлэгчдийн сүүдэр дор өнө удсан улс орныхоо хил хязгаарыг тогтоон, тусгаар тогтнолыг батжуулж чадсан МАН нь МУ-ыг 70 гаруй жил дангаараа удирдаж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, парламентын засаглалтай улс болсноор бусад намуудтай хамтран улс орноо удирдаж ирснийг хэлээд байна уу.
2. Шударга бус сонгууль явуулж гаршсан ГЭДЭГТ: 2008 оны УИХ-ын сонгууль буруу явагдсаныг АН-ын дарга асан Элбэгдорж, Батзандан, Магнай… тэргүүтнүүд зарлаж, жагсаж, үймээн гарч, 5 иргэний амь эрсдсэн нь үнэн. Эцэст нь эв нэгдлийн Засгийн газрыг хамтран байгуулж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдэорж, С.Баяр ямар ч хариуцлага хүлээгүйг хэлж байна уу. Эсвэл АН-ыг 2012 оны УИХ-ын сонгуульд хар машины хүчээр олон суудал авсан гэж хэлээд байна уу.
3. Өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл ГЭДЭГТ: 2011 онд байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга байхдаа сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан нь үнэн. Мөн МАХН-ын гишүүн Улаан, Тэрбишдагва, Удвал, Шийлэгдамба, Бямбасүрэн, Шаравдорж гээд,… олон гишүүн МАН-ын нэрээр удаа дараа УИХ-ын гишүүн болж, сайд дарга хийж явсан, одоо ч шадар сайд, сангийн сайд гээд МАХН-ын олон гишүүн өндөр албан тушаал хашиж байгаа зэргийг, Эсвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажиллагааны газарт ажилд оруулсан” тухай онцолсныг хамааруулж ойлгох ёстой юу.
4.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо ГЭДЭГТ: Төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал, Ардчиллынхан дундаа хамгийн шударга, эх оронч гэгдсэн С.Зориг, шилдэг улс төрч, эх оронч гэгдсэн Отгонбилэг, Ж.Наранцацралт, М.Зэнээ, О.Дашбалбар гээд тоочвол олон арван сайхан хүмүүсээ аллага, осол, хоолны хордлогоор эндсэнийг хэлээд байна уу, эсвэл Солонгос улсад эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хариуцлагаас зугтааж гадаадад зугаалж яваа С.Баяр нарыг хэлээд байна уу.
5. Хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийсэн, авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурсан ГЭДЭГТ: МАХН-ын дарга Н.Энхбаяр, хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьян нарыг хэлж байгаа бол тэдний талаар МУ-ын нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр гарсан, эсвэл жинхэнэ шалгах ёстой гэдэг нь ерөнхий сайд Алтанхуяг, түүний охин, хүргэн, зөвлөх, эсвэл Засгийн газрын танхимын гишүүд үү, эсвэл УИХ-ын нэгдсэн чуулганы 2013.10.21-ний хуралдаан дээр шадар сайд Тэрбишдагвын “Татвар төлөгчдийн хө¬рөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендрийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанар¬гүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан га¬жуудал маш их байгаа” гэж хэлснийг үү, эсвэл ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын дарга М.Энхболд нарын тойрон хүрээлэгч Сугар …нар уу. Тэр тойрон хүрээлэгчдийн дотор МАХН-ын дээрх нэр бүхий гишүүд хөтлөлцөж явсан нь саяхан.
6. Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан ГЭДЭГТ: Шинээр 2011 онд байгуулагдсан МАХН 2014 оны 3 сарын 1-нд “МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, МАН-ын түүхийг зөвшөөрөлгүй түр эзэмшсэнээ, эсвэл Тэрбишдагва сонгуулийн сурталчилгаандаа өмнө нь би МАХН-аас нэр дэвшиж байсан, одоо ч МАХН-аас нэр дэвшиж байна гэж МАХН гэсэн нэрийг ашиглаж, иргэдийг хууран мэхэлж, саналыг авч, Yндсэн хуулийн бус аргаар УИХ-ын гишүүн, шадар сайд болсноо хэлээд байна уу. Ер нь Тэрбишдагва нэр авсан шинээр төрсөн хүүхэд би 93 настай гээд, эсвэл би шадар сайд гээд, эсвэл шадар сайд Тэрбишдагвын өмнөх амьдрал, эхнэр, хүүхдийг нь минийх гээд байвал яах вэ. Ийм байж боломгүй зүйлийг МАХН хийж байгаагаа ухаараач.
7. Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг ГЭДЭГТ: Оюу-толгойн гэрээг байгуулсан сайд асан Баярцогт, Гансүх, Зоригт нарыг хэлээд байна уу, Эсвэл олон хүн байна уу… .
Иймд иргэн бид МАХН-ын мэдэгдэлд дурьдагсан “МАНАН” хэмээгч амьд зэвсэг болсон тухай “НОЦТОЙ, АЙДАС” төрүүлсэн асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх ёстой гэж үзэж байна.
Хэрвээ “МАНАН” хэмээгч бүлэглэлийг бүрдүүлэгч МАН, АН хоёр мэдэгдэлд бичигдсэн тодорхойлолтыг хангаж байвал Улс төрийн намын тухай хуулийн 4.2 дахь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно”-ын дагуу татан буулгах, эсвэл “МАНАН”-ийн тодорхойлолт хангагдахгүй бол бусад нам, түүний гишүүдийг гүтгэн доромжилсон, олон түмнийг үймүүлж, айлган балмагдуулж буй МАХН-ыг татан буулгах ёстой гэж үзэж байна.
Мэдэгдлийн бодит үнэн нь МАХН Засгийн газраас гармааргүй байгаагаа илэрхийлэхдээ алдаа гаргаж, “…Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд” гэж өнгөрсөн цаг дор бичснийг Засгаас гарсан гэж ойлгогдохоор байна. Мөн “бид олонхи биш тул МАХН төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна гэж тодорхой бичсэн”-ээс үзэхэд бурууг бусад уруу чихэж сурсан, “МАНАН” дунд будантаж явахдаа ч уснаас хуурай гарсан аргаа дахин хэрэглэх бололтой. Сурцтай хүн хийцтэй гэдэг дээ.Мөн энэ мэдэгдэл болон сүүлийн үеийн МАХН-ын бүсийн зөвлөгөөн, УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар ярилцлага өгөх болгондоо “МАН-тай эвсвэл МАНАН үүснэ, гагцхүү манай нам “Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэж хэлэх ялдамд Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть шиг давтаж байна. Гэвч АН гэрээ мэтийг огт тоодоггүй, битгий МАТРЫН НУЛИМС унагаад бай гэж зоригтой хэлдэг, том эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтардаг туршлагатай гэдгийг мэдэхгүй гэж үү. АН шиг байлдаа.
Дашрамд хэлэхэд: “МАНАН” бүлэглэлийг савтай гашилсан сүү гэж үзээд хагасыг нь асгачихаад, үлдсэн дээр нь МАХН буюу гашлаагүй сүү хийчихвэл бүр хурдан ээдэж, яаралтай цэвэрлэхгүй бол өтдөг, удвал саваа ч хаяхад хүрнэ. Улмаар МАХН-ынхан “МАНАН”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болсны адил МАН-ынхан эдийн засгаа хэвтүүлсэн “ЭЭДЭМЦЭР”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болчихвол яанаа.
МАХН-ын гишүүдийг угшлаар нь авч үзвэл ард түмнийхээ төлөө гэж хоёр бүлэглэлд биеэ үнэлэн зүтгэж байгаа АН-тай ижилхэн хувь заяатай, азтан болж таарах нь. Бахархамаар ч юм шиг …, үнэнд гүйцэгдэнэ дээ, гүйцэдэнэ.
МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь 2016, 2020 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барья гэж гуйсан бодлогыг агуулсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч, УИХ-ын сонгууль, Засгийн газарт хамтран ажиллаж буй МҮАН-ын талаар нэг ч үсэг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарсаны илрэл юм шиг. МҮАН ч удахгүй МАТРЫН НУЛИМС унагах байхдаа. МАХН-д зөвлөхөд сурсан мэхээ ашиглаач, гуйж суухаар, гуядаад АРВИНДЧИХААЧ. -
Зөв хүн (October 03, 2014 7:00:22 pm )
АН.нхан яаж ч жүжиглсэн ч ард түмэн ухаантай гэдгийг мэдрүүлэх цаг удахгүй ирнэ. Аливаа үйлдлийн эцэст хүлээгдэх үр дүн гэж бий. Энэ нь иргэн нэг бүрийн амьжиргааны төвшин дээшилэх явдал. Хийсэн бүх үйлдэл бүрт иргэн таны амьдрал доошилж байгааг мэдэрч амьдарцгаая.
-
ЗОЧИН (October 04, 2014 5:14:21 pm )
Алтанхуяг өөрөө хамгийн түрүүнд огцрох хэрэгтэй шүү дээ. Яамдыг цөөлөх нэрээр өөрөө үлдэх юм бол шал утгагүй байна. Энэ тэнэг толгойг хамгийн түрүүнд хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй.
-
зочин (October 04, 2014 8:43:18 pm )
Еронхий сайд оороо хамгийн туруунд огцрох естой баймаар
7 Comments