antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2014 15 comments

Ц.Баатарсайхан Х.Золжаргал нар төрд будаа шахахыг завдав уу

нийтлэсэн Admin

baghuralЭх орны хөрсөнд тариалсан будаагаа хурааж амжаагүй байхад ашиг хонжоо хайгчид импортын будаа оруулаад иржээ. Энэ нь нэгдүгээрт, үндэсний бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс нулимсантай адил болно. Нөгөө талаар үндэсний үзэл санаа нь арилж, зөвхөн мөнгөнөөс өөрийг болохоо байсан хүмүүсийн ажил гэлтэй. Тиймээс “Гацуурт”-ын Л.Чинбат, “Шинэ” групп, Үр тариа газар тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цанадэлэг нарын хүмүүс энэ тухай мэдээлэл хийв.

    Энэхүү үндэсний үйлдвэрлэгчдийн өөдөөс нулимж, импортын будаа оруулж ирсэн хүн нь “Таван богд” группийн Ц.Баатарсайхан аж. Тэрээр ОХУ-аас долоон воган улаан буудай оруулж ирчихээд Засгийн газарт шахахаар зэхэж байсан бололтой.

      Тэдний мэдээлж байгаагаар бол Ц.Баатарсайхан нь ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай хамтарч бизнес хийхээр долоон воган буудай оруулж ирсэн гэдгийг ч нуусангүй. Тодруулж хэлбэл, Ц.Баатарсайхан будаагаа гаднаас худалдаж авчраад, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал улсын сан хөмрөгт шахах байжээ. Ингэснээр үндэсний тариалагчдын гурван улирал дараалан хөлс хүчээ урсгаж тариалсан будааны үнэ шалан дээр унах аж. Улмаар энэ төр дамнасан бизнесийг зогсоохгүй бол дараа дараагийн импортын будаа орж ирснээр дотоодын будаа ямар ч үнэгүйдэх аюултай гэдгийг ч хэлсэн. Ёстой л малын тэжээлд нийлүүлэхээр өөр аргагүй байдал үүсэхийг байсныг ч үгүйсгэх аргагүй.

    Тэд хэлэхдээ ҮХАА-ын сайдаар томилогдоод удаагүй байгаа Ш.Түвдэндорж салбарынхаа ажлыг мэдэхгүйн улмаас энэ мэтийн асуудал цаашид ч гарах хандлагатай байгаа гэдгийг ч нуугаагүй.

      Юутай ч Ц.Баатарсайхан, Х.Золжаргал нарын төрд шахах гэж байсан будааг олж илрүүлжээ. Бодоход, будаа шахахыг завдаж байсан этгээдүүдийг олж илрүүлсэн болохоор цаашид төрд будаа шахах ажиллагаа хумигдаж байна гэсэн үг. Нөгөө талаар мэдээлэл хийсэн нөхдүүд ч сайндаа биш өөрсдийнхөө бизнесийг хамгаалж байгааг ч нуух юун.

Н.Дөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (October 02, 2014 3:42:46 pm )

    Түвдэндорж хаана, ямар ч албан тушаалд очсон ажил хийх сэтгэлгүй, хийх мэдлэг боловсрол байхгүйг АН-ын нөхдүүд мэддэгүй юм байхдаа. БХЯ-ны сайд болоод армийн 20 жилийн хэрэгцээний эрээн даавуу шахаж өрөнд оруулчихаад явсан, Хууль зүйн байнгын хорооны дарга нэртэй 2 жил болоход өөрийнхөө ажлыг Гончигдоржоор хийлгэсэн, намын аппаратад байхдаа баахан л хэл ам таталдаг байсан, одоо байж байгаа царай нь энэ.

  • давхар дээл (October 02, 2014 4:00:37 pm )

    улаан батбаяр ганхуяг сономпил баярсайхан гансүх нараар тахил өргөх нь дээ мэдээж сайдыг гишүүн бус давхар дээлгүй хүн л томилогдох нь гарцаагүй

  • Anonymous (October 02, 2014 4:36:49 pm )

    Sandeleg zob shuu de.tarialanchidiinhaa erh ashigiig hamgaalah heregtei.ene luubarchidtai temsteh heregtei.

  • Anonymous (October 02, 2014 4:36:49 pm )

    Sandeleg zob shuu de.tarialanchidiinhaa erh ashigiig hamgaalah heregtei.ene luubarchidtai temsteh heregtei.

  • Зочин (October 02, 2014 6:03:28 pm )

    Баатарсайхан чи яасан шуналаа барьж чаддаггуй хар огор новш вэ? Та нар хараарай наадах чинь хахуульд гаршсан гар юм хойно нэг мэдэхэд чинь огчихсон л байнадаа харж л байгаарай. Золжаргалч гэсэн ялгаа байхгуй нэг голны хрер дугуй байгаа юм байна. АТГ нэг зов юм хийчих тэх уу? Уунийг л илруулчих! Бусад уйл ажиллагаа чинь нэг л биш байгаа шуу АТГ-ынхээн!

  • Anonymous (October 02, 2014 6:26:36 pm )

    Тариаланчид жил бүр тарайныхаа үнийг нэмэн мэмсээр 500 мянга болгочихоор гурилын үнэ өснө иймээс хямд буудай оруулж ирэх нь зөв дөө

  • Anonymous (October 02, 2014 6:31:55 pm )

    10 тонны нэг машин тарай 5 сая төгрөгөөр улсад зардаг өдөрт хэдэн зуун машин будааг нь авах гээд оочирлодог гэвэл тарайланчид овоо ашиг олдог ш дээ үнээ 200 мянгаар өгсөнч болно ш дээ

  • зочин:зочин (October 03, 2014 8:29:50 am )

    Золжаргал,Баатарсайхан нарыг АТГ-д шалгуулах хэрэгтэй наадах чинь шууд ашиг сонирхолын зөрчил байна шүү дээ.Цаана нь том мөнгө үнэр тэж байна даа.Энэ тариаланчдаа бодоочээ арай дэнднээ ингэж болдог юм уу? Сайд салбараа мэдэхгүй гэсэн чинь юу гэж байгаа юм бэ.Эдгээр нөхдүүдийг бүгдийг хууль хяналт.АТГ-д ноотой юм байна даа ЭНЭ ЗАСАГ ТӨР АРАЙ Л БАЙНА ДАА.Ерөнхийлөгчөө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй таны үгийг үл тоож байна

  • Jamaa (October 03, 2014 8:57:02 am )

    Uls eh ornii strategiin gemeer iim baraa-nii importond anhaarmaar um b.a daa.Yalahguya yndesnii yildveree shahdag iimerhyy uis turch bolon alban tushaaltniig estoi nuguu baildaanii tsagiin huuliar gedeg shig hatuu changa arga hemjee avaad taslan zogsooj boldoggyi um uu erunhii said guai

  • Jamaa (October 03, 2014 9:03:32 am )

    Harin nuguu tald baigaa yndesnii tarialanch naraa demjeed bas yne ene ter deer ni xatuu hyanalt taviad baij bolmoor umdaa. Manai tarialanch nar eersdee bas sain anhaarah zyil b.a aa.Ene ni Monopol erh olgohoor ta nar yr budaaniihaa yniig hamaagyi nemeed ed nar avahgyi haachihav gesen baidlaar handaad baihaar chini iimerhyy sereg Yr dagavar garaad b.a shyy dee

  • Anonymous (October 03, 2014 9:46:15 am )

    xaanaxiin budaa baix ni ard tymen bidend xamaagyi ee. Gol ni chanartai xyamd guril l idej baival boloo.

  • otgoo (October 03, 2014 9:56:22 am )

    budaa shahah gesen ene 2 nohoriig shalguulah heregtei nogoo aihtar ATG yaasan be toriin nariind ashig sonirholiin zorchil bnaa bna. Mongolchuud bid oortsodiigoo hamgaalahgui bol hen hamgaalah uym ene olon humuuniig tejeeh undesnii geh uym ugui bolno shuu dee hunsnii hyatad nogoogch oruulahgui bh heregtei odoo Ulaanbaatar guril bitgii ideerei mongolchuudaa ene shinjilgeegui budaa tend buuj bgaa gesen shuu

  • ХХ (October 03, 2014 4:43:17 pm )

    Золжаргалыг төрийн албан тушаалаас буулгаачээ тэгээд шалгах хэрэгтэй АТГ,хууль хяналтын байгууллага ,тагнуул шалгаачээ

  • бб (October 03, 2014 4:44:19 pm )

    Золжаргалыг төрийн албан тушаалаас буулгаачээ тэгээд шалгах хэрэгтэй АТГ,хууль хяналтын байгууллага ,тагнуул шалгаачээ

  • Зочин (October 04, 2014 12:00:56 pm )

    Хэн ч гэсэн өөрийн бизнесээ хамгаалах нь зөв. Үүний тулд өөрөө хууль биелүүлдэг байх хэрэгтэй, мөн хууль бус үйлдлийг ил гаргаж тавих нь туйлын зөв. Эдгээр хүмүүсийг дэмжиж байна.

antalya rent a car