Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, тэрбээр шалгагдаж байх хугацаандаа буюу өнгөрөгч долдугаар сарын 5-нд хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлд мөн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин үүнийг Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хууль бус шийдвэр хэмээн үзэж Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан байна. Тус газраас гомдолыг шалгаж, цагдаагийн ахмад Х-г хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Одоогоор Г.Сарангэрэл эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хоригдож байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (October 03, 2014 3:33:52 pm )
Энэ Сарангэрэлийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэх гээд л рекламдаад байнаа даа янз нь. Энэ байдлаараа бол нэр алдар нь түгж сонгуульд гарч мэднэ шүү.
-
Зочин (October 03, 2014 5:22:09 pm )
Энэ эмэгтэйг заавал яланд унагах гээд элдэв доромжлол гүтгэлгээр бичээд байгаад хармасч байна. Хүн хүнээ хайрлаж сураач монгол түмэн минь.Хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь яамаадаа хөөрхий
2 Comments