Монголын улс төрд тогтсон нэгэн жам ёсны үзэгдэл нь улс төрийн намаар дөрөө хийж аль нэг яаманд ажиллахаар тэмүүлдэг асуудал болжээ. Энэ нь яам болгонд тендер хэмээх мөнгөний том машин ажиллаж байдагтай холбоотой юм. Тэгвэл энэхүү жамаас Эрчим хүчний сайд М. Сономпил ч гажсангүй бололтой. Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгаланд байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тэндерт шалгарсан Хятадын компанийг М.Сономпилийн найз орчуулагч, Өвөрлөгчиргэн зуучлан холбож өгсөн гэх шуугиан дэгдсэн. Түүнчлэн Хятадын компани тендерт ялахын тулд 120 мянгатад байрладаг М.Сономпилийн “Их хуралдай” хэмээх уушийн газрын дугуй байшинг нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болсон гэсэн мэдээллийг тэрээр эрс үгүйсгэж байсан ч барилгын ажил хэдийн эхэлж М. Сономпил барилгын ажлын явцыг өөрийн биеэр шалгаж явна. Ийнхүү УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн, Н.Батбаяр сайдын асуудлыг маргаашийнүдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай давхцан хувийн бизнесээ өргөжүүлж, дан байшингаа давхар харш болгон сүндэрлүүлж байгаа нэгэн сайдын тухай цухас мэдээлэхэд ийм буюу.
Эх сурвалж: www.ontslokh.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 05, 2014 3:34:49 am )
eedee ene uls torchid uu
-
Эрзочин (October 05, 2014 12:57:38 pm )
Наадах чинь ахнхаа безннесийг булааж авсан нохор ямар юмраа тор ард тумний толоо зутгэх вэ дээ
-
Lhabgaa (October 06, 2014 2:47:36 am )
Umhii luibarchiniig shorond hataaj ulsiin orlogo bolgoochdee ,,,,,
-
jeny (October 06, 2014 8:48:36 am )
өө зайлуул энэ анзаарагдсан нь болохоос далд нь үхэр огтоно шиг л олон шүү дээ тэгж байгаад оймсоо гозолзуулах вий дээ энэ тэнгэрийн амьтад
-
сономд (October 07, 2014 5:01:35 pm )
төрийн машинаар хувийн компани эргээд явдаг тархлагдсан амьтан.ЭХ-ны салбарийн тендерүүдийг хятад компанид авч өгч байгаа хүн дээ
5 Comments